Friday, April 25, 2008

Мэдрэмж

Мэдрэмж. Магадгүй хүний хамгийн чухал зүйлсийн нэг ч байж болох юм. Амтлах, үнэртэх, хүртэх, харах, сонсох гэсэн 5 хүрэлцэх мэдрэмж хүн бүрт бараг л тэгш заяасан байдаг ч зарим нь үнэхээр сод байх нь би. Гэхдээ миний бодлоор сод байх нь чихний алх дөшний сайнаас биш эсвэл хэлний үзүүрийн мэдрэгч эсүүдийн мэдрэмжийн асуудал биш мэт. Хамгийн их ялгааг хүмүүсийн хооронд үүсгэж байгаа зүйл бол хүний сэтгэлгээ гэдэгтээ маргах хүн байхгүй биз. Хүн мянга сайн чагнаа байлаа гээд сонгодог урлагийг ойлгоод байх нь тэр болгон тохиолддоггүй. Үүний адил нүдний хараа 0 байж өнгөний мэдрэмж, зохицол зэрэг зүйлс нь хайччихсан юм бэ гэмээр хүмүүс байж байж л байдаг. Чухал аа чухал гэж үнэн золиг байна шүү. Мэдрэмжээ хөгжүүлэх нь миний нэн тэргүүний хүсэл болоод байна. Гэхдээ энэ мэдрэмж нь өнгө, амт, үнэрийнх биш хүн уйлж байгааг хараад өвддөг тэр сэтгэлээн би эргүүлж авмаар байна. Уйлахыг хүсч байгаа ч юм шиг, тэгсэн ч уйлахгүй юм. Инээмсэглэж алхаж байсан минь саяхан чиг одоо бол би баяр баясгалан гэж юу билээ гэдэг талаар хэн нэгэнээс лекц авмаар санагдаж байна. Амьдрал хэмээх алдарт аялал маань надад их зүйлийг зах зухаас нь амсуулж л байна. Өнөө өглөө уншиж байсан номон дээр минь нэг ийм хэсэг байх юм. Амьдралыг шуургагүй байна гэж битгий мөрөөд, үнэндээ энэ чинь амьдралын нэг хэсэг нь шүү дээ гэж... Үнэхээр шуурга байдаг юм бол бас дөлгөөн, намуухан тогтуун тэр цаг бас байж л таараа. Яагаав нөгөө " Хэрэв муу гэж байдаггүй байсан бол сайн гэж мөн л адил байхгүй. Хэрэв сайн гэж байдаггүй байсан бол муу гэж бас л байхгүй" Түнэр харанхуйг бид мэдрэхийн тулд гэрэл гэгээг эхлээд харсан байх ёстой бус уу. Эрээнтэй бараантай, гэрэлтэй гэгээтэй энэ л амьдралынхаа эцсийн өдөр баяр жаргалтайгаар ЭЗЭН-рүүгээ явахыг хүсч байна. Цаг нь ирэхэд бэлэн бай гэж хэлэх дуртай нэг ахыгаа би мэдэх юм байна, түүний үгээр хэзээ нэгэн цагт миний явах цаг ирэх үед би бэлэн байхыг л хүснэ...

Wednesday, April 2, 2008

Old memories...

erchuudiin bayaraar angiin ohid maani iim yum hiisiin...