Friday, December 26, 2008

Wednesday, December 24, 2008

Idea

Эрт дээр үед хүмүүс одоогийнх шиг шууд интернетээр харилцчихаж болдоггүй байсан болохоор бие биенээсээ хол байх, хүн ийш тийшээ явах, бараг хоньноосоо эргэж ирэхгүй байхад л майр хэцүү болдог байсан байх. Бид нар яагаад ч юм их азтай хүмүүс, сүүлийн 100, бараг 50, худалч хүнд 15 жилд технологи гэдэг зүйл асар өндөр, асар хурдтай хөгжиж тэр хэрээр хүмүүсийн амьдралд нөлөөлөх нөлөөлөл нь ихсэж, зарим хүмүүс гар утасгүйгээрээ өөрийгөө төсөөлөхөд ч бэрх болсон биз. За тэр ч яахав тээд хүмүүс, нийгэм, явдгаараа явж л байна. 

Би гэж хүн саяхан нэг захиа шиг юм, илгээмж гэх юм уу даа нэг тиймэрхүү зүйл дээр хэдэн үг бичих гэсэн чинь аягүй сонин санагддаг байна шд. Үг бичихдээ асуудал нь биш, олон хонож очно, дээрээс нь цаасан дээр, балаар бичиж байна гэсэн чинь бас л толгойд буухгүй ядаж байхад бичгийн хэв гэж аймшигтай эд хэсэг зуур тэнд толгойгоо маажиж зогсов. Тээд гарч явж байхдаа ер нь хүмүүст захиа бичвэл их зүгээр юм байна гэж бодлоо. Арай өөр мэдрэмж тэнд яваад байна. Яагаав дээ бид нар mail бичихээр нэг өөр, hi5 сэтгэгдэл үлдээх нэг өөр, blog-т хариулах нэг өөр байдагтай адил юм уу даа. Ямартаа ч би одооноос өөрийн дотны хүмүүст, найз нартаа, гомдоосон хүмүүстээ, намайг хүндэлж явдаг хүмүүст, бас хайртай охиндоо хэдэн захиа бичиж эхлэж байгаа. Нээг их яарч бичихгүй байгаа лдаа. Гэхдээ захиа бол захиа л юм байна, бас надаас яагаад ирэхгүй байнаа гэж гомдоод туниад байв аа. Нэг нэгээр нь бичих болохоор аягүй бол үхэн үхэтлээ ч бичиж магад. 

Надаа тээд амжилт хүсээрэй хүмүүс минь... 

 

 

Thursday, November 20, 2008

Fashion Mongolia


Монголын загварын ертөнцийн талаар надад нээх сүртэй мэдээлэл ер нь байгаад байдаггүй юм. Гэтэл саяхан Шилмэл Загвар агентлагийн нэг шоун дээр урьсан урилга олддог юм байна. Найзтайгаа хамт очиж үзлээ, зураг дарах гэж очоогүй ч хэдэн зураг дарсан юм...

Posted by Picasa

Tuesday, November 18, 2008

Эгчийн үг...

Төлөвшилт гэдэг нь зөв зүйлийг мэдэж байгаа бол ямар ч хамаагүй үнэ цэнээр хийдэг, тэмүүлдэг сэтгэлийг хэлдэг гэж би боддог...

Friday, November 14, 2008

Үнэ цэнэ

Өнөөдөр бидний амьдралд үнэ цэнийн тухай ойлголт тун бүрхэг болжээ. Миний сонсож байснаар дэлхийн зарим оронд дээд ангийн төлөөлөгчдийн үхэр, мал, нохой нь доод ангийн иргэдээс илүүд үзэгддэг тохиолдол бий гэнэ. Гэтэл монголд тэрнээс найман дор муухай зүйл байгаад байх шиг... Монголын дундаж айлын нэг хүүхдээс лав дээр амьдардаг нэг муу нохойг мэдэх юм байна би... Өдөр болгон усанд оруулж, хоолыг нь бэлтгэдэг, салхинд гаргадаг хүнтэй, хийдэг зүйл нь зүгээр л жаргах. Гэтэл хүмүүс яаж амьдраад байна аа? Ёстой л нөгөө нэг "Би хаана төрөө вэ" гээд орилоход ч багадхаар. Миний бодлоор хүмүүс эхлээд өөрийнхөө үнэ цэнийг ойлгох хэрэгтэй, тэгсэн цагт л бусад хүнийг хайрлаж үнэ цэнэтэй гэдгээр хүлээж авах буйзаа. 
Арван жилд сурдаг байхад минь манай биологийн багш нэг хувьслын тухай хичээл дээр "Хүн мичнээс үүсээгүй юм, тэрэн шиг худал зүйл байхгүй" гэдийм байна. Овоодоо гэж бодоод байж байтал "Хүн бол адгуусан амьтнаас үүссэн юм" болоод явчихав. 
Аль бага байхаасаа л чи бол зүгээр нэг хээр тэнэж яваа чононоос өөрцгүй амьтан шүү дээ гээд нүдүүлцэн хүүхдүүд том болоод тэгэж бодохгүй юмаа гэхэд тархинд нь тийм кодчилол, тийм ухагдахуун хүссэн хүсээгүй суугдчихсан л байгаа. Тэгтэл бидэнд чинь бусад амьд биетээс ялгарах мэргэн оюун ухаан, бусдыг хайрлах хайр, өр зөөлөн сэтгэл, адаглаал онцгой зүрх заяасан байдаг биш бил үү? Утсан чинээ улаан амьны тухай яриа өрнөдөг нэг киног санаж байна. Цахиур төмөр энэтэр гээд манай шилийн сайн, хоншоортой эрчүүдийн тухай мухай, тархиа угаалгаж буй ард мард гардаг үнэхээр сайн кино байдаг шүү дээ. Тэрэн дээр Түгжил гэж нөхөр манай хүнийг хулгайлсан морьнуудынхаа төлөө хутгалчихаад зугатаж байхад нь Төмөр ах "Хэдэн адсаганы төлөө хүний амь авах нь уу даа" гэж халаглаад үлддэг хэсэг надад маш гоё өгүүлэмж санагддаг. Хорвоо дээр байдаг хоншоортон, бас хоншооргүйтэн гэсэн 2 бүлэг хүмүүсийг маш ойлгомжтойгоор харуулчихаж байгаа юм энэ хэсэг. Түгжил бацааны хувьд үнэ цэнэтэй сайхан адуу бол Төмөр ахын бодлоор хэдэн адсага л байна. Үнэндээ ч хэдэн муу адсага л байгаа юм чинь.  Парэтогийн зарчим бас энэ 2 төрөл дээр үйлчлээд байх шиг байгаам, хоншоортонгууд буюу хоншоортой хэсгийнхэн 20%, нөгөө новшнууд 80%...
Даанч яавдаа цөөнх болчих гэж. Магадгүй нийлүүлэлт бага болохоороо хуулиараа үнэ цэнэтэй болчихдог байж болох манай хоншоортонгууд яагаад бүүр багасаад байнаа? Залгамж халаа, хоншоор түгээгч нар маань хаагуур гүйлдээд байнадаа хөөрхий. 
7-р ангийн Уран зохиолын хичээл дээр "Дэлт цагаан азрага" гээд нэг богино өгүүллэг үзэж байснаа би ер мартдаггүй юм. Хөөрхий нэг амьдралд түүртэж яваа залуу хүн иддэг Хангарьд дээр очоод намайг идээд өгөөч гэж гуйхад нь "Би хүн иддэггүй" гэж тов хийтэл хариулдаг тэр шувууны нүд надаа заяагаасай. Гудамжаар дүүрэн амьтад гүйлдэх байхдаа. Орсон газар болгон хэдэн гахай, нохой, үхэр, могой. Гэхдээ эргээд нөгөө амьтадад маань бас л сонголт бий. Хүн болох сонголт, хүн байх сонголт. Хүн амьтан хутгалаад яваад байх уу? Хайртай хүнээ араар нь тавиад, амьдралаа үрэн таран хийгээд, архи дарс уугаад, амьтан шиг явах уу? Эсвэл ирсэн зорилгоо биелүүлж хүн шиг амьдрах уу? 
Хүмүүс энэ бичлэгийг минь уншиж байгаа гэж би итгэнэм. Хүн бол та хүнээрээ байгаарай. 
А хэрэв амьтан бол сонголт байгааг мартаж болохгүй шүү хөө...
Би лав хүнээс төрсөн хүн, хүнийг хайрладаг хүн, хүнийг хайдаг хүн, хүн олдог хүн, хүн болгодог хүнийг таньдаг хүн, хүн болсон хүнийг таньдаг хүн... Тиймээ би ХҮН...

Saturday, November 8, 2008

Thursday, October 23, 2008

Энэ их гоё дуу ...

Have i told you lately that i love you...

Have I told you lately that I love you
Have I told you theres no one else above you
Fill my heart with gladness
Take away all my sadness
Ease my troubles thats what you do

For the morning sun in all its glory
Greets the day with hope and comfort too
You fill my life with laughter
And somehow you make it better
Ease my troubles thats what you do
Theres a love thats divine
And its yours and its mine like the sun
And at the end of the day
We should give thanks and pray
To the one, to the one

Have I told you lately that I love you
Have I told you theres no one else above you
Fill my heart with gladness
Take away all my sadness
Ease my troubles thats what you do

Theres a love thats divine
And its yours and its mine like the sun
And at the end of the day
We should give thanks and pray
To the one, to the one

And have I told you lately that I love you
Have I told you theres no one else above you
You fill my heart with gladness
Take away my sadness
Ease my troubles thats what you do
Take away all my sadness
Fill my life with gladness
Ease my troubles thats what you do
Take away all my sadness
Fill my life with gladness
Ease my troubles thats what you do

Wednesday, October 22, 2008

Харамсалтай юм


Бидний арчаагүй байдлыг дэлхий дахин мэдэж байна. Яагаад бид заавал ингэж амьдраад байгаа юм бэ? Муусайн гарууд хэзээ ч бидний төлөө юм хийхгүй гэдэг нь ойлгомжтой байхад бид зүгээр л суугаад байдаг. Зүгээр суухгүй гэхээр бас буудчихаад байхаар яалтай ч билээ дээ... Энэ Үндэсний газарзүйн нийгэмлэгийн веб дээр гарсан мэдээлэл... арчаагүй төр, авралгүй ард түмэн гэж бид үү??? Энд дар

Tuesday, October 14, 2008

Иргэн Эрхэмбаяр

Иргэн Эрхэмбаярт энэ өдрийн мэнд хүргэе... Таньтай холбоотой санал гомдол манай “Амьдралыг зохицуулах хороо”-нд сүүлийн үед байнга ирэх боллоо. Иймээс бид таньд сануулга болгон энэ захидлыг бичихээр шийдлээ. Та 10 жилд сурдаг байхдаа ямар сайн хүүхэд байснаа санадаа, гэртээ хэдэн цагт ирж, хичээлдээ ямар дүн авч, хоол унд гэр цэвэрлэх ажилаа ямар сайн зохицуулдаг байлаа. Гэтэл эцэг эхээс чинь авсан сүүлийн үеийн мэдээгээр таны хийсэн гарын хоолыг идэж хөлсөө гоожуулаагүй нилээн удсан гэнэ, орой үдэшийн цагаар шоудаж байгаа эсэх нь тодорхойгүйгээр их тэнэдэг болсон гэнэ, өдрийн цагаар барааг тань хараагүй удсанаас болж эртээд өдрийн 3 цагийн үед тааралдахдаа таниагүй гэнэ, сүүлийн 2 жил бизнес хийнэ гэж гэр орноосоо хол хөндий удаан хугацаанд хэнтэй ч юм мэдэхгүй яваад байсан байж дорвитой үр дүнг харуулаагүйд гэрийнхэн тань сэтгэл хангалуун бус байгаа тухай ер нь л нэг хэлэхгүй бол болохоо байгаад байнаа...

Анд нөхдөөс чинь бас л байнга гомдол гаргах боллоо. Ноён Төгөлдөртэй харилцах харилцаа нэгэнтээ хугарсан гэнэ, зарим найз нөхөддөө та их гомдож явдаг гэнэ, тэрийгээ болих хэрэгтэй гэж таньд зөвлөе. Энэ мэтээр эрүүл бус шархтай зарим нэг харилцаа тань бусад чухал харилцаануудад чинь нөлөөлөх өндөр магадлалтай бөгөөд даамжирвал аюулын төвшинд хүрэх болохыг эртхэн сануулах нь бидний үүрэг билээ.

Эцсийн эцэст амьдрал гэсэн энэ тоглоомондоо хожиход чинь таний хувьд хамгийн чухал зүйлсийн нэг бол таны бусадтай харилцах харилцаанууд юм шүү... Гэр бүл, найз нөхөдгүйгээр чамайг төсөөлөхөд бэрх гэдгийг чинь мэднээ, гэвч чи заримдаа хийж байгаа зүйлдээ хааяа сатаараад тэднийгээ жаахан үл тоомсорлосон байдал гаргаад байгаа юм биш үү л гэж зөвлөх байна даа.

Бас сүүлийн үед миний сонссоноор таны хамгийн хайртай эмэгтэй өөрийн найз бүсгүй болсон сурагтай. Түүнд чинь баяр хүргэе, гэвч овоо удаан түүнийгээ хүлээх болсоныг чинь сонсоход таагүй байна. Гэхдээ та хоншоортой юм чинь, түүнийгээ төвөггүйхэн хүлээчихэж чадна лдаа. Тэгээд бас битгий ажил мажил гээд оройтоод байгаарай... Охин чинь хүртэл сануулсан шүү. Бас их онцгүй юм сонсогдсон нь таны жин сүүлийн хэдэн хоног эрчимтэйгээр, огцом өссөн гэнэ. Болиулах хэрэгтэй шүү.
Таны хувьд нэг иймэрхүү байх шив дээ...

Сүүлийн үед

Сүүлийн үед миний амьдралд юу юу л болоод байна даа... Нүдний урдуур их олон л зүйл болоод байх юм. Би өөрөө сайн бодолтойхон шиг байхгүй бол ер нь л бол төөрчих гээд, дунд нь алдагдчих гээд байх болж. Ямартаа ч их л сонин сонин үйл явдлууд аягүй ойрхон ойрхон болцгоогоод намайг нэг шаналгаад, нэг баярлуулаад, нэг доош татаж үзээл, нэг дээш нь хөөргөж шидээд байнадаа сүүлийн үед. Ажлынхаа өрөөний ширээн дээр суулгүй их удсан байна, тиймээс ч блогоо хөтлөлгүй овоо хугацаа болчихож. Уг нь эргэж ирлээ энэтэр гээд блог даяараа томроод яваад байсан цаг саяхан юм шиг санагдаад байгаа хирнээ аль хэдийнээ нэгэн зуныг ардаа үдчихэж... нэг хоёроор нь ингээн зун цагуудыг үдээд байвал нөгөө зуун жил нь гялс бололтой. Гэхдээ цаг хугацаа урагшлах тусам доторх ертөнц маань бас л дагаж өөрчлөгдсөөр одоо 20 жил өнгөрч, би ч нялх банди байх цаг минь аль хэдийнээ ард минь хоцорчээ. Сүүлийн үед би хувийн амьдралын 3 чухал асуудал, найз нөхөдийн 5 чухал асуудал, ажил хэргийн 10 чухал асуудлыг дотроон тунгааж яваа болоод ч тэр үү нэг л дорвитой төвлөрч чадахгүй л байна. Өчигдөр нэг журмын ахтайгаа уулзаж зөвлөгөө авав. Гэтэл ах маань миний асуудлуудыг сонсож байсанаа нэгийг нь сонгоод тэрний шийдэл дээр хамт ярилцаж байгаад, “За энийгээ шийдээгүй цагт бусдынх нь талаар хоюулаа ярилцаад ч яахавдээ” гэж хэлдэг байгаа. Бодоод байсан чинь уг нь их зөв байгаамаа. Том тэр асуудлаа яг зөв асуудал болгочихвол дараагийн том, том, бас жижиг жижиг асуудал гэж нэрлээд байгаа зүйлсээ шийдэхэд би өөрөө арай л уужуу болох байх... Өшиглөх ёстой нэг бөмбөг маань аль хэдийнээ томорцон байдаг, би гэдэг хүн хараагүй царайлж байгаад иймэрхүү хэмжээнд хүргэцэн болохоор одоо өөрөө яг хариуцлагаа үүрэх ёстой байлаа би. Гэхдээ өшиглөх гэхээр бас хөл өвдчих гээд. Гэхдээ юу гээч, Би одоо тэр асуудлаа ер нь бол бараг шийдчихсэн шүү... Энэ бичлэгийн эхний хэсгийг би 2 сар гаруйн өмнө бичиж байсан юм байна. Одоо түрүүний хэдэн айхтар асуудлын тодорхой хэд нь л үлдсэн. Нэг асуудал, бас нэг өөр асуудал, тэрний дараа дахиад асуудал гээд ер нь асуудал дуусахгүй бололтойдог оо. Аз жаргал гэдэг зүйлийг асуудалгүйгээр төсөөлж болохгүй гэж эрт цагт хэн нэгэн хэлсэн мэт, хэлээгүй ч байж болно лдоо. Хэрэв хэлээгүй бол би хэлчихмээр байна. Авахыг хамгийн ихээр хүсч байсан зүйлээ авлаа би. Гэтэл өөр нэгэн зүйл надаас авагдахаа шахав. За ямар ч байсан би гэдэг хүн сүүлийн үед харьцангуй гайгүй байгаа. Түүнийгээ жаахан санахыг эс тооцвол шаналсан зүйл байхгүй болчлоо. Одоо хичээл, ажил, амьдралаа түүнийгээ иртэл нь сайн зохицуулаад байж байвал болоо доо...

Tuesday, October 7, 2008

10 сарын 6 /2008/

За тэгэхээр нээх их хүсэн хүлээгээд байсан 10 сарын 6 минь болж би гэдэг хүн хорвоогийн тоосыг 20 жил хөдөлгөчихдөг юм байна. Саяхан л энэний өмнөх 10 сарын 6 гэдэг бичлэгийг бичиж байсан санагдана. Гэтэл дахиад л бичих ёстой цаг нь ирчихэж. Гэхдээ түрүү жил бичиж байсан Бугсана хүү энэ жил магадгүй нас нь 2 араваар тоологдох болсноос ч тэр үү арай өөрчлөгдсөн гэж би бодож байна. Бас л алдаа оноо амжилт, уналт гээд зөндөө л юм дүүрээд ирлээ энэ өдрөө.
Уламжлал ёсоор хүмүүс 00:00 цаг гарахаас авхуулан "Төрсөн өдрийн мэнд" хүргэе гэж мессеж савж эхлэв. Балар эртний танилууд минь хүртэл миний төрчихсөн өдрийг мартаагүй баяр хүргэж байгаа харагдана лээ. Манай ах эгч 2 Дарханаас надад банана cake өөрсдөө хийж авч ирсэн гэвэл яах уу? Гэхдээ манай 2 яг 6нд нь өөр тийшээ явах байсан болохоор 5-нийхаа орой нь намайг сүрдүүлэн байж гэрт дуудан бялуугаа задаллаа. 6-ний өдөр гарав уу гүй юу л би гэрээсээ гараад ирэв. Найз Гэрэлбатынхруугаа очиж хамт хонохоор ярьсан байсан юм л даа. Тээд яг замдаа явж байтал хамгийн их хүлээж байсан хүн минь мессеж бичив. Би ч баярлаад л давхичихав. Интернэтээс бичсэн болохоор мессенжэр нь онлайн байгаам байнадаа гэж баярлаад, бушуухан шиг л чатлахыг бодов. Хэхэ уг нь найзуудтайгаа юм чальчаад хонох байсан юм. Гэрт оронгуутаа ком асаагаад мессенжэрлүүгээ ороод байна уу гэтэл байна аа гэв. Баахан ярьж ярьж унт гэж загнуулаад орондоо орсондоо би (гэхдээ гоё байсан). Өглөө боллоо, би нээх их өөрчлөгдсөн юм мэдрэгдэхгүй л байлаа. 20 ингээд хүрчлээ л гэсэн бодол. Нээрээ хүрсэн юм чинь хэхэ. Өдөр жаахан ажил хөөцөлдмөр болоод, үдээс хойшдоо ажил дээрээ байж байтал манай хэдэн найзууд ирээд манай руу явахаар болов... Гэртээ иртэл манай эгчийн 2 том нь гэр ёстой буулгацан байдаг байгаа, тээл тэрийг нь хальт цэвэрлээд, тэр хоорондоо найзуудыгаа дэлгүүр явуулаад бөөн л юм боллоо. Хоол хийнэ гэж лав 2 цаг хагас ноцолдсон байхаа хэхэ. Ирсэн зочид маань эхнээсээ уйдаж эхлэхээ шахаад л гэхдээ гайгүй ээ. Хамгийн гол нь өөрийнхөө хэдэн найз нартай төрсөн өдөр гэсэн далимаар гэртээ хамт цагийг өнгөрөөсөн нь гоё байлаа. Цаг ч явж ер нь ч тарцгаах болж би тал найзуудыгаа /Соко, Эби, Амраа, МТ,/ хүргэж өгөхөөр болж, зарим хэд нь/Төгө, Гуа, Энхэма/ хэд ойрхон алхаад орчихоор болоод, нөгөө хэдэн журмын андууд/Оки, ВХ, Цэрэн,ГБ/ нар өөрсдийн машинаар харилдахаар болцгоолоо. Өдөр ерөнхийдөө бол нэг ингэж өнгөрч Бугсана хүү 20 хүрсэн юм шиг байна.
21 хүрэх ч ойрхон байна даа, бага байхад 20 энэтэр байтугай 17,18тай гарууд ямар зөнөг, хөгшин санагддаг байлаа. Гэтэл би одоо 21 хүрэх гээд гэлдэрч явна. Хорин нэг. Хөгширөлт гэж зүйл ойртоод байх шиг. Асуудлууд нэмэгдээд, амьдралын темп нэмэгдээд л. Уг нь 20той болохдоо баахан зүйл хийчихсэн байя гэж бодсын. Зарим зүйл амжсангүй, зарим зүйл бодсоноос шаал өөр түвшинд явж байдаг. Хаана явж байгаагаас минь үл хамааран хайрладаг найзуудтайдаа би баярлаж байна. Тэднийхээ итгэлийг алдчихгүй л явахсан. Бас гэр бүл гэж их асуудал байдаг. Амьдрал надад өөрийн дүрмийг, хатуугаар, зөөлнөөр бас чангаар, аяархнаар ойлгуулж их л юм болж байна. Энд амьд сууж байгаадаа хүртэл баярлах ёстой тийм үйл явдал хүртэл энэ зун боллоо. Гэхдээ надаа дандаа хатуурхаагүй бас бэлэг мэлэг явуулахаа мартаагүйгээр үл барам дэлхий дээрх хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйг миний найз охин болгон өглөө. Бөөн адал явдал туулсан ч эцэст нь би түүнийгээ олсон юм. Үлгэр дөнгөж эхлэж л байна, хэрхэн жаргахыг би зөвхөн мөрөөдөж л чадна. Гагцхүү түүнийхээ төлөө зүтгэх л хэрэгтэй болов уу... Жил жил ингэж блогтоо бичлэг нэмээд байвал үхэх хүртэлээ би хэдэн 10 сарын 6 гэдэг бичлэг бичих бол? Тэр үед блоггер байх болов уу үгүй болов уу, магадгүй компьютерийн гар мар лав байхгүй болцон байна байх. Аая тэгсэн чинь тэр үед блог ертөнц бүр аймар хөгжчихсөн, тэр дунд Бугсанагийн нийтлэл бас овоо олон хүн үздэг БУНЗУЙ нийтлэлүүд байвал бас гоё л юм. Тэр үе иртэл хол ч байнадаа хөөрхий.
Бас нэг ийм үг сурлаа... "Цаг нь ирэхэд бэлэн бай"
Тиймээ бэлэн байцгаая айн

Saturday, October 4, 2008

Крилл мину зээ...

