Wednesday, December 8, 2010

Шинэ жилийн тухай дараачийн үг

Шинэ жил, бүтэн жил юм бичээгүй энэ миний блог, бодлын минь тусгал тоос дараастай нилээн удав. Юм бичих гээд жаахан суусан чинь хаана ямар үсэг байдаг билээ гэж бараг 2 хурууны бичээч шиг царайлах шахав. Энэ жил миний бодсон шиг олон ч юм болж өнгөрлөө дөө, бас он дуустал болох ёстой зүйл ч бас байнаа байна. Лаг ч юм шиг юм бичээд суудаг байсансан, одоо ч дотроо бодоод л суудаг болж дээ. Жаахан амиа болсон ч юм уу. Эсвэл ямар нэг юмыг ухаж ойлгохоо байсан болохоор бичээд байх зүйл байхгүй болсонтой холбоотой ч юм билүү, хэн мэдлээ. Уншаад л суугаад байдаг болсон байлээ би. Одоо ч тээд бичээчид зөндөө болж, уншаачид бүүр ч их болж, тэр хоёрын голд нь би аль алинд нь хамрагдаж нийгмийн олонлогоо нэгээр ч болтугай нэмэх гээд л гэлдрээд байж байна. За тэр ч яахав нөгөө дараачийн шинэ үг нь юу вэ гэхэээээээээээээээээээээээээээээээр байшдээээээээээээээ...

Цөм ав, цөм ав бас дахин цөм ав гэж...

Хайрын програм

Худалдан авагч: Би техникийн талаарх мэдлэгт маруухан л даа. ХАЙР -ын программыг яаж суулгадаг (install) вэ?

Мэргэжилтэн: Эхлээд өөрийнхөө ЗҮРХ гэсэн файлыг нээх хэрэгтэй. Нээсэн үү?
Худалдан авагч: Нээчихлээ. Гэхдээ тэр файл дотор одоогийн байдлаар  ӨНГӨРСӨН ГУНИГ.ЕХЕ, АТААХОРСОЛ.ЕХЕ, ГОМДОЛ.ЕХЕ гэдэг программууд ажиллаж байна. Тэд ажиллаж байхад ХАЙР-ыг суулгаж болох юмуу?
Мэргэжилтэн: Тэр хамаагүй. ХАЙР-ыг суулгахад ӨНГӨРСӨН ГУНИГ.ЕХЕ программ өөрөө арилчихдаг юм. Хэсэг хугацаанд түр санамжинд тань байх боловч бусад программуудад нөлөө чадахгүй. ХАЙР нь эрт орой хэзээ нэгэн цагт БАГА ИТГЭЛ.ЕХЕ -г арчиж ИХ ИТГЭЛ.ЕХЕ гэдэг нэртэй модуль суулгадаг. Гэхдээ хамгийн гол нь тө өөрөө ХОРСОЛ.ЕХЕ, ГОМДОЛ.ЕХЕ гэдэг программуудыг хаах хэрэгтэй. Учир нь эдгээр програмууд нь ХАЙР-ыг суулгахад саад болдог. Та хааж чадах уу эрхэм ээ?
Худалдан авагч: За хаачихлаа. Тэгсэн чинь ХАЙР өөрөөө автоматаар сууж эхэллээ. Зүгээр биз дээ?
Мэргэжилтэн: Тийм ээ! Гэхдээ энэ бол зөвхөн үндсэн програм. Үүний хамгийн сүүлийн үеийн загварыг суулгахын тулд өөр ЗҮРХ-үүдтэй холбоо тогтоох ёстой.
Худалдан авагч: Еооё! Эхэлж амжаагүй байхад л алдаа заагаад эхэллээ шүү дээ. Одоо яах вэ?
Мэргэжилтэн: Ямар алдаа зааж байна?
Худалдан авагч: АЛДАА 412 – ПРОГРАМ ДОТООД СИСТЕМД АЖИЛЛАХГҮЙ БАЙНА. Энэ юу гэсэн үг вэ?
Мэргэжилтэн: Санаа бүү зов. Энэ бол энгийн нэг алдаа. ХАЙР-ын програм нь өөр ЗҮРХ-үүдэд ажиллахад бэлэн байгаа ч таны ЗҮРХ-энд ажиллахгүй байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл та бусдыг ХАЙРЛАХЫН тулд эхлээд өөрийгөө ХАЙРЛАХ хэрэгтэй гэсэн үг.
Худалдан авагч: Тэгвэл би юу хийх хэрэгтэй вә?
Мэргэжилтэн: “ӨӨРИЙГӨӨ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ” гэдэг файлын доорх ӨӨРИЙГӨӨ УУЧЛАХ.DОС, ӨӨРТӨӨ ИТГЭХ.ТХТ, ҮНЭ ЦЭНИЙГ МЭДЭХ.ТХТ болон САЙН ҮЙЛС.DОС гэдэг файлуудыг сонгоод бүгдийг нь МИНИЙ ЗҮРХ гэдэг хавтсандаа хийгээрэй! Дараа нь ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ СААД.ЕХЕ -ийг бүх файлуудаасаа бүр хогийн савнаасаа хүртэл арчиж ор тас алга болсонд нь итгэлтэй болох хэрэгтэй.
Худалдан авагч: Би чадлаа! Үнэхээр МИНИЙ ЗҮРХ цэвэрхэн файлуудаар дүурч байна. ИНЭЭМСЭГЛЭЛ.МР3 дэлгэцэн дээр минь тоглож байна. ХАЛУУН ДУЛААН УУР АМЬСГАЛ.СОМ, ЭНХ ТАЙВАН.ЕХЕ ба СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙДАЛ.СОМ -ууд МИНИЙ ЗҮРХЭНД хуулагдаж байна.
Мэргэжилтэн: Тийм бол ХАЙР суугаад ажиллаж эхэлсэн байна. Энэ үеэс эхлээд та одоо юуг ч даван туулж чадах болно. Гэхдээ нэг юм сануулъя.
Худалдан авагч: Юу билээ?
Мэргэжилтэн: Хайрын програм үнэгүй байдаг. Тиймээс та өөрийн таньдаг мэддэг бух хүмүуст forward хийгээрэй!   Тэр  хүн   бусадтай   хуваалцсаны дараа дараа   эргээд   танд   цэвэрхэн   модулиуд илгээх болно.

Худалдан авагч: Би техникийн талаарх мэдлэгт маруухан л даа. ХАЙР -ын программыг яаж суулгадаг (install) вэ?Мэргэжилтэн: Эхлээд өөрийнхөө ЗҮРХ гэсэн файлыг нээх хэрэгтэй. Нээсэн үү?Худалдан авагч: Нээчихлээ. Гэхдээ тэр файл дотор одоогийн байдлаар  ӨНГӨРСӨН ГУНИГ.ЕХЕ, АТААХОРСОЛ.ЕХЕ, ГОМДОЛ.ЕХЕ гэдэг программууд ажиллаж байна. Тэд ажиллаж байхад ХАЙР-ыг суулгаж болох юмуу?Мэргэжилтэн: Тэр хамаагүй. ХАЙР-ыг суулгахад ӨНГӨРСӨН ГУНИГ.ЕХЕ программ өөрөө арилчихдаг юм. Хэсэг хугацаанд түр санамжинд тань байх боловч бусад программуудад нөлөө чадахгүй. ХАЙР нь эрт орой хэзээ нэгэн цагт БАГА ИТГЭЛ.ЕХЕ -г арчиж ИХ ИТГЭЛ.ЕХЕ гэдэг нэртэй модуль суулгадаг. Гэхдээ хамгийн гол нь тө өөрөө ХОРСОЛ.ЕХЕ, ГОМДОЛ.ЕХЕ гэдэг программуудыг хаах хэрэгтэй. Учир нь эдгээр програмууд нь ХАЙР-ыг суулгахад саад болдог. Та хааж чадах уу эрхэм ээ?Худалдан авагч: За хаачихлаа. Тэгсэн чинь ХАЙР өөрөөө автоматаар сууж эхэллээ. Зүгээр биз дээ?Мэргэжилтэн: Тийм ээ! Гэхдээ энэ бол зөвхөн үндсэн програм. Үүний хамгийн сүүлийн үеийн загварыг суулгахын тулд өөр ЗҮРХ-үүдтэй холбоо тогтоох ёстой.Худалдан авагч: Еооё! Эхэлж амжаагүй байхад л алдаа заагаад эхэллээ шүү дээ. Одоо яах вэ?Мэргэжилтэн: Ямар алдаа зааж байна?Худалдан авагч: АЛДАА 412 – ПРОГРАМ ДОТООД СИСТЕМД АЖИЛЛАХГҮЙ БАЙНА. Энэ юу гэсэн үг вэ?Мэргэжилтэн: Санаа бүү зов. Энэ бол энгийн нэг алдаа. ХАЙР-ын програм нь өөр ЗҮРХ-үүдэд ажиллахад бэлэн байгаа ч таны ЗҮРХ-энд ажиллахгүй байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл та бусдыг ХАЙРЛАХЫН тулд эхлээд өөрийгөө ХАЙРЛАХ хэрэгтэй гэсэн үг.Худалдан авагч: Тэгвэл би юу хийх хэрэгтэй вә?Мэргэжилтэн: “ӨӨРИЙГӨӨ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ” гэдэг файлын доорх ӨӨРИЙГӨӨ УУЧЛАХ.DОС, ӨӨРТӨӨ ИТГЭХ.ТХТ, ҮНЭ ЦЭНИЙГ МЭДЭХ.ТХТ болон САЙН ҮЙЛС.DОС гэдэг файлуудыг сонгоод бүгдийг нь МИНИЙ ЗҮРХ гэдэг хавтсандаа хийгээрэй! Дараа нь ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ СААД.ЕХЕ -ийг бүх файлуудаасаа бүр хогийн савнаасаа хүртэл арчиж ор тас алга болсонд нь итгэлтэй болох хэрэгтэй.Худалдан авагч: Би чадлаа! Үнэхээр МИНИЙ ЗҮРХ цэвэрхэн файлуудаар дүурч байна. ИНЭЭМСЭГЛЭЛ.МР3 дэлгэцэн дээр минь тоглож байна. ХАЛУУН ДУЛААН УУР АМЬСГАЛ.СОМ, ЭНХ ТАЙВАН.ЕХЕ ба СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙДАЛ.СОМ -ууд МИНИЙ ЗҮРХЭНД хуулагдаж байна.Мэргэжилтэн: Тийм бол ХАЙР суугаад ажиллаж эхэлсэн байна. Энэ үеэс эхлээд та одоо юуг ч даван туулж чадах болно. Гэхдээ нэг юм сануулъя.Худалдан авагч: Юу билээ?Мэргэжилтэн: Хайрын програм үнэгүй байдаг. Тиймээс та өөрийн таньдаг мэддэг бух хүмүуст forward хийгээрэй!   Тэр  хүн   бусадтай   хуваалцсаны дараа дараа   эргээд   танд   цэвэрхэн   модулиуд илгээх болно


Эх сурвалж