Үр дүн

Хүлээлгийн өрөөнд сууж байна, хүрэх газраа толгойдоо зураглан хором мөч бүрийг ашиглах ёстой юм шигээр. Гэвч, цаг цохилох болгонд, хором өнгөрөх бүрт орон зайн хувьд урагшлахгүй ч цаг хугацааны ойртолт хийсээр... тик ток, тик ток. Урамтай байна уу үгүй байна уу урдах зүйлсээ хийгээд өнөөдрийг үдэх, хийх ажил минь. Чадах зүйлсээ жагсаагаад зорилгодоо хүрэх... Чадахгүй зүйлсээ хүлээн зөвшөөрөөд тусламж авах. Хүний хийсэн зүйлийг давтан хийх хэр сонирхолтой вэ? Хэдэн мянган жил үргэлжилсэн энэ хорвоо дээр шинэ зүйл бүтээх боломж бий юу? Бодлын минь тойрогт олон л зүйл эргэлдэх ч болсон болоогүй аахар шаахар юмсаас ангижрах минь хэзээ юм бол? хүлээж байна. Бүтэх бүтэхгүй олон ажил хөөцөлдөх ч үр шимээ амсах минь хэзээ юм бол? хүлээж байна. Мэдэх мэдэхгүй олон хүнтэй уулзах ч өөртэйгээ таарах минь хэзээ юм бол? Бас л хүлээж байна. Одоогийн нөхцөл байдал болон хүрэхийг хүссэн хязгаарын минь хооронд хийх нь л дутуу байгаа, хийхээ хүлээж байна. Ер нь л хүлээсэн олон өдөр хоног...