Saturday, March 22, 2008

Question...

When you think of love, what do feel?
When you dream about future, what do you picture?
When you are rejected, what will you try to do?
When you feel lonely, how does your heart feel?

What can you do when there is nothing?
What will you say when there is nobody?
What can you find when it is dark?
How will it be when you feel fear...

Answer to these questions are in your heart, i know there is an absolute answer to all difficult questions and all difficult situations. The ONE who created everything...  GOD 

Thursday, March 13, 2008

DejaVu

Зүүд гэдэг их сонирхолтой эд юм. Бүхэл бүтэн ертөнц юм шиг боловч өөрөөсөө өөр хүнд ярихаас биш үзүүлж чадахгүй. Зүүдэндээ би хаан ч болж, халин дүүлж ч чадна. Энэ амьдралд минь надад боломжгүй бүхий л зүйлс маань зүүдний минь ертөнцөд зүгээр л намайг хүлээж байдаг. Хэнээс ч гуйхгүйгээр би зүүдэндээ л хамгийн аз жаргалтай дурсамжуудтайгаа учирдаг мэт. Хэрэв бүтэн зургаар харж чадвал хүн бүрийн зүүд хоосон дүрслэл биш харин ч бодит ертөнц байж болох. Миний хувьд зүүд маань их бодит мэдрэгддэг, бүр шургаж унахад өвдөг минь хорсдог гээч. Эрдэмтдийн хувьд зүүдийг шинжлэх ухааны үүднээс тайлбарлахдаа хүний тархинд өдөржин цугларсан мэдээлэл, бодол болон бусад зүйлс хамгийн завтай үе болох шөнө дунд эргэн сэргэж сэтгэн бодох чадвартай минь хамжаад одоог хүртэл яг таг учрыг нь олж амжаагүй яваа зүүд гэсэн бодит бус хэрнээ бодит тэр л ертөнцийг бүрдүүлдэг гэх юм. Миний мэдэхийн олон хүний амьдралд зүүдээр нь дамжуулан өөрийнхөө хүслийг таниулж, зүүдэнд нь тэдэнтэй уулзсан байдгийг бодохоор ямар нэгэн утга учиргүй зураглал биш гэсэн бодол бас байх юм. Мөн нөгөөтэйгүүр бидний зүүдний ертөнцөд хэн амьдардаг бол гэсэн бодол надад их сонин санагдсан юм. Оршин байдаг бодит ертөнцдөө олж авч чадаагүй бүхнээ нэгхэн хормын дотор зурчихаж болох өөрийн дотоод ертөнцийнхөө нийслэл хотын гудамжаар би юу хийж алхдаг бол? Маш олон тохиолдолд, бүр өдөр тутмын маань амьдралд тохиолддог хачирхалтай нэгэн мэдрэмж бол тодорхой тэр мөчийн үйл явдал миний тархинд өмнө нь бичигдэж байсан тухай мэдээлэл сэргэх үйл явц юм. Яахын аргагүй би яг энэ зураглалыг харж байсан юм байна гэсэн утгатай үгийг магадгүй та өдөр бүр л хэн нэгэний амнаас сонсож байсан байх. Тэгвэл тэр мэдрэмж хаанаас ирсэн байж таарах вэ? Оргүй хоосон зүйл атал олон хүн яг ижил мэдрээд яваад байна гэж байхгүй л баймаар.