Өнөөдөр асуулт ухаж байгаад нэг линк дагаж яваад их хөөрхөн юм оллоо. Энэ нь латин үсэгээр бичиж байгаа ч үр дүн нь крилл үсэг байх юм. Яг л бидний мессенжерддэг шиг бичихэд л болох юм байна. Бүр хүссэнээрээ өөртөө тааруулан тохируулах боломжтой юм байна. Хэрэвээ би крилээр ингэж сайн бичиж сураагүй байсан бол лав үүнийг хэрэглэх л байсан байхдаа хөөрхий. Энэ нь ямар нэгэн програм биш зүгээр броузер дээр шууд ажилладаг болохоор бүр суулгах ч хэрэггүй юм байна... Хөөрхөн юмөө...
Тээд ашиглах хүн байвал сайн ашиглаарай даа
http://krilleer.blogspot.com/

Sunday, September 28, 2008

News

Хүний амьдрал өөрөө их сонин зүйл юм. Цаг хугацааны аль нэгэн орчилд мэндлээд төд удалгүй өөр цаг хугацаа нөлөөлдөггүй тийм л хэмжээс рүү буцаад явцгаах юм. Трой гээд нэг кинон дээр нэг ийм үг байсан санагдана "Бурхад бидэнд атаархдагийг чи мэдэх үү" гэж. Тиймээ бурхад бидэнд атаархаж болох тэр сэжүүр бидэнд байна. Бид хайрладаг, бид дурладаг. Бидэнд сонголт байдаг. Бид үхмээр бол одоо ч гэсэн аль нэг өндөр байшингийн орой дээр гараад л нүдээ аниад доошоо нисэхэд л болоо, бид далавчгүй учраас мэдээж чад явна. Бид хэн байх вэ гэдгээ бас сонгож болно. Нүцгэн ирээд нүцгэн буцдаг энэ дэлхий дээр хэн байх вэ гэсэн асуудал цэвэр бидний сонголттой л холбоотой. А гэхдээ бидэнд энэ амьдрал гэсэн аялалаа дуусгахад хань гэсэн том асуудал их чухал юм байна. Хүн нэг л амьдрана, тэр нэг л амьдрах амьдрал нь өөрөө аз жаргалтай байх ёстой, аз жаргал гэдэг зүйл нь хүний амьдралд байдаг тэр л жижиг зүйлс, бас том зүйлсээс их шалтгаална. Би бодлоо хүн гэдэг амьтан яагаад заавал эр эм болж төрдөг юм бэ гэж. Дандаа эрчүүд энэ дэлхий дээж байж болоогүйм гэж үү гэж. Эсвэл жендерийн асуудал яригдаад яагаад зөвхөн эмэгтэйчүүд л дэлхийн эзэд болоод амьдран суучаагүйм бол гэж. Эсвэл яагаад эрэгтэй хүн хүч бялдар сайтай, эмэгтэй хүн илүү энхрий төрдөг юм бэ ч гэж. Эм хүнийг эрэгтэй хүний хавиргаар бүтээсэн гэж би итгэдэг. Бидэнд дарлуулж байг гээгүй болохоор хөлнөөс минь авсангүй, эсвэл биднийг дарлаж амьраг гээгүйдээ бидний толгойноос авсангүй. Хань болоод хажууд нь явж бай гээд бурхан бидний хавирганаас бүтээжээ. Нөгөө талаас нь харвал бид ч бас тэдний хажуу талд нь зогсоод байгаам. Миний хувьд нэгэн охинд зүрх сэтгэлээ яг өгчихлөө. Ганц байсан зүйлээ хайртай түүндээ яг өгчихжээ. Тэр минь байхгүй болохоор үгүйлээд, ганцаардаад ч байгаам шиг. Яг л тэр миний нэг хэсэг мэт хамт байхгүй бол үгүйлээд байна. Хааяадаа зургийг нь харж жаал тайвшрах юм. Хайрын тухай дуу сонсохдоо, тийм кино үзэхдээ түүнийгээ л боддог болж. Үүнийг уншиж байгаа таньд ч гэсэн тэр нэгэн хүнээ заавал, бас хурдан олоорой гэж хэлмээр байна. Би яг түүнийгээ олсон, бүр яг олсон... Түүнтэйгээ хамт амьдарнаа... Хайртайм чинь...

Saturday, August 30, 2008

Bugsana is Bugsana

Bugsana is bugsana... As you known Bugsana should be bugsana...
I'm back yo...

Tuesday, July 8, 2008

Бухимдал мину...

Дөрөвхөн жилд ганц л удаа монгол ард түмэн минь төрийн түшээдээ сонгох эрхээ эдэлдэг байж билээ. Насанд хүрээд анх удаа сонгууль өгч үзэх ёстой байсан юмсан, даанч цагтаа амжаагүй миний буруугаас хуруун дээр минь бэхэн тамга үлдсэнгүй, харин нуруун дээр минь нэг л хүнд ачаа ирчихсэн юм шиг санагдаад байх юм. Сонгох эрхээ эдэлж чадаагүйдээ өөртөө жаахан гомдолтой л байна, ёр нь л нэг буруу зүйл хийчихсэн юм шиг... Гэхдээ бас хийсэн сонголт минь хэнд ч хамаагүй нийгэмд амьдраад байгаадаа бас гутрах шиг. Хэн нэгэн хэзээ нэгэн цагт хэрхэн амьдарч байгаа талаар минь асуувал би сайхан л гэж хэлнэ. Гэхдээ бусад хүмүүс над шиг хариулах байх гэж би итгэлтэй хэлж чадахгүй нь. Эх орон минь ямар азаар ч юм нээх их баялагтай юм гэсэн, ард түмэн минь харин ямар лайгаар ч юм нээх их ядуу байгаад байх юм. Төр гэж нэг л их чухал ажил хийсэн худлаа царайтнуудын цуглуулгыг хэлээд байх шиг байна. Харин ард түмэн гэж харин нээг их чухал царайтангуудад дахин дахин итгээд байдаг гэнэн хонгоруудын олонлогийг нэрлэдэг болжээ. Уг нь монголчууд дээр үед овоо хоншоортой байсан байгаа юм, дэлхийн хагасаас илүү нутгийг захирч чадсан ганц л үндэстэн бол одоо аягүй арчаагаа алдаад байгаа энэ хэдхэн нүүдэлчид минь шүү дээ. Тэгсэн чинь яаж ийж байгаад хүчээ хуваагаад, бүр хоорондоо үзэх нь үзээд тэгэс ингэсхийж байгаад хэдэн манжуудад эзлэгдээд 220 жил их л зовцгоосон ч 1921 онд Дамдины хүү хэдэн журмын нөхдийн хамт унтаж буй өнөө хэдэн монголыг сэрээнгээ алдаад Оросын нөлөөнд орж 70 гаруй жил бас овоо тархийг нь угаалгуулаад авав. Бэлэнчлэх сэтгэлгээтэй болсон монголчууд 1990 оны Ардчилсан хувьсгалаар овоо нэг захзээлийн нийгэмд шилжин өөрсдийнхөө төлөө хөдөлмөрлөж, өрсөлдөөнөөр хөгжицгөөн сайхан амьдрах ёстой байсан чинь одоо бидний дунд байгаа амьдралыг харах юм бол зарим зүйлс дэндүү буруу тийшээгээ хөгжөөд явцгаачихсан харагднам. Хэн нэгэний сонголт биш хүчтэй нэгэний тулган шаардалт энд тэнд харагдаад, хаа сайгүй айдас, үл итгэлцэл нийгмийг бүрхжээ. Миний нилээн хүчтэй мэдрээд байгаа зүйлсийн нэг бол бид, өөрөөр хэлбэл миний хэдэн монголчууд одоо яг нэг үеийн зааг дээр зогсоцгоож байна. Хаа нэгтээ ангал биднийг хүлээж байгаа, нөгөө талд нь цөл дундах баянбүрд буюу хүн бүрийн мөрөөддөг аж жаргалтай монгол. Магадгүй дэлхий бидэнд атаархах тэр хүчирхэг монголд хүрэх замыг сонгох уу, эсвэл нөгөө нэг ангал дээр очоод хэрхэн унахгүй байхаа бодон шаналах уу гэсэн хоёр зааг, зөрөг зам биднийг урдаас минь эгцлэн харж байна. Би хувьдаа хогон дунд хүүхдээ өсгөж, хэтэвчнийхээ зузаанд байнга санаа зовж амьдрахыг хүсэхгүй байна, нөгөөтэйгүүр хэдий хэтэвч минь зузаан ч хэн нэгэн мэдэлтний гар түүнрүү сунахад боль гээд хэлчихэж чаддаггүй байх зэрэмдэг сэтгэлгэйтэй нийгэмд насыг бармааргүй байдаг. Тэгэнгүүд одоо тэгвэл яах ёстой вэ гэсэн асуулт аягүй тод томруунаар гарч ирж байна. Би тэгтлээ цамаан юм хүсээгүй байлтай, гэтэл тиймхэнийг ч хийж чадах хүмүүс одоо лав эх орны минь толгойд байхгүй нь тодорхой харагдаж, хэдэн жилийн дараа тэр өндөрлөгт сууж байж магад нөхдүүдийн толгой дэндүү цэнэггүй сонстоно. Одоо яах вэ? Хувьсгал хийж ардын баатар болох уу? үгүй юм аа хийгээд байх хувьсгалын тохироо ерөөс алга. Жагсаал хийдэг юм билүү гэхээр нөхдүүд тэнэгтээд баривчилчих гээд, эсвэл буудах гээд байдаг. Аргаа ядаад төрийн төлөө боож үхсэн хулгануудын эгнээнд элсэж өөрийнхөө бухимдлыг бичиж сууна. Гарцын талаар хэдүүлээ толгойгоо хэд хоног олигтойхон ажиллуулчих юмсан.

Сонголт

Сонголт, чиний гарт бас миний гарт. Алхам тутамдаа л бид сонголт хийдэг. Өглөө эрт босох уу? унтаж унтаж 12 дөхүүлээд сэрэх үү, эсвэл өнөөдөр пүүзээ өмсөх үү, гутлаа углах уу гээд л, тэр ч байтугай ямар бохь зажиллах тухайгаа хүртэл бид бодож байгаад сонголтоо хийдэг шүү дээ. Гэхдээ бас амьдралынхаа амин чухал асуудал дээрээ сонголт хийхдээ худалч хүнд худалдаж авдаг бохиноосоо ч нухацгүй боддог гарууд байх юм аа. Эсвэл бодсон гээд андуураад бодчихдог юм болов уу... Ямартаа ч сонголт л болсон хойно сайн, эсвэл муу үр дагавар байнга л сүүдэр шиг нь дагах болно. Өглөө ээжийн хэлснээр дулаан хувцаслаагүйгээсээ болоод ханиад авах, хичээлийнхээ даалгавараа хийгээд сууж байх байсан цагаа өөр юманд зарцуулснаас ирэх муу дүн, туслаж болох байсан юман дээр туслаагүйгээсээ мэдрэх сэтгэлийн шаналгаа аль эсвэл эсрэгээрээ аавынхаа зөвлөгөөг дагаж зөв сонгож авсан мэргэжил, компьютер тоглохгүйг сонгосондоо итгэлтэй байсаар шалгалтынхаа өмнө сэтгэл амар суугаа онц сурлагатан гээд л үр дагавар бүр өөр өөрийн онцлогтой. Энэ нь бидний хийсэн сонголт бүр өөр өөрийн гэсэн үнэ цэнэтэйг харуулж байна. Хэн ч буруу сонголт хийж муу үр дагаварынх нь золиос болохыг хүсдэггүй гэж би итгэдэг. Гэхдээ л бид хааяадаа буруу сонголт хийчихээд байдаг нь үнэн биз дээ. Бүүр анхнаасаа л сонголт хүний салшгүй нэгэн өмч нь байсаар иржээ. Эрх чөлөө байгаа цагт сонголт байж л таараа, адаглаад нүдэнд харагдахуйцаар. Хүний нийгэм өөрөө их сонин ойлголт юм байна. Эрх чөлөө гээд яриад эхэллээ гэхэд түүний хил хязгаар, хязгаарлалтын талаар ярих ёстой болно. Хүний эрх чөлөө бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагдаж байдаг гэдэг. Тэгвэл хүний сонголт хийх эрх одоо үед үнэхээр тухайн хүнийх байж чадаж байна уу гэсэн асуудал гарч ирэх нь дамжиггүй. Хязгаарлагдмал эрх чөлөө сонголтыг ч бас хязгаарлана. Чи сонголтын хомсдолыг тэгтлээ холоос хайгаад байх хэрэггүй, энэ чинь та өөрөө бэлээхэн сууж байна. Яагаад залуучууд зохиолын дуу сонсож, Жавхлангийн фенүүдийн тоог нэгээр нэмж болохгүй гэж? Тэдэнд сонголт нь байгаа шд. Эсвэл хичээлээ хийгээд гэртээ сайхан сууж ирээдүйн эрдэмтэн, зохиолч, аль гоё мэргэжилтэн болохыг нь хэн үгүйсгээд байгаа юм бэ? Гэхдээ л тэгэж амьдарч байгаа хүний тоо хэд билээ? Зүгээр л хэлэх гээд байгаа санаа маань зохиолын дууг зөвхөн хөгшчүүд л сонсоцгоодог гэсэн нийгмийн дундах ойлголт залуусыг энэ урсгалыг сонсох сонголтгүй болгож байгаа байхгүй юу. Тэрэн шиг эмэгтэй хүнтэй унтаж үзээгүй бол эр хүн биш гэсэн ойлголт хүртэл одоогийн өсвөр үеийнхэн дунд нилээн байдаг. Яагаад тийм гэж? Бодоцгооё... Бас сонголттой холбоотой дараагийн зүйл бол хүн тэвдсэн үедээ ихэнхдээ буруу сонголт хийх нь бий. Тиймээс ер нь бол эртхэнээс сэтгэл санаагаа бэлтгэж, тухайн нөхцөлд ямар сонголт хийх вэ гэдэгээ шийдчихсэн байх юм бол бид өөрсдийгөө эрсдэлээс хамгаалж байгаа нь тэр. Альваа зүйл дээр өөрийн гэсэн байр суурьтай болох талаар л би хэлээд байна. Жишээ татаж үзье л дээ. Гэрээсээ гараад сургуульдаа явж байтал хэдэн таньдаг гарууд ганц юм мулталцан байна гэнээ. Тэгээд чамайг зуу татчих гээд ятгаад байна гэж байна шүү. Бүр тулган шаардах аястай. Тэр үед тулгамдсан та юу бодно гээч... -Яаа би уг нь сургуульруу явж байсан юмсан, зуу татчихвал яадаг бол? багш мэдээд бөөн юм болдог юм болов уу? уухгүй гэчихвэл хэдэн найзууд гомдчих гээд байдаг. яадаг юм билээ гэж... Мунгинаж байх хооронд чинь зүгээр суух дургүй найзууд чинь чамд... -Хөөе чи хэзээ ийм болчихсон юм? ганц зуу татахад яав л гэж, маяглаад байгаарай... Чи эдийг нь голоод байна уу, эзнийг нь голоод байна уу гэх мэтээр шантачлаж эхэлнэ. Танд сонголт үлдсэнгүй. Нөгөө нэг сонголт бол та угаасаа л архи уухгүй гэж өөртөө шийдвэр гаргаад, магадгүй ээж аав, эхнэртээ амласан байгаад архи тааралдах үед ямар байдал гаргахаа шийдвэрлэчихсэн байвал танд нөхцөл байдлын дарамт, түргэн шийдвэр гаргаад байх шаардлага, найзуудын шахалт, тээнэгэлзсэн байдал ямар ч асуудал биш болно гээд боддоо. Зуун граммаа сарвайхад нь “Өө мань чинь уухгүй” гээд л шулуухан хэлчихэд шахаад байх найз гайгүй л байх. Харин хундагыг нь барьчихаад уух уухгүй нь мэдэгдэхгүй байх үед яаж уулгахаа бол мэдэх хүн зөндөө шүү. Хүний амьдралд сонголт, сонголт хийх эрх чөлөө байсаар байгаа цагт сайн муу хоёр тал заавал ч үгүй дагалдах нь зүйн хэрэг. Бүгд сайн бол амьдрал утгагүй, бүгд муу байвал бүр новшийн. Ерөөс цагаан гэдэг зүйлийг харгүйгээр төсөөлшгүйтэй адил мэт. Аль нэгэний утгыг тодорхойлогч нь нөгөөгийн хомсдол ч юм уу. Сайн зүйл хомсдох үед муу нь тэр бөлгөө. Угаас хар орчинд хар өнгө муухай харагдахгүй ч цагаан орчинд жижигхэн толбо ч жижигдэхгүй. If there is no bad, there’s no good. If there is no good, there’s no bad… Duality of the world…

Thursday, May 15, 2008

Сэтгэл өвдмөөр...

Би өөрөө монгол хүн. Монгол гэж цээжээн дэлдэж босч ирдэг омог бардам МОНГОЛ хүн. Гэтэл хамгаалж чадахгүй байгаа хил хязгаар одоо бүр охид бүсгүйчүүдийн минь биеийг дайран өнгөрч байгаа нь аль хэдий нь нууц биш болжээ. Гадаадын секс сурталчилсан кино бичлэг, булай зурагнууд л байдаг байсан цаг одоо нэгэнт өнгөрч монгол охид минь өөрсдийн биеийг хэдэн халтар ногооны төлөө ч юм уу, эсвэл зугаа цэнгэлийн төлөө ч юм уу арай л доромжлуулах болж. Ажил дээрээ сууж байтал мессенжер-р нэг мэдээ ирдэг юм байна. Монгол охин яаж замбараагүйтэж байгаа талаар бас л нэг над шиг монгол залуу сэтгэл нь өвдөхдөө тэсэлгүй бусадруу явуулсан бололтой. Монгол цус ямар их үнэ цэнэтэй, нарийн нандин байх ёстой билээ. Эмэгтэй хүний бүсэлхийнээс эх орны минь ХИЛ эхлэдэг юм бол үүрэгтэй төрсөн монгол эрчүүд бид хамгаалж зогсох ёстой бус уу. Буугаа үүрнэ үү, бургасаа зулгаана уу ямар ч л байсан монгол охид, эмэгтэйчүүдээ ингэж явуулмааргүй байна. Эх орон минь нэг л хэцүү байгаад байх юм. Хэн дуртай нь цианит натри гаргаад ирэх л юм, хэн хүссэн нь монгол охидыг нь доромжлох л юм, хэн мөнгөтэй нь өвөг дээдсийн минь цусаараа авч үлдсэн газар шороог эзэмшээд, эрхшээлдээн байлгаад, эх ороны хүүхдүүд харийн нутаг зориод... Ер нь л нэг биш ээ. Уг нь монгол орон минь дутах юмгүй сайхан л оронсон. Юу дутлаа гэж сүүгээ гадаадаас бид импортлоод байгаа юм бэ? Хэн дутлаа гэж хөгийн Канадаар газрын хэвлийгээ малтуулж байх ёстой гэж. Яалаа гэж цэцэг цэврүү шиг охидууд маань хөгийн хужа нарын өмхий өврийг дулаацуулан хэвтэнэ вэ.
Уучлаарай... Хийж чадахгүй байгаа бүгдийнхээ төлөө уучлал гуйя ӨВӨГ ДЭЭДЭС минь Уучлаарай... Хүний нутагт унагаасан хөлс бүрт чинь уучлал гуйя АХАН ДҮҮС минь Уучлаарай... Хамгаалж чадахгүй байгаагийнхаа төлөө ЭХ ОРОН минь
Уучлаарай... Хийж чадахгүй байхад чинь сонгосныхоо төлөө ЕРӨНХИЙЛӨГЧ минь Уучлаарай... Халамж хайрыг мэдрэхгүй байгаагын чинь төлөө ДҮҮ НАР минь
Уучлаарай... Хайрлаж, хайрлуулж чадаагүй бүхийл залуусынхаа өмнөөс БҮСГҮЙЧҮҮД минь.
Уучлаарай... Хэлэх үг олдохгүй байгаагынхаа төлөө уучлал гуйя... Бид ингэж явмааргүй л байх юм, ингэж явуулмааргүй л байх юм. Ингэж явахгүй байя, Ингэж явуулахгүй байлгая... Тэгэх үү?

Ерөөсөө л тэгье

АСУУЛТ-С нэг ийм юм оллоо...

Өнгөрсөн жил би Girlfriend 7.0 гэдэг программаа Wife 1.0 болгож сайжруулсан юм. Гэтэл энэ программ маань гэнэтийн урьдчилсан тооцоонд ороогvй Child 1.0 гэдэг апликэйшныг автоматаар vvсгээд байна. Энэ апликэйшн нь цаашид зогсолтгvй vргэлжлэн Child 2.0, 2.1 гэх мэт vргэлжлэх өндөр магадлалтай бөгөөд асар их зай эзэлдэг юм байна.
Мөн Wife 1.0 программ суусныхаа дараа бусад программ шууд нөлөөлж системийн vйл ажиллагааг бие даан хянах боллоо. Ингээд миний Poker Night 10.3, Football 5.0 , Going to the pub 7.5, Softball 3.6 зэрэг апликэйшнvvд маань байнга гацдаг болсон. Бас заримдаа өөрийн хамгийн дуртай Girlfriend 7.0 дахин ажиллалуулах гэхээр Wife 1.0 санах ойд резидентээр суучихаад эсвэл background-д давхар ажиллаад болохгvй байна. Тэгээд un-install хийх гэхээр болохгvй юм. Надад туслаач!!!
Гvнээ хvндэтгэсэн
Асуудалд орсон хэрэглэгч

Эрхэм Хэрэглэгч минь ээ,
Энэ бол байнга эрчvvдийн гомдоллож байдаг асуудал юм. Ихэнх эрчvvд Girlfriend 7.0 программаа Wife 1.0, болгож апгрейд хийхдээ Wife 1.0-ийг зvгээр л нэг ютилити юм уу эсвэл нэг энтертэйнмэнт программ гэж боддог юм шиг байгаа юм. Yнэн хэрэгтээ Wife 1.0 бол бие даасан YЙЛДЛИЙН СИСТЕМ бөгөөд нэгэнт суусан тохиолдолд устгагддагvй, ан-инстол хийгддэггvй ба буцааж Girlfriend 7.0 –ийг суулгах ямарч боломжгvй болгодог юм.

