Хүн, унших, албагүй...

 Унших албатай дэлхий дээр уншихгүй яваад байгаа ч биш дээ... урагшлах гэж бүгд л өөрсдийнхөөрөө ухнатаж өдрийг өнгөрөөцгөөж байгаа. Би ч ялгаагүй. 

Бичих албагүй. Бичнэ гэж өөртөө өдөр болгоны даалгавар өгсөн ч хүн албагүй. Хүн бичихгүй, амьдрал бичихгүй, ухаарлаа ч бичихгүй, уйтгараа ч бичихгүй. Ер нь би бичих ч албагүй, ер нь хүн унших ч албагүй. Миний юмыг унших албагүй гэдэгтээ биш, өөрийн бодролуудыг бичих албатай гэдэгтээ ч биш. 

Амьдрал өөрөө ийм л өрнөлтэй, аялгуу мөн ийм л зохицолтой... бололтой...

Үгээр тоглож амьдарч буй нэгэн залуугийн статистикийн сонссоны дараа биширч, энэ блогтоо салхи оруулах гэж бичсэн нэгэн өрөвдөлтэй оролдлого минь... 



Comments

Popular posts from this blog

Аавдаа бичсэн захидал

Тэр Бумтан Ах

No автомашин Өдөр