Олон жилийн өмнө тодруулбал хүүхэд байхдаа би нэг “Ирээдүй рүү буцсан нь” гэдэг нэртэй 3 ангитай их л сонирхолтой кино үзэж байсан юм. Тэгэхэд л анх цаг хугацаа гэж бас ийм байх магадлалтай юм байна, заавал шулуун хэмжигдэхүүн гэж бидний боддог худлаа байхыг хэн ч үгүйсгэхгүй болохыг мэдэж авч байж билээ. Гэвч хэрэв бид өнгөрсөнд очиж чаддаг болвол юу болох вэ? Цаг хугацаагаар аялалаа гэхэд бид хөндлөнгийн үзэгчид л байх болов уу? Эсвэл кинон дээр гардаг супер баатрууд шиг цаг хугацааны цагдаа хийгээд явж байх юм уу? Тэгвэл бүр ирээдүй рүү аялавал юу болох вэ? Нэг минут ч бай хугацаа бол хугацаа шүү дээ. Хэн ч маргааш юу болохыг мэдэж чадахгүй шиг хэн ч өнгөрсөнд болсон зүйлийг бас өөрчилж чадахгүй. Учир нь хэрэв өөрчилж чадах байсан бол өөрчлөх л байсан, өөрчилчихсөн бол бидэнд тохиолдсон олон зүйлс бидний дурсамжинд байхгүй байх байсан. Хэрэв үнэхээр тийм юм бол бид цаг хугацааны машин зохиогоод яагаад 2001 оны 9 сарын 11нд буцаж очоод олон мянган хүний амийг авч одсон тэр л халдлагыг зогсоож болохгүй гэж? Улмаар 2000 жилийн өмнө очоод Христ цовдлуулах гэж байхад түүнийг аварч болохгүй гэж үү? Бүр цаашаа ярьвал бүх л хүн төрөлхтөнг гэмт зан чанартай хутгалдсан Адам гэж нөхрийг алим идэхээс нь өмнө хүлээд тавьчихаж болоогүй юм бэ? Миний мэдэх түүхэнд дээр тийм зүйл байдаггүй учраас тийм зүйл болоогүй гэсэн үг. Миний мэдэх түүхэнд хүмүүс том том тэнэгтэлүүдээ хийж л байсан учраас хэн ч өнгөрсөнд очиж тэдний бурууг ухааруулаагүй гэсэн үг. Миний мэдэх өнгөрсөн үед хэзээ ч тийм зүйл тохиолдож байгаагүй учраас ирээдүйд тийм зүйл болохгүй гэсэн үг. Тийм ч учраас энэ л амьдрал минь надад ганцхан л олдоно гэсэн туйлын үнэнтэй нүүр тулах нь дээ бид. Өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн энэ л гурван ухагдахуунаар бид амьдралаа тодорхойлдог ч хэрвээ үнэхээр цаг хугацаа шулуун хэмжигдэхүүн биш бол яах уу? Миний өчигдөр хийсэн зүйл өнөөдрийн урд нь ч биш хойно нь ч биш бол амьдрал юу болж дуусах вэ? Ирээдүй гэсэн ойлголтыг тэр үед юугаар төсөөлөх билээ би? Оршин байхын утга учир, алдаа онооны ялгаа, амьдралын амттай шимтэй бүхэн хов хоосон мэт болох бус уу? Гэвч би “МӨНХИЙН” гэсэн хэмжигдэхүүнд итгэдэг. Миний оюун бодол хэзээ ч хүршгүй тэр зүйл оршин байдаг гэдгийг би зүрхээрээ мэдэрдэг, харин зөвхөн тэр л миний энэ орчлонд ирсэн ганц шалтгаан мэт...

Saturday, March 8, 2008

Bugsana is back!!!

За олон арван жил завсарласны эцэст Бугсана хүү өөрийн блог-ийг эргэн амь оруулахаар шийдлээ. Шийдлээ ч гэждээ хувьсгалын тохироо нь л бүрдсэн хэрэг байхгүй юу. Тэгэхээр Бугсана би жаал тайлан тавих хэрэгтэй болов уу.
Шинэ он гарснаас хойж их л завгүй байх шиг боллоо, хичээлийн амралтаар лав ер нь амраагүйгээ их сайн мэдэж байна. Мунгинаж мунгинаж өөрийн гэсэн өрөөтэй болох шив дээ, тээд хэдэн журмын андуудтай юм хийх гээд л оролдоод байна. Би гэж хүн оролдоол байхын, оролдоол байхын... Хэзээ инээж амьдрах хүн юм болдоо? Гэхдээ нас залуу байна гэж өөрийгөө бас хааяа тайвшруулнаа гэж... 20 хүрэх гээд л гэлдэрч яваа Бугсана холыг хардаг, хоёрыг боддог нэгэн байхыг их л хичээх юм. Адаглаад чухал царай нь худлаа биш байгаасайдаа тээ...
Ямартаа ч өөрийн юмыг шинээр эхлүүлээд явахад хэцүү, бас гоё зүйлс их л байдаг юм байна. Инээж амьдрах цаг ойрхон мэт мэдрэгдэнэ... бичиж эхэлсэн шүү нөгөөдөх чинь...