Tuesday, May 13, 2008

KTO TAM?

Чимээ аниргүй өглөөний цэвэр тунгалаг сайхан агаарыг сэтгэл бахдан амьсгалж эхэлсэн миний нэгэн өглөө... Орцныхоо үүдээр гартал хэн ч үзэгдсэнгүй, ойр хавиа жаахан ажиглан зогстол амьдрал ямар сайхан юм бэ гэж бодогдов. Яагаад ч юм ойрдоо ийм бодол их орж ирэх боллоо. Чухам миний насан дээр хүмүүс нээг их сүрхий юм ойлгоод яваад байдаг байж болох. Амьдралынхаа жамаар л бас үүнийгээ туулж яваа юм байлгүйдээ. Тэр их чимээ аниргүйг эвдсэн ганц дуу бол миний гаражныхаа хаалгыг чийхруулан байж нээгээд нөгөө ногооныгоо бахархалтай нь аргагүй асаах миний нэрлэснээр өглөөний аялгуу л байлаа. Бугсана хүү ч чухал царайлан хаазаа нэмээд алга болоод өгөв. Ажлын байран дээрээ иртэл намайг хэн ч угтаж авсангүй. Аргагүй дээ ганцаараа ажилладаг болоод овоо хэд хонож байгаа юмыг чинь хэн л намайг тосов гэж. Гагцхүү надад үнэнч 3 жил хагас зүтгэж байгаа өвгөн муу Леново минь л инээмсэглэх шиг болон асаах үед сайн уу гэх шиг сэнсээрээ надтай мэндэлдэг байгаа. Ажил, ажил, ажил... Амжуулж чадаагүй ажилхан минь надаас өөр хүнийг таньдаггүй ажилхан минь. Энэ хэсгийг уншаад энэ хог чинь ажлын солио тусчихсан юм уу даа гэж бодогдож магад. Ажлын солиотой болоход 2 л хуруу дутуу байгаа байх хэхэ. Яахавдээ зохицуулж чадаагүй миний л буруу, буруугаа үүрэх нь миний л чадаагүйнх. Одоо өглөө болж байна, зарим хүмүүс сэрж байна. Би гэж хэнээтэй баагий ажлынхаа өрөөнд ганцаараа. Яагаад ганцаараа байгаа юм бүү мэд. Хэн мэддэг юм бол бас л бүү мэд. Бүү мэд гэж юу гэсэн үг юм бүү мэд... Гэхдээ нэг гоё нь үүний дараа юу байгааг мэдрээд байна...

No comments: