Sunday, January 3, 2010

Шинэ оны тухай хэдэн үг

Он удаан жил нь ч юу юм бэ гэхдээ л овоо удаан хугацаанд блог гэсэн зүйлийг хөтлөх гэдэг үүргээ умартан хэрэгтэй ч юм шиг хэрэггүй ч юм шиг хэдэн зүйлийг хөөцөлдсөн ч юм шиг хөсөр хаясан ч юм шиг хийхийг эрмэлзэн хэсэг хугацааг өнгөрөөгөөд амжчихжээ би. Хайртай охинтойгоо хамт хөтөлдөг блогийн минь хэдийгээр нилээн сүүлд нээгдсэн ч одоо энэ муу блогийн минь бичлэгийг гүйцэхэд 10хан сараачаан дутуу байгаагаа бодвол бичмээр байвал ер нь бас бичээд байх нөхөр юм шиг байгаан. За тэр ч яахав. Мунгинаж давхисаар байтал 2010 он болчихлоо. 9 оны хувьд гэхдээ их онцлог хурдан өнгөрчихлөө миний хувьд. Энэ жил харин хэрхэн өнгөрөхийг бодоод сууж байхад бүр ч хурдан өнгөрөх бололтой. Хэдэн жил толгой дотор минь үнэр орохоо шахаад байсан санаанууд минь захаасаа эхэлж байх шиг байна/эхлүүлж байх шиг байна/. Сайн л биз.
Энэ жил хүссэнээр минь болвол миний амьдрал жинхэнэ утгаараа эхлэх жил л болж өнгөрөх ёстой бөгөөд тэрний төлөө өөрийн гэсэн хөөрхөн төлөөсөө төлөх болно гэдгээ мань чинь мэдэж байна.
Өнгөрсөн цаг бүхэн бидний түүх бөгөөд ирээдүйд хүлээж буй бүхэн нууцлаг хэвээрээ үлдэнэ. Харин өнөөдөр, өнөөдөр гэдэг бидэнд өгсөн бэлэг юм байна.
Нууцлаг бүхнийг сайн тийш нь эргүүлэхийн төлөө. Ирээдүйгээс эргэж харахдаа өөрийн өнгөрөөсөн түүхийг сайнаар дурсан санахын төлөө. Бэлэг бүхнийг бэлэг хэвээр нь хүлээн авахын төлөө All in!!!