Та Wife 1.0 гарын авлагын АНХААР –ХYYХЭД БА ТЭТГЭМЖ гэсэн хэсгийг сайтар унших ёстой гэж юны өмнө зөвлөе. Wife 1.0 – ээ хэвээр нь хадгалсан нь ямагт зөв байдаг бөгөөд “Yes Dear” буюу “Тэгье Хонгор минь” гэдэг апликэйшныг суулгавал програмуудын хооролд зөрчилдөөн vvсэх нь бага байдаг.
Ер нь хамгийн зөв vйлдэл бол C:I-AM-SORRY! коммандыг байнга хэрэглэж байх хэрэгтэй. Ингэснээр систем тогтвортой байхад сайнаар нөлөөлдөг.
Хэдийгээр Wife 1.0 бол маш гайхамшигтай vйлдлийн систем боловч нэлээд нарийн тохиргоо vйлчилгээ хэрэгтэй байдаг бөгөөд Угаах Цэвэрлэх 3.0, Хоол Хийх 1.5, Санхvv барих 4.2 зэрэг программууд дагалдан нэг багц болж ирдэг. Гэсэн хэдий ч эдгээр программуудийг ажиллуулахдаа маш болгоожтой байхгvй бол болохгvй. Учир нь алдаа гарсан тохиолдолд систем Хэрvvл Тэмцэл 9.5 програмыг шууд ажиллуулж өөрийгөө тогтворгvй байдалд оруулдаг. Нэгэнт ийм байдал vvссэн бол Wife 1.0 vйлдлийн системийг хэвийн байдал оруулахийн тулд зарим нэг нэмэлт програмуудыг зайлшгvй худалдан авах хэрэгтэй болдог. Эдгээр нь Flowers 2.1 ба Diamonds 5.0 зэрэг болно.
АНХААР!!! Ямарч тохиолдолд Secretary With Short Skirt 3.3 апликэйшныг суулгаж болохгvй. Энэ апликэйшн Wife 1.0 vйлдлийн системийг дэмжиж ажилладаггvй ба vйлдлийн системийг дахин засаршгvйгээр гэмтээх аюултай гэдгийн ямагт санаж байх хэрэгтэй.

U R WNDRFL...

Tuesday, May 13, 2008

KTO TAM?

Чимээ аниргүй өглөөний цэвэр тунгалаг сайхан агаарыг сэтгэл бахдан амьсгалж эхэлсэн миний нэгэн өглөө... Орцныхоо үүдээр гартал хэн ч үзэгдсэнгүй, ойр хавиа жаахан ажиглан зогстол амьдрал ямар сайхан юм бэ гэж бодогдов. Яагаад ч юм ойрдоо ийм бодол их орж ирэх боллоо. Чухам миний насан дээр хүмүүс нээг их сүрхий юм ойлгоод яваад байдаг байж болох. Амьдралынхаа жамаар л бас үүнийгээ туулж яваа юм байлгүйдээ. Тэр их чимээ аниргүйг эвдсэн ганц дуу бол миний гаражныхаа хаалгыг чийхруулан байж нээгээд нөгөө ногооныгоо бахархалтай нь аргагүй асаах миний нэрлэснээр өглөөний аялгуу л байлаа. Бугсана хүү ч чухал царайлан хаазаа нэмээд алга болоод өгөв. Ажлын байран дээрээ иртэл намайг хэн ч угтаж авсангүй. Аргагүй дээ ганцаараа ажилладаг болоод овоо хэд хонож байгаа юмыг чинь хэн л намайг тосов гэж. Гагцхүү надад үнэнч 3 жил хагас зүтгэж байгаа өвгөн муу Леново минь л инээмсэглэх шиг болон асаах үед сайн уу гэх шиг сэнсээрээ надтай мэндэлдэг байгаа. Ажил, ажил, ажил... Амжуулж чадаагүй ажилхан минь надаас өөр хүнийг таньдаггүй ажилхан минь. Энэ хэсгийг уншаад энэ хог чинь ажлын солио тусчихсан юм уу даа гэж бодогдож магад. Ажлын солиотой болоход 2 л хуруу дутуу байгаа байх хэхэ. Яахавдээ зохицуулж чадаагүй миний л буруу, буруугаа үүрэх нь миний л чадаагүйнх. Одоо өглөө болж байна, зарим хүмүүс сэрж байна. Би гэж хэнээтэй баагий ажлынхаа өрөөнд ганцаараа. Яагаад ганцаараа байгаа юм бүү мэд. Хэн мэддэг юм бол бас л бүү мэд. Бүү мэд гэж юу гэсэн үг юм бүү мэд... Гэхдээ нэг гоё нь үүний дараа юу байгааг мэдрээд байна...

Friday, April 25, 2008

Мэдрэмж

Мэдрэмж. Магадгүй хүний хамгийн чухал зүйлсийн нэг ч байж болох юм. Амтлах, үнэртэх, хүртэх, харах, сонсох гэсэн 5 хүрэлцэх мэдрэмж хүн бүрт бараг л тэгш заяасан байдаг ч зарим нь үнэхээр сод байх нь би. Гэхдээ миний бодлоор сод байх нь чихний алх дөшний сайнаас биш эсвэл хэлний үзүүрийн мэдрэгч эсүүдийн мэдрэмжийн асуудал биш мэт. Хамгийн их ялгааг хүмүүсийн хооронд үүсгэж байгаа зүйл бол хүний сэтгэлгээ гэдэгтээ маргах хүн байхгүй биз. Хүн мянга сайн чагнаа байлаа гээд сонгодог урлагийг ойлгоод байх нь тэр болгон тохиолддоггүй. Үүний адил нүдний хараа 0 байж өнгөний мэдрэмж, зохицол зэрэг зүйлс нь хайччихсан юм бэ гэмээр хүмүүс байж байж л байдаг. Чухал аа чухал гэж үнэн золиг байна шүү. Мэдрэмжээ хөгжүүлэх нь миний нэн тэргүүний хүсэл болоод байна. Гэхдээ энэ мэдрэмж нь өнгө, амт, үнэрийнх биш хүн уйлж байгааг хараад өвддөг тэр сэтгэлээн би эргүүлж авмаар байна. Уйлахыг хүсч байгаа ч юм шиг, тэгсэн ч уйлахгүй юм. Инээмсэглэж алхаж байсан минь саяхан чиг одоо бол би баяр баясгалан гэж юу билээ гэдэг талаар хэн нэгэнээс лекц авмаар санагдаж байна. Амьдрал хэмээх алдарт аялал маань надад их зүйлийг зах зухаас нь амсуулж л байна. Өнөө өглөө уншиж байсан номон дээр минь нэг ийм хэсэг байх юм. Амьдралыг шуургагүй байна гэж битгий мөрөөд, үнэндээ энэ чинь амьдралын нэг хэсэг нь шүү дээ гэж... Үнэхээр шуурга байдаг юм бол бас дөлгөөн, намуухан тогтуун тэр цаг бас байж л таараа. Яагаав нөгөө " Хэрэв муу гэж байдаггүй байсан бол сайн гэж мөн л адил байхгүй. Хэрэв сайн гэж байдаггүй байсан бол муу гэж бас л байхгүй" Түнэр харанхуйг бид мэдрэхийн тулд гэрэл гэгээг эхлээд харсан байх ёстой бус уу. Эрээнтэй бараантай, гэрэлтэй гэгээтэй энэ л амьдралынхаа эцсийн өдөр баяр жаргалтайгаар ЭЗЭН-рүүгээ явахыг хүсч байна. Цаг нь ирэхэд бэлэн бай гэж хэлэх дуртай нэг ахыгаа би мэдэх юм байна, түүний үгээр хэзээ нэгэн цагт миний явах цаг ирэх үед би бэлэн байхыг л хүснэ...

Wednesday, April 2, 2008

Old memories...

erchuudiin bayaraar angiin ohid maani iim yum hiisiin...

Saturday, March 22, 2008

Question...

When you think of love, what do feel?
When you dream about future, what do you picture?
When you are rejected, what will you try to do?
When you feel lonely, how does your heart feel?

What can you do when there is nothing?
What will you say when there is nobody?
What can you find when it is dark?
How will it be when you feel fear...

