Сар шинэ
New year new me гэдэг сэтгэгдлээ дарах гэж хэд хоног сайхан гиюүрэв. Юу юугүй л дасгал хийгээд л ууланд авираад л номнуудаа уншаад л бясалгал хийгээд л эхлэх юм байх гэсэн чинь гайгүй. Гэхдээ л хэрэндээ л шинэ жилийн мүүдийг байлгах гэж бас алгуурласангүй.
10 жилийн өмнөх пост хийсэн зураг маань мемори болоод гарч ирж байгаа нь лав фитнест дарсан зураг байлээ. Жин нь ер нь хасагдаагүй, нүүр нь жаахан хөгширсөн, харц нь үл ялиг дөлгөөн болсон юм уу даа өөрийгөө харахад. Биелэгдэхгүй байгаа зорилтуудыг ер нь больчихвол бас дээр байдаг нтр гэсэн юм уншаад турах тухай бодлоо нэг гүйлгэж бодов. Би хэрэв угаасаа ийм гар бол яахав чих шиг...
Гэхдээ энэ удаад жаахан шинжлэх ухаанчаар ханданаа гэсэн шуу юм бодоод шинжилгээ өгөөд үзэх сэтгэгдэл төрөв. Түмэн бодисын солилцоо маань бичил асуудалтай ч байж мэднэ. Нар шинэ, сар шинэ байгаа дээр хэлбэр дүрсээ нэг аятайхан тогтож авахгүй бол нас гэдэг зүйл чинь намайг хүлээхгүй өсдөг эд бололтой.
Хойшлуулах боломжтой зүйл байвал хойшлуулаад байж болно гэсэн бас нэг дүрэм байдаг юм билээ, чухалын зэрэг нь багавтар хойно байна гэсэн үг. Гэхдээ л би 30 жилийн дараа хэдийг ч хамаагүй төлөөд өнөөдрийн Эрхэмбаярт байгаа бүх зүйлийг авахад бэлэн тийм нэг ахкүү, бараг өвөө болно гэж бодохоор энэ амьдралыг эртхэн мэдрээд аятайхан уянгалаад байж баймаар ч юм шиг. Тиймээ амьдармаар байна, амьсгалмаар байна, аялмаар байна.
Сүртэй сүртэй амжилт нтр яахав ээ, бусдад л гай болчихгүйхэн шиг явж байхад болно гэдэг бодол илүү тодорч байх юм. Зүлгэн дээр гэрээ бариад гэдэг шиг. Над шиг хүн бол тайван сууж чадахгүй л байх л даа, гэвч өөрийнхөө зүгээрийг хийж амьдрах тухай л боддог болоод байна лүд чинь...
Бичих, бас унших... Мэдлэг болон мэдээлэл үнэгүй шахуу болж байгаа энэ эринд өнцөг их чухал болж магад санагдана. Би чинь өнцөгтэй хүн билүү биш билүү, 8тэрбум хүн байгаа хорвоо шүү дээ бурхан минь, нэг өнцөг, нэг булан, нэг хэлбэр... ер нь л эмо юм бодож бичиж явдаг нэг муу эр болчих гээд байгаа ч юм шиг би... Ер нь тийм эр байж байгаад дууссан ч яадаг юм ч гэж хэгжүүрэх үе бас байна. Хоосон гэдэг тодорхойлолттой энэ амьдралд бүх зүйл өөрийн гэсэн цагтай, тэр цагт нь тухайн цэгт нь яг тэндээ сайхан оршдог нэг сайхан монгол уба байх хүсэл байна. Бусад нь ч бүү мэдэг ээ.
Ойрд миний тархи жаахан download горим дээрээ байгаа, ашиглаад хэсэг хардаа дүүргээтий...
Comments