Хэр баян бэ?
Миний монголын цоглог залуусаа гэж ирж байгаад өөртөө энэ бичих гэж байгаа зүйлээ санамж болгоод үлдээчий, Мөнгөний тухай олон л өнцөг болон тоо баримт судалж, дурьдаж явахдаа энэ хорвоо дээр байгаа 8тэрбум хүний яг хэдэд нь яваад байгаагаа нээг их сайн анзаарч байгаагүй юм билээ өмнө нь... Жилийн орлого хэд байхад топ 1 хувьд орох вэ гэдэг нэг тоо байна, мөн ямар хөрөнгөтэй байхад бас топ нэгд багтах вэ гэдэг хоёр ойлголт байна. Сонин л тоо явах юм, үнэн үү худал уу гэж гайхахаар...
33мянган доллар жилдээ олчихдог хүн ер нь орлогоороо топ 1 хувьд орчихно гэж байх юм, эсвэл 500мянган долларын хөрөнгөтэй байхад бас дэлхийн хүн амын 99хувиас баян байчих юм гэнэ...
Бидний үеийнхэн болон доошоо дүү нарт нэг асуудал байна өөрсдөө ч анзаардаггүй. Хаана байгаа вэ гэдгээ баримжаа мэдэхгүй, ойлгож ухаарахгүй, улмаар байгаа зүйлдээ сэтгэл хангалуун биш байгаад байх нэг тийм ерөнхий хандлага байна.
Бидний цөөхөн монголчууд асар их баялаг дээр суугаад, асар их боломж дээр амьдраад, асар сэтгэл хангалуун бус хусаад байгаа нэг тийм юм байгаа ч бодит байдал дээр тоо харах юм бол тийм ч муу биш байгаа гэдгээ ойлгож болохоор л байна. Гэхдээ энэ маягаараа дээшлэхгүй байгаад байвал мэдээж бас доошлоно л өнөөх амьдралын чанар маань. Баян байгаад байгаа боловч мөнгө хүрэхгүй байхад хоёр л боломж байна. Нэг нь манай улсын амьдралын өртөг өндөр байна, нөгөө нь ерөнхийдөө хэрэглээ нь бас өндөр байна.
Hollywood-ийн кино үзэж өссөн, блүүмбэргийн мэдээ үздэг маниус дэлхийг яг л тэр дэлгэцэн дээр байгаагаар төсөөлж өнөөдрийг хүртэл тархин дортроо харьцуулах баримжаагаа тогтоолгож ирсэн учраас ийм юм болж байгаа юм шиг надад санагдаад байгаа юм.
Хэр баян бэ? Аль дээр үед л топ тэдэн хувьд орчихсон амьдраад байсан байгаа юм би... Мэдээгүйдээ тэнэгтэж бүр илүү дээр зүйл рүү эрсдэл гарган тэнэгтэж зүтгэх хэрэг байсан ч юм уу үгүй ч юм уу... гэж бодон хааяа суух ч бас зүтгээт зүтгээд хүрчихэд яагаад болохгүй гэж зорилт тавих ёстой гэдэг сэтгэхүйтэй амьдарч байна даа...
Comments