Tuesday, October 14, 2008

Иргэн Эрхэмбаяр

Иргэн Эрхэмбаярт энэ өдрийн мэнд хүргэе... Таньтай холбоотой санал гомдол манай “Амьдралыг зохицуулах хороо”-нд сүүлийн үед байнга ирэх боллоо. Иймээс бид таньд сануулга болгон энэ захидлыг бичихээр шийдлээ. Та 10 жилд сурдаг байхдаа ямар сайн хүүхэд байснаа санадаа, гэртээ хэдэн цагт ирж, хичээлдээ ямар дүн авч, хоол унд гэр цэвэрлэх ажилаа ямар сайн зохицуулдаг байлаа. Гэтэл эцэг эхээс чинь авсан сүүлийн үеийн мэдээгээр таны хийсэн гарын хоолыг идэж хөлсөө гоожуулаагүй нилээн удсан гэнэ, орой үдэшийн цагаар шоудаж байгаа эсэх нь тодорхойгүйгээр их тэнэдэг болсон гэнэ, өдрийн цагаар барааг тань хараагүй удсанаас болж эртээд өдрийн 3 цагийн үед тааралдахдаа таниагүй гэнэ, сүүлийн 2 жил бизнес хийнэ гэж гэр орноосоо хол хөндий удаан хугацаанд хэнтэй ч юм мэдэхгүй яваад байсан байж дорвитой үр дүнг харуулаагүйд гэрийнхэн тань сэтгэл хангалуун бус байгаа тухай ер нь л нэг хэлэхгүй бол болохоо байгаад байнаа...

Анд нөхдөөс чинь бас л байнга гомдол гаргах боллоо. Ноён Төгөлдөртэй харилцах харилцаа нэгэнтээ хугарсан гэнэ, зарим найз нөхөддөө та их гомдож явдаг гэнэ, тэрийгээ болих хэрэгтэй гэж таньд зөвлөе. Энэ мэтээр эрүүл бус шархтай зарим нэг харилцаа тань бусад чухал харилцаануудад чинь нөлөөлөх өндөр магадлалтай бөгөөд даамжирвал аюулын төвшинд хүрэх болохыг эртхэн сануулах нь бидний үүрэг билээ.

Эцсийн эцэст амьдрал гэсэн энэ тоглоомондоо хожиход чинь таний хувьд хамгийн чухал зүйлсийн нэг бол таны бусадтай харилцах харилцаанууд юм шүү... Гэр бүл, найз нөхөдгүйгээр чамайг төсөөлөхөд бэрх гэдгийг чинь мэднээ, гэвч чи заримдаа хийж байгаа зүйлдээ хааяа сатаараад тэднийгээ жаахан үл тоомсорлосон байдал гаргаад байгаа юм биш үү л гэж зөвлөх байна даа.

Бас сүүлийн үед миний сонссоноор таны хамгийн хайртай эмэгтэй өөрийн найз бүсгүй болсон сурагтай. Түүнд чинь баяр хүргэе, гэвч овоо удаан түүнийгээ хүлээх болсоныг чинь сонсоход таагүй байна. Гэхдээ та хоншоортой юм чинь, түүнийгээ төвөггүйхэн хүлээчихэж чадна лдаа. Тэгээд бас битгий ажил мажил гээд оройтоод байгаарай... Охин чинь хүртэл сануулсан шүү. Бас их онцгүй юм сонсогдсон нь таны жин сүүлийн хэдэн хоног эрчимтэйгээр, огцом өссөн гэнэ. Болиулах хэрэгтэй шүү.
Таны хувьд нэг иймэрхүү байх шив дээ...

No comments: