Posts

Showing posts from March, 2008

Question...

When you think of love, what do feel? When you dream about future, what do you picture? When you are rejected, what will you try to do? When you feel lonely, how does your heart feel? What can you do when there is nothing? What will you say when there is nobody? What can you find when it is dark? How will it be when you feel fear... Answer to these questions are in your heart, i know there is an absolute answer to all difficult questions and all difficult situations. The ONE who created everything...  GOD 

DejaVu

Зүүд гэдэг их сонирхолтой эд юм. Бүхэл бүтэн ертөнц юм шиг боловч өөрөөсөө өөр хүнд ярихаас биш үзүүлж чадахгүй. Зүүдэндээ би хаан ч болж, халин дүүлж ч чадна. Энэ амьдралд минь надад боломжгүй бүхий л зүйлс маань зүүдний минь ертөнцөд зүгээр л намайг хүлээж байдаг. Хэнээс ч гуйхгүйгээр би зүүдэндээ л хамгийн аз жаргалтай дурсамжуудтайгаа учирдаг мэт. Хэрэв бүтэн зургаар харж чадвал хүн бүрийн зүүд хоосон дүрслэл биш харин ч бодит ертөнц байж болох. Миний хувьд зүүд маань их бодит мэдрэгддэг, бүр шургаж унахад өвдөг минь хорсдог гээч. Эрдэмтдийн хувьд зүүдийг шинжлэх ухааны үүднээс тайлбарлахдаа хүний тархинд өдөржин цугларсан мэдээлэл, бодол болон бусад зүйлс хамгийн завтай үе болох шөнө дунд эргэн сэргэж сэтгэн бодох чадвартай минь хамжаад одоог хүртэл яг таг учрыг нь олж амжаагүй яваа зүүд гэсэн бодит бус хэрнээ бодит тэр л ертөнцийг бүрдүүлдэг гэх юм. Миний мэдэхийн олон хүний амьдралд зүүдээр нь дамжуулан өөрийнхөө хүслийг таниулж, зүүдэнд нь тэдэнтэй уулзсан байдгийг бодохоор яма...

Bugsana is back!!!

За олон арван жил завсарласны эцэст Бугсана хүү өөрийн блог-ийг эргэн амь оруулахаар шийдлээ. Шийдлээ ч гэждээ хувьсгалын тохироо нь л бүрдсэн хэрэг байхгүй юу. Тэгэхээр Бугсана би жаал тайлан тавих хэрэгтэй болов уу. Шинэ он гарснаас хойж их л завгүй байх шиг боллоо, хичээлийн амралтаар лав ер нь амраагүйгээ их сайн мэдэж байна. Мунгинаж мунгинаж өөрийн гэсэн өрөөтэй болох шив дээ, тээд хэдэн журмын андуудтай юм хийх гээд л оролдоод байна. Би гэж хүн оролдоол байхын, оролдоол байхын... Хэзээ инээж амьдрах хүн юм болдоо? Гэхдээ нас залуу байна гэж өөрийгөө бас хааяа тайвшруулнаа гэж... 20 хүрэх гээд л гэлдэрч яваа Бугсана холыг хардаг, хоёрыг боддог нэгэн байхыг их л хичээх юм. Адаглаад чухал царай нь худлаа биш байгаасайдаа тээ... Ямартаа ч өөрийн юмыг шинээр эхлүүлээд явахад хэцүү, бас гоё зүйлс их л байдаг юм байна. Инээж амьдрах цаг ойрхон мэт мэдрэгдэнэ... бичиж эхэлсэн шүү нөгөөдөх чинь...