Thursday, November 20, 2008

Fashion Mongolia


Монголын загварын ертөнцийн талаар надад нээх сүртэй мэдээлэл ер нь байгаад байдаггүй юм. Гэтэл саяхан Шилмэл Загвар агентлагийн нэг шоун дээр урьсан урилга олддог юм байна. Найзтайгаа хамт очиж үзлээ, зураг дарах гэж очоогүй ч хэдэн зураг дарсан юм...

Posted by Picasa

Tuesday, November 18, 2008

Эгчийн үг...

Төлөвшилт гэдэг нь зөв зүйлийг мэдэж байгаа бол ямар ч хамаагүй үнэ цэнээр хийдэг, тэмүүлдэг сэтгэлийг хэлдэг гэж би боддог...

Friday, November 14, 2008

Үнэ цэнэ

Өнөөдөр бидний амьдралд үнэ цэнийн тухай ойлголт тун бүрхэг болжээ. Миний сонсож байснаар дэлхийн зарим оронд дээд ангийн төлөөлөгчдийн үхэр, мал, нохой нь доод ангийн иргэдээс илүүд үзэгддэг тохиолдол бий гэнэ. Гэтэл монголд тэрнээс найман дор муухай зүйл байгаад байх шиг... Монголын дундаж айлын нэг хүүхдээс лав дээр амьдардаг нэг муу нохойг мэдэх юм байна би... Өдөр болгон усанд оруулж, хоолыг нь бэлтгэдэг, салхинд гаргадаг хүнтэй, хийдэг зүйл нь зүгээр л жаргах. Гэтэл хүмүүс яаж амьдраад байна аа? Ёстой л нөгөө нэг "Би хаана төрөө вэ" гээд орилоход ч багадхаар. Миний бодлоор хүмүүс эхлээд өөрийнхөө үнэ цэнийг ойлгох хэрэгтэй, тэгсэн цагт л бусад хүнийг хайрлаж үнэ цэнэтэй гэдгээр хүлээж авах буйзаа. 
Арван жилд сурдаг байхад минь манай биологийн багш нэг хувьслын тухай хичээл дээр "Хүн мичнээс үүсээгүй юм, тэрэн шиг худал зүйл байхгүй" гэдийм байна. Овоодоо гэж бодоод байж байтал "Хүн бол адгуусан амьтнаас үүссэн юм" болоод явчихав. 
Аль бага байхаасаа л чи бол зүгээр нэг хээр тэнэж яваа чононоос өөрцгүй амьтан шүү дээ гээд нүдүүлцэн хүүхдүүд том болоод тэгэж бодохгүй юмаа гэхэд тархинд нь тийм кодчилол, тийм ухагдахуун хүссэн хүсээгүй суугдчихсан л байгаа. Тэгтэл бидэнд чинь бусад амьд биетээс ялгарах мэргэн оюун ухаан, бусдыг хайрлах хайр, өр зөөлөн сэтгэл, адаглаал онцгой зүрх заяасан байдаг биш бил үү? Утсан чинээ улаан амьны тухай яриа өрнөдөг нэг киног санаж байна. Цахиур төмөр энэтэр гээд манай шилийн сайн, хоншоортой эрчүүдийн тухай мухай, тархиа угаалгаж буй ард мард гардаг үнэхээр сайн кино байдаг шүү дээ. Тэрэн дээр Түгжил гэж нөхөр манай хүнийг хулгайлсан морьнуудынхаа төлөө хутгалчихаад зугатаж байхад нь Төмөр ах "Хэдэн адсаганы төлөө хүний амь авах нь уу даа" гэж халаглаад үлддэг хэсэг надад маш гоё өгүүлэмж санагддаг. Хорвоо дээр байдаг хоншоортон, бас хоншооргүйтэн гэсэн 2 бүлэг хүмүүсийг маш ойлгомжтойгоор харуулчихаж байгаа юм энэ хэсэг. Түгжил бацааны хувьд үнэ цэнэтэй сайхан адуу бол Төмөр ахын бодлоор хэдэн адсага л байна. Үнэндээ ч хэдэн муу адсага л байгаа юм чинь.  Парэтогийн зарчим бас энэ 2 төрөл дээр үйлчлээд байх шиг байгаам, хоншоортонгууд буюу хоншоортой хэсгийнхэн 20%, нөгөө новшнууд 80%...
Даанч яавдаа цөөнх болчих гэж. Магадгүй нийлүүлэлт бага болохоороо хуулиараа үнэ цэнэтэй болчихдог байж болох манай хоншоортонгууд яагаад бүүр багасаад байнаа? Залгамж халаа, хоншоор түгээгч нар маань хаагуур гүйлдээд байнадаа хөөрхий. 
7-р ангийн Уран зохиолын хичээл дээр "Дэлт цагаан азрага" гээд нэг богино өгүүллэг үзэж байснаа би ер мартдаггүй юм. Хөөрхий нэг амьдралд түүртэж яваа залуу хүн иддэг Хангарьд дээр очоод намайг идээд өгөөч гэж гуйхад нь "Би хүн иддэггүй" гэж тов хийтэл хариулдаг тэр шувууны нүд надаа заяагаасай. Гудамжаар дүүрэн амьтад гүйлдэх байхдаа. Орсон газар болгон хэдэн гахай, нохой, үхэр, могой. Гэхдээ эргээд нөгөө амьтадад маань бас л сонголт бий. Хүн болох сонголт, хүн байх сонголт. Хүн амьтан хутгалаад яваад байх уу? Хайртай хүнээ араар нь тавиад, амьдралаа үрэн таран хийгээд, архи дарс уугаад, амьтан шиг явах уу? Эсвэл ирсэн зорилгоо биелүүлж хүн шиг амьдрах уу? 
Хүмүүс энэ бичлэгийг минь уншиж байгаа гэж би итгэнэм. Хүн бол та хүнээрээ байгаарай. 
А хэрэв амьтан бол сонголт байгааг мартаж болохгүй шүү хөө...
Би лав хүнээс төрсөн хүн, хүнийг хайрладаг хүн, хүнийг хайдаг хүн, хүн олдог хүн, хүн болгодог хүнийг таньдаг хүн, хүн болсон хүнийг таньдаг хүн... Тиймээ би ХҮН...

Saturday, November 8, 2008