Old memories... Get link Facebook X Pinterest Email Other Apps April 02, 2008 erchuudiin bayaraar angiin ohid maani iim yum hiisiin... Get link Facebook X Pinterest Email Other Apps Comments
Аавдаа бичсэн захидал January 13, 2009 Энэ гарчигийг бичээд магадгүй нэг жил лав хол өнгөрсөн байх аа. Хэлд орохдоо л би ээж та хоёрыгоо дуудаж анхны гэсэн үгээ хэлсэн. Хөлд орохдоо би зөвхөн ээж та хоёртоо л тэмүүлэн байж анхныхаа алхамаа хийж хүн болохдоо би та хоёрынхоо л хэлсэн сургаал, заасан замналаар явсан. Хэзээ ч, хэн ч надаас энэ дэлхий дээр хамгийн их хүндэлж явдаг хүн чинь хэн бэ гэж асуувал би бодох зүйлгүй Таныхаа л нэрийг хэлнэ. Учир нь энэ нэр үүрдийн үүрд зүрх сэтгэлийн минь гүнд сийлэгдэж, хүн гэсэн баталгаа болох алдрын минь өмнө намайг овоглон явдаг болохоор. Бага насандаа хүүхдүүдэд “Би аавтайгаа барилдаад, хаядаг юм чинь” гэж онгирдог байхдаа намайг хөгжөөх гэж өвдөг сөгддөг байсныг чинь ойлгодгүй байсан ч хэний ч өмнө сөхрөхөөргүй дархан аврага болохыг чинь хожим ухаарахдаа монгол эр хүн таниараа улам ч илүү бахархаж билээ. Хүүхдүүд надад аавыгаа цагдаа, нисгэгч, эмч хэмээн онгирох болгонд нь би урдаас нь “Тэгвэл манай аав танай аав нарыг сургадаг БАГШ” мэдэв үү гэж хэн болохыг чинь тунхаглан, бичиг с... Read more
Тэр Бумтан Ах November 22, 2024 Түүхэнд хэрвээ гэж байдаггүй ч гэсэн энэ постыг би яг сайхан биччихмээр санагдлаа. Мөнгөний тухай сонирхдог бол уншаад үзэхэд гэмгүй л байх... Bitcoin бүх цаг үеийн дээд ханшаа тогтоож 99мянган долларт хүрч рекорд тогтоосон тул сонирхолтой байх болов уу хэмээн бичиж байгаа юм. 2020 оны 4 дүгээр сарын сүүл болон 5 сарын эхэн үеийн үйл явдлын дурсамжийн баталгаа болгож screenshot харуулан та нартаа хуваалцаж байгаа юм. Биткойн $6000-ээс $9000-рүү бараг л сарын дотор хүрээд, dollar нь 2800₮ байсан үед би дансандаа хөөрхөн хэдэн төгрөг байлгаад ямар нэгэн байдлаар хөрөнгө оруулалт юмуу худалдан авалт хийх гэж бодож байсан юм. Лав 30 бүхэл биткойн авчихдаг юм билүү гэж ярьж байснаа санадаг юм. Тэгсэн бол өдийд 3 сая доллар буюу 10 орчим тэрбум төгрөгийн биткойн эзэмшиж байх байжээ. Харамсалтай мэдрэмжээ илэрхийлж байгааг бодоход би аваагүй өөр шийдвэр өөр худалдан авалтууд хийсэн байх нь... Алт $1200-аас $1900-руу бас гялс хүрч хүмүүс шаагилдаал би тэр үед 800гр... Read more
Парето December 17, 2024 Хэзээ ч юм энэ нэрийн багадаа л сонсож байсан юм. Зарчим гэж байгаа 80/20. Анх сонсож байсан хувилбараа эргэн нэг санах гээд үзье. Шоргоолжны гэр бүл байжээ, гэр бүл ч гэж нэг үүр юм шиг байгаа юм. Ажиглалтын аргаар тухайн шоргоолжны бүлийг судлаад байхад шоргоолж гэдэг амьтан хөдөлмөрч боловч нийт бүтээмжийн 80хувийг 20хон хувийг нь бүрдүүлэх шоргоолж бүтээж байх юм гэнэ, эсрэгээрээ нөгөө 80хувьд ногдох шоргоолж нь жаахан залхуу гэх юм уу бүтээмж муутай гэх юм уу ер нь л 20хувьд ногдох ажлыг амжуулаад байж гэнэ. Судлаач бодно, хэрэв ийм юм бол хөдөлмөрч 20хувийг нь ялгаад нэг гэр бүл болгочихвол хөдөлмөр гэдгийг үзүүлээд өгөх юм байна, харин нөгөө залхуу 80хувь маань ер нь сүйрэх байх гээд туршилт хийжээ. Үр дүн нь гайхмаар сонин, үүссэн 2 бүл тус бүр дотроо дахиад л 20хувь нь илүү хөдөлмөр бүтээмж үзүүлээд 80хувь нь ер нь буйдангийн манаач болоотохсон гэнэ. За ингээд нэ зарчим ер нь амьдралын бараг бүх л олонлогт ажиглагддаг болох нь тодорхой болоод Парето гэдэг нэр дэлхий... Read more
Comments