Thursday, May 15, 2008

Сэтгэл өвдмөөр...

Би өөрөө монгол хүн. Монгол гэж цээжээн дэлдэж босч ирдэг омог бардам МОНГОЛ хүн. Гэтэл хамгаалж чадахгүй байгаа хил хязгаар одоо бүр охид бүсгүйчүүдийн минь биеийг дайран өнгөрч байгаа нь аль хэдий нь нууц биш болжээ. Гадаадын секс сурталчилсан кино бичлэг, булай зурагнууд л байдаг байсан цаг одоо нэгэнт өнгөрч монгол охид минь өөрсдийн биеийг хэдэн халтар ногооны төлөө ч юм уу, эсвэл зугаа цэнгэлийн төлөө ч юм уу арай л доромжлуулах болж. Ажил дээрээ сууж байтал мессенжер-р нэг мэдээ ирдэг юм байна. Монгол охин яаж замбараагүйтэж байгаа талаар бас л нэг над шиг монгол залуу сэтгэл нь өвдөхдөө тэсэлгүй бусадруу явуулсан бололтой. Монгол цус ямар их үнэ цэнэтэй, нарийн нандин байх ёстой билээ. Эмэгтэй хүний бүсэлхийнээс эх орны минь ХИЛ эхлэдэг юм бол үүрэгтэй төрсөн монгол эрчүүд бид хамгаалж зогсох ёстой бус уу. Буугаа үүрнэ үү, бургасаа зулгаана уу ямар ч л байсан монгол охид, эмэгтэйчүүдээ ингэж явуулмааргүй байна. Эх орон минь нэг л хэцүү байгаад байх юм. Хэн дуртай нь цианит натри гаргаад ирэх л юм, хэн хүссэн нь монгол охидыг нь доромжлох л юм, хэн мөнгөтэй нь өвөг дээдсийн минь цусаараа авч үлдсэн газар шороог эзэмшээд, эрхшээлдээн байлгаад, эх ороны хүүхдүүд харийн нутаг зориод... Ер нь л нэг биш ээ. Уг нь монгол орон минь дутах юмгүй сайхан л оронсон. Юу дутлаа гэж сүүгээ гадаадаас бид импортлоод байгаа юм бэ? Хэн дутлаа гэж хөгийн Канадаар газрын хэвлийгээ малтуулж байх ёстой гэж. Яалаа гэж цэцэг цэврүү шиг охидууд маань хөгийн хужа нарын өмхий өврийг дулаацуулан хэвтэнэ вэ.
Уучлаарай... Хийж чадахгүй байгаа бүгдийнхээ төлөө уучлал гуйя ӨВӨГ ДЭЭДЭС минь Уучлаарай... Хүний нутагт унагаасан хөлс бүрт чинь уучлал гуйя АХАН ДҮҮС минь Уучлаарай... Хамгаалж чадахгүй байгаагийнхаа төлөө ЭХ ОРОН минь
Уучлаарай... Хийж чадахгүй байхад чинь сонгосныхоо төлөө ЕРӨНХИЙЛӨГЧ минь Уучлаарай... Халамж хайрыг мэдрэхгүй байгаагын чинь төлөө ДҮҮ НАР минь
Уучлаарай... Хайрлаж, хайрлуулж чадаагүй бүхийл залуусынхаа өмнөөс БҮСГҮЙЧҮҮД минь.
Уучлаарай... Хэлэх үг олдохгүй байгаагынхаа төлөө уучлал гуйя... Бид ингэж явмааргүй л байх юм, ингэж явуулмааргүй л байх юм. Ингэж явахгүй байя, Ингэж явуулахгүй байлгая... Тэгэх үү?

Ерөөсөө л тэгье

АСУУЛТ-С нэг ийм юм оллоо...

Өнгөрсөн жил би Girlfriend 7.0 гэдэг программаа Wife 1.0 болгож сайжруулсан юм. Гэтэл энэ программ маань гэнэтийн урьдчилсан тооцоонд ороогvй Child 1.0 гэдэг апликэйшныг автоматаар vvсгээд байна. Энэ апликэйшн нь цаашид зогсолтгvй vргэлжлэн Child 2.0, 2.1 гэх мэт vргэлжлэх өндөр магадлалтай бөгөөд асар их зай эзэлдэг юм байна.
Мөн Wife 1.0 программ суусныхаа дараа бусад программ шууд нөлөөлж системийн vйл ажиллагааг бие даан хянах боллоо. Ингээд миний Poker Night 10.3, Football 5.0 , Going to the pub 7.5, Softball 3.6 зэрэг апликэйшнvvд маань байнга гацдаг болсон. Бас заримдаа өөрийн хамгийн дуртай Girlfriend 7.0 дахин ажиллалуулах гэхээр Wife 1.0 санах ойд резидентээр суучихаад эсвэл background-д давхар ажиллаад болохгvй байна. Тэгээд un-install хийх гэхээр болохгvй юм. Надад туслаач!!!
Гvнээ хvндэтгэсэн
Асуудалд орсон хэрэглэгч

Эрхэм Хэрэглэгч минь ээ,
Энэ бол байнга эрчvvдийн гомдоллож байдаг асуудал юм. Ихэнх эрчvvд Girlfriend 7.0 программаа Wife 1.0, болгож апгрейд хийхдээ Wife 1.0-ийг зvгээр л нэг ютилити юм уу эсвэл нэг энтертэйнмэнт программ гэж боддог юм шиг байгаа юм. Yнэн хэрэгтээ Wife 1.0 бол бие даасан YЙЛДЛИЙН СИСТЕМ бөгөөд нэгэнт суусан тохиолдолд устгагддагvй, ан-инстол хийгддэггvй ба буцааж Girlfriend 7.0 –ийг суулгах ямарч боломжгvй болгодог юм.

Та Wife 1.0 гарын авлагын АНХААР –ХYYХЭД БА ТЭТГЭМЖ гэсэн хэсгийг сайтар унших ёстой гэж юны өмнө зөвлөе. Wife 1.0 – ээ хэвээр нь хадгалсан нь ямагт зөв байдаг бөгөөд “Yes Dear” буюу “Тэгье Хонгор минь” гэдэг апликэйшныг суулгавал програмуудын хооролд зөрчилдөөн vvсэх нь бага байдаг.
Ер нь хамгийн зөв vйлдэл бол C:I-AM-SORRY! коммандыг байнга хэрэглэж байх хэрэгтэй. Ингэснээр систем тогтвортой байхад сайнаар нөлөөлдөг.
Хэдийгээр Wife 1.0 бол маш гайхамшигтай vйлдлийн систем боловч нэлээд нарийн тохиргоо vйлчилгээ хэрэгтэй байдаг бөгөөд Угаах Цэвэрлэх 3.0, Хоол Хийх 1.5, Санхvv барих 4.2 зэрэг программууд дагалдан нэг багц болж ирдэг. Гэсэн хэдий ч эдгээр программуудийг ажиллуулахдаа маш болгоожтой байхгvй бол болохгvй. Учир нь алдаа гарсан тохиолдолд систем Хэрvvл Тэмцэл 9.5 програмыг шууд ажиллуулж өөрийгөө тогтворгvй байдалд оруулдаг. Нэгэнт ийм байдал vvссэн бол Wife 1.0 vйлдлийн системийг хэвийн байдал оруулахийн тулд зарим нэг нэмэлт програмуудыг зайлшгvй худалдан авах хэрэгтэй болдог. Эдгээр нь Flowers 2.1 ба Diamonds 5.0 зэрэг болно.
АНХААР!!! Ямарч тохиолдолд Secretary With Short Skirt 3.3 апликэйшныг суулгаж болохгvй. Энэ апликэйшн Wife 1.0 vйлдлийн системийг дэмжиж ажилладаггvй ба vйлдлийн системийг дахин засаршгvйгээр гэмтээх аюултай гэдгийн ямагт санаж байх хэрэгтэй.

U R WNDRFL...

Tuesday, May 13, 2008

KTO TAM?

Чимээ аниргүй өглөөний цэвэр тунгалаг сайхан агаарыг сэтгэл бахдан амьсгалж эхэлсэн миний нэгэн өглөө... Орцныхоо үүдээр гартал хэн ч үзэгдсэнгүй, ойр хавиа жаахан ажиглан зогстол амьдрал ямар сайхан юм бэ гэж бодогдов. Яагаад ч юм ойрдоо ийм бодол их орж ирэх боллоо. Чухам миний насан дээр хүмүүс нээг их сүрхий юм ойлгоод яваад байдаг байж болох. Амьдралынхаа жамаар л бас үүнийгээ туулж яваа юм байлгүйдээ. Тэр их чимээ аниргүйг эвдсэн ганц дуу бол миний гаражныхаа хаалгыг чийхруулан байж нээгээд нөгөө ногооныгоо бахархалтай нь аргагүй асаах миний нэрлэснээр өглөөний аялгуу л байлаа. Бугсана хүү ч чухал царайлан хаазаа нэмээд алга болоод өгөв. Ажлын байран дээрээ иртэл намайг хэн ч угтаж авсангүй. Аргагүй дээ ганцаараа ажилладаг болоод овоо хэд хонож байгаа юмыг чинь хэн л намайг тосов гэж. Гагцхүү надад үнэнч 3 жил хагас зүтгэж байгаа өвгөн муу Леново минь л инээмсэглэх шиг болон асаах үед сайн уу гэх шиг сэнсээрээ надтай мэндэлдэг байгаа. Ажил, ажил, ажил... Амжуулж чадаагүй ажилхан минь надаас өөр хүнийг таньдаггүй ажилхан минь. Энэ хэсгийг уншаад энэ хог чинь ажлын солио тусчихсан юм уу даа гэж бодогдож магад. Ажлын солиотой болоход 2 л хуруу дутуу байгаа байх хэхэ. Яахавдээ зохицуулж чадаагүй миний л буруу, буруугаа үүрэх нь миний л чадаагүйнх. Одоо өглөө болж байна, зарим хүмүүс сэрж байна. Би гэж хэнээтэй баагий ажлынхаа өрөөнд ганцаараа. Яагаад ганцаараа байгаа юм бүү мэд. Хэн мэддэг юм бол бас л бүү мэд. Бүү мэд гэж юу гэсэн үг юм бүү мэд... Гэхдээ нэг гоё нь үүний дараа юу байгааг мэдрээд байна...