Блог нээсэн сэтгэгдэл... Get link Facebook X Pinterest Email Other Apps January 27, 2007 Өөрийнхөө үзэл бодлыг бичих блогоо нээлээ... Мэдээж хүн болохоор би дотроо байдаг ч юм уу, бодож явдаг зүйлсээ бусадтай хуваалцахыг хүсдэг. Тиймээс энэ надад туслана гэж найдаж байна... Get link Facebook X Pinterest Email Other Apps Comments Anonymous said… Hi naiz aa yasan huurhun yum bichsen yum be tsaash n ih yum bicheerei AMJILT!!!
Аавдаа бичсэн захидал January 13, 2009 Энэ гарчигийг бичээд магадгүй нэг жил лав хол өнгөрсөн байх аа. Хэлд орохдоо л би ээж та хоёрыгоо дуудаж анхны гэсэн үгээ хэлсэн. Хөлд орохдоо би зөвхөн ээж та хоёртоо л тэмүүлэн байж анхныхаа алхамаа хийж хүн болохдоо би та хоёрынхоо л хэлсэн сургаал, заасан замналаар явсан. Хэзээ ч, хэн ч надаас энэ дэлхий дээр хамгийн их хүндэлж явдаг хүн чинь хэн бэ гэж асуувал би бодох зүйлгүй Таныхаа л нэрийг хэлнэ. Учир нь энэ нэр үүрдийн үүрд зүрх сэтгэлийн минь гүнд сийлэгдэж, хүн гэсэн баталгаа болох алдрын минь өмнө намайг овоглон явдаг болохоор. Бага насандаа хүүхдүүдэд “Би аавтайгаа барилдаад, хаядаг юм чинь” гэж онгирдог байхдаа намайг хөгжөөх гэж өвдөг сөгддөг байсныг чинь ойлгодгүй байсан ч хэний ч өмнө сөхрөхөөргүй дархан аврага болохыг чинь хожим ухаарахдаа монгол эр хүн таниараа улам ч илүү бахархаж билээ. Хүүхдүүд надад аавыгаа цагдаа, нисгэгч, эмч хэмээн онгирох болгонд нь би урдаас нь “Тэгвэл манай аав танай аав нарыг сургадаг БАГШ” мэдэв үү гэж хэн болохыг чинь тунхаглан, бичиг с... Read more
Хэр баян бэ? July 24, 2025 Миний монголын цоглог залуусаа гэж ирж байгаад өөртөө энэ бичих гэж байгаа зүйлээ санамж болгоод үлдээчий, Мөнгөний тухай олон л өнцөг болон тоо баримт судалж, дурьдаж явахдаа энэ хорвоо дээр байгаа 8тэрбум хүний яг хэдэд нь яваад байгаагаа нээг их сайн анзаарч байгаагүй юм билээ өмнө нь... Жилийн орлого хэд байхад топ 1 хувьд орох вэ гэдэг нэг тоо байна, мөн ямар хөрөнгөтэй байхад бас топ нэгд багтах вэ гэдэг хоёр ойлголт байна. Сонин л тоо явах юм, үнэн үү худал уу гэж гайхахаар... 33мянган доллар жилдээ олчихдог хүн ер нь орлогоороо топ 1 хувьд орчихно гэж байх юм, эсвэл 500мянган долларын хөрөнгөтэй байхад бас дэлхийн хүн амын 99хувиас баян байчих юм гэнэ... Бидний үеийнхэн болон доошоо дүү нарт нэг асуудал байна өөрсдөө ч анзаардаггүй. Хаана байгаа вэ гэдгээ баримжаа мэдэхгүй, ойлгож ухаарахгүй, улмаар байгаа зүйлдээ сэтгэл хангалуун биш байгаад байх нэг тийм ерөнхий хандлага байна. Бидний цөөхөн монголчууд асар их баялаг дээр суугаад, асар их боломж дээр амьдраад, асар сэтгэл ха... Read more
Нээг их хүмүүс July 03, 2025 Дэлхий дээр өнөөдрийн байдлаар 8,232,453,360 хүн байна гэнээ, Би үсрээд л 1500 хүн танина. Бас чамгүй олон танилтай гэж өөрийгөө бодоод байдаг юм би. Тэгэхээр яг миний танилуудыг нэг фракц гэж үзвэл яг ийм хүрээлэл 8сая гаруй байна, нэг ч хүн хоорондоо давхцахгүйгээр. Нээг их хүн таниад байдаг биш байгаа биз бид? Marvel-ын кинонууд дээр сүүлд Multiverse гэсэн ойлголт орж ирээд нэг хүн өөр өөр зэрэгцээ ертөнцөд өөр өөрөөр оршин тогтноод яваад байдаг гэсэн утгатай хэд хэдэн анги хийгдсэн. Ондоо дэлхий дээр өөр нэг Эрхмээ бас л өөрийн үүрэх ёстой ачаагаа үүрсэн шиг амьдарч л байгаа байх гэдэг шиг. Гэвч бидний энэ амьдарч байгаа дэлхий дээр л гэхэд яг над шиг настай эрэгтэй хүн бас чамгүй олон, над шиг муухай ааштай нь ч тэр дотроо цөөнгүй, над шиг туранхай нь ч тухайн нөхдүүд дотор бас багагүй. Ингээд бодохоор би гэдэг хүн нээг их ховор амьтан бол биш болоод ирж байгаан. Хорвоо надгүйгээр эргэдэг гэдгийг ойлгох гэж 30 гаруй жил амьдарчихсан л тэнэг шд ээ би чинь. Гэхдээ яахав бодох ю... Read more
Comments