Answer to these questions are in your heart, i know there is an absolute answer to all difficult questions and all difficult situations. The ONE who created everything...  GOD 

Thursday, March 13, 2008

DejaVu

Зүүд гэдэг их сонирхолтой эд юм. Бүхэл бүтэн ертөнц юм шиг боловч өөрөөсөө өөр хүнд ярихаас биш үзүүлж чадахгүй. Зүүдэндээ би хаан ч болж, халин дүүлж ч чадна. Энэ амьдралд минь надад боломжгүй бүхий л зүйлс маань зүүдний минь ертөнцөд зүгээр л намайг хүлээж байдаг. Хэнээс ч гуйхгүйгээр би зүүдэндээ л хамгийн аз жаргалтай дурсамжуудтайгаа учирдаг мэт. Хэрэв бүтэн зургаар харж чадвал хүн бүрийн зүүд хоосон дүрслэл биш харин ч бодит ертөнц байж болох. Миний хувьд зүүд маань их бодит мэдрэгддэг, бүр шургаж унахад өвдөг минь хорсдог гээч. Эрдэмтдийн хувьд зүүдийг шинжлэх ухааны үүднээс тайлбарлахдаа хүний тархинд өдөржин цугларсан мэдээлэл, бодол болон бусад зүйлс хамгийн завтай үе болох шөнө дунд эргэн сэргэж сэтгэн бодох чадвартай минь хамжаад одоог хүртэл яг таг учрыг нь олж амжаагүй яваа зүүд гэсэн бодит бус хэрнээ бодит тэр л ертөнцийг бүрдүүлдэг гэх юм. Миний мэдэхийн олон хүний амьдралд зүүдээр нь дамжуулан өөрийнхөө хүслийг таниулж, зүүдэнд нь тэдэнтэй уулзсан байдгийг бодохоор ямар нэгэн утга учиргүй зураглал биш гэсэн бодол бас байх юм. Мөн нөгөөтэйгүүр бидний зүүдний ертөнцөд хэн амьдардаг бол гэсэн бодол надад их сонин санагдсан юм. Оршин байдаг бодит ертөнцдөө олж авч чадаагүй бүхнээ нэгхэн хормын дотор зурчихаж болох өөрийн дотоод ертөнцийнхөө нийслэл хотын гудамжаар би юу хийж алхдаг бол? Маш олон тохиолдолд, бүр өдөр тутмын маань амьдралд тохиолддог хачирхалтай нэгэн мэдрэмж бол тодорхой тэр мөчийн үйл явдал миний тархинд өмнө нь бичигдэж байсан тухай мэдээлэл сэргэх үйл явц юм. Яахын аргагүй би яг энэ зураглалыг харж байсан юм байна гэсэн утгатай үгийг магадгүй та өдөр бүр л хэн нэгэний амнаас сонсож байсан байх. Тэгвэл тэр мэдрэмж хаанаас ирсэн байж таарах вэ? Оргүй хоосон зүйл атал олон хүн яг ижил мэдрээд яваад байна гэж байхгүй л баймаар.

Олон жилийн өмнө тодруулбал хүүхэд байхдаа би нэг “Ирээдүй рүү буцсан нь” гэдэг нэртэй 3 ангитай их л сонирхолтой кино үзэж байсан юм. Тэгэхэд л анх цаг хугацаа гэж бас ийм байх магадлалтай юм байна, заавал шулуун хэмжигдэхүүн гэж бидний боддог худлаа байхыг хэн ч үгүйсгэхгүй болохыг мэдэж авч байж билээ. Гэвч хэрэв бид өнгөрсөнд очиж чаддаг болвол юу болох вэ? Цаг хугацаагаар аялалаа гэхэд бид хөндлөнгийн үзэгчид л байх болов уу? Эсвэл кинон дээр гардаг супер баатрууд шиг цаг хугацааны цагдаа хийгээд явж байх юм уу? Тэгвэл бүр ирээдүй рүү аялавал юу болох вэ? Нэг минут ч бай хугацаа бол хугацаа шүү дээ. Хэн ч маргааш юу болохыг мэдэж чадахгүй шиг хэн ч өнгөрсөнд болсон зүйлийг бас өөрчилж чадахгүй. Учир нь хэрэв өөрчилж чадах байсан бол өөрчлөх л байсан, өөрчилчихсөн бол бидэнд тохиолдсон олон зүйлс бидний дурсамжинд байхгүй байх байсан. Хэрэв үнэхээр тийм юм бол бид цаг хугацааны машин зохиогоод яагаад 2001 оны 9 сарын 11нд буцаж очоод олон мянган хүний амийг авч одсон тэр л халдлагыг зогсоож болохгүй гэж? Улмаар 2000 жилийн өмнө очоод Христ цовдлуулах гэж байхад түүнийг аварч болохгүй гэж үү? Бүр цаашаа ярьвал бүх л хүн төрөлхтөнг гэмт зан чанартай хутгалдсан Адам гэж нөхрийг алим идэхээс нь өмнө хүлээд тавьчихаж болоогүй юм бэ? Миний мэдэх түүхэнд дээр тийм зүйл байдаггүй учраас тийм зүйл болоогүй гэсэн үг. Миний мэдэх түүхэнд хүмүүс том том тэнэгтэлүүдээ хийж л байсан учраас хэн ч өнгөрсөнд очиж тэдний бурууг ухааруулаагүй гэсэн үг. Миний мэдэх өнгөрсөн үед хэзээ ч тийм зүйл тохиолдож байгаагүй учраас ирээдүйд тийм зүйл болохгүй гэсэн үг. Тийм ч учраас энэ л амьдрал минь надад ганцхан л олдоно гэсэн туйлын үнэнтэй нүүр тулах нь дээ бид. Өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн энэ л гурван ухагдахуунаар бид амьдралаа тодорхойлдог ч хэрвээ үнэхээр цаг хугацаа шулуун хэмжигдэхүүн биш бол яах уу? Миний өчигдөр хийсэн зүйл өнөөдрийн урд нь ч биш хойно нь ч биш бол амьдрал юу болж дуусах вэ? Ирээдүй гэсэн ойлголтыг тэр үед юугаар төсөөлөх билээ би? Оршин байхын утга учир, алдаа онооны ялгаа, амьдралын амттай шимтэй бүхэн хов хоосон мэт болох бус уу? Гэвч би “МӨНХИЙН” гэсэн хэмжигдэхүүнд итгэдэг. Миний оюун бодол хэзээ ч хүршгүй тэр зүйл оршин байдаг гэдгийг би зүрхээрээ мэдэрдэг, харин зөвхөн тэр л миний энэ орчлонд ирсэн ганц шалтгаан мэт...

Saturday, March 8, 2008

Bugsana is back!!!

За олон арван жил завсарласны эцэст Бугсана хүү өөрийн блог-ийг эргэн амь оруулахаар шийдлээ. Шийдлээ ч гэждээ хувьсгалын тохироо нь л бүрдсэн хэрэг байхгүй юу. Тэгэхээр Бугсана би жаал тайлан тавих хэрэгтэй болов уу.
Шинэ он гарснаас хойж их л завгүй байх шиг боллоо, хичээлийн амралтаар лав ер нь амраагүйгээ их сайн мэдэж байна. Мунгинаж мунгинаж өөрийн гэсэн өрөөтэй болох шив дээ, тээд хэдэн журмын андуудтай юм хийх гээд л оролдоод байна. Би гэж хүн оролдоол байхын, оролдоол байхын... Хэзээ инээж амьдрах хүн юм болдоо? Гэхдээ нас залуу байна гэж өөрийгөө бас хааяа тайвшруулнаа гэж... 20 хүрэх гээд л гэлдэрч яваа Бугсана холыг хардаг, хоёрыг боддог нэгэн байхыг их л хичээх юм. Адаглаад чухал царай нь худлаа биш байгаасайдаа тээ...
Ямартаа ч өөрийн юмыг шинээр эхлүүлээд явахад хэцүү, бас гоё зүйлс их л байдаг юм байна. Инээж амьдрах цаг ойрхон мэт мэдрэгдэнэ... бичиж эхэлсэн шүү нөгөөдөх чинь...