Illusionist Get link Facebook X Pinterest Email Other Apps November 08, 2008 ene zuiliig uuruu hiihiin ereld garav :-.) Get link Facebook X Pinterest Email Other Apps Comments
Аавдаа бичсэн захидал January 13, 2009 Энэ гарчигийг бичээд магадгүй нэг жил лав хол өнгөрсөн байх аа. Хэлд орохдоо л би ээж та хоёрыгоо дуудаж анхны гэсэн үгээ хэлсэн. Хөлд орохдоо би зөвхөн ээж та хоёртоо л тэмүүлэн байж анхныхаа алхамаа хийж хүн болохдоо би та хоёрынхоо л хэлсэн сургаал, заасан замналаар явсан. Хэзээ ч, хэн ч надаас энэ дэлхий дээр хамгийн их хүндэлж явдаг хүн чинь хэн бэ гэж асуувал би бодох зүйлгүй Таныхаа л нэрийг хэлнэ. Учир нь энэ нэр үүрдийн үүрд зүрх сэтгэлийн минь гүнд сийлэгдэж, хүн гэсэн баталгаа болох алдрын минь өмнө намайг овоглон явдаг болохоор. Бага насандаа хүүхдүүдэд “Би аавтайгаа барилдаад, хаядаг юм чинь” гэж онгирдог байхдаа намайг хөгжөөх гэж өвдөг сөгддөг байсныг чинь ойлгодгүй байсан ч хэний ч өмнө сөхрөхөөргүй дархан аврага болохыг чинь хожим ухаарахдаа монгол эр хүн таниараа улам ч илүү бахархаж билээ. Хүүхдүүд надад аавыгаа цагдаа, нисгэгч, эмч хэмээн онгирох болгонд нь би урдаас нь “Тэгвэл манай аав танай аав нарыг сургадаг БАГШ” мэдэв үү гэж хэн болохыг чинь тунхаглан, бичиг с... Read more
Тэр Бумтан Ах November 22, 2024 Түүхэнд хэрвээ гэж байдаггүй ч гэсэн энэ постыг би яг сайхан биччихмээр санагдлаа. Мөнгөний тухай сонирхдог бол уншаад үзэхэд гэмгүй л байх... Bitcoin бүх цаг үеийн дээд ханшаа тогтоож 99мянган долларт хүрч рекорд тогтоосон тул сонирхолтой байх болов уу хэмээн бичиж байгаа юм. 2020 оны 4 дүгээр сарын сүүл болон 5 сарын эхэн үеийн үйл явдлын дурсамжийн баталгаа болгож screenshot харуулан та нартаа хуваалцаж байгаа юм. Биткойн $6000-ээс $9000-рүү бараг л сарын дотор хүрээд, dollar нь 2800₮ байсан үед би дансандаа хөөрхөн хэдэн төгрөг байлгаад ямар нэгэн байдлаар хөрөнгө оруулалт юмуу худалдан авалт хийх гэж бодож байсан юм. Лав 30 бүхэл биткойн авчихдаг юм билүү гэж ярьж байснаа санадаг юм. Тэгсэн бол өдийд 3 сая доллар буюу 10 орчим тэрбум төгрөгийн биткойн эзэмшиж байх байжээ. Харамсалтай мэдрэмжээ илэрхийлж байгааг бодоход би аваагүй өөр шийдвэр өөр худалдан авалтууд хийсэн байх нь... Алт $1200-аас $1900-руу бас гялс хүрч хүмүүс шаагилдаал би тэр үед 800гр... Read more
No автомашин Өдөр September 21, 2024 Хагас нь сайн өдөр гэрээсээ алхсаар төв рүү орж ирлээ, баруун дөрвөн замаас эхлэн төв зам автомашины хөдөлгөөн хязгаарласан өдөр байв. Жилдээ хэдэн удаа нэг иймэрхүү үйл ажиллагаа зохион байгуулдаг нь уламжлал болсон нь тодорхой байна. Өмнө нь энэ замаар зөндөө л алхаж явдаг байсан ч яг мэдрээд дунд нь ороод алхах сайхан байлаа. Гэхдээ эн удаад би бараг 20 жил гартаа бариагүй