Wednesday, December 8, 2010

Шинэ жилийн тухай дараачийн үг

Шинэ жил, бүтэн жил юм бичээгүй энэ миний блог, бодлын минь тусгал тоос дараастай нилээн удав. Юм бичих гээд жаахан суусан чинь хаана ямар үсэг байдаг билээ гэж бараг 2 хурууны бичээч шиг царайлах шахав. Энэ жил миний бодсон шиг олон ч юм болж өнгөрлөө дөө, бас он дуустал болох ёстой зүйл ч бас байнаа байна. Лаг ч юм шиг юм бичээд суудаг байсансан, одоо ч дотроо бодоод л суудаг болж дээ. Жаахан амиа болсон ч юм уу. Эсвэл ямар нэг юмыг ухаж ойлгохоо байсан болохоор бичээд байх зүйл байхгүй болсонтой холбоотой ч юм билүү, хэн мэдлээ. Уншаад л суугаад байдаг болсон байлээ би. Одоо ч тээд бичээчид зөндөө болж, уншаачид бүүр ч их болж, тэр хоёрын голд нь би аль алинд нь хамрагдаж нийгмийн олонлогоо нэгээр ч болтугай нэмэх гээд л гэлдрээд байж байна. За тэр ч яахав нөгөө дараачийн шинэ үг нь юу вэ гэхэээээээээээээээээээээээээээээээр байшдээээээээээээээ...

Цөм ав, цөм ав бас дахин цөм ав гэж...

No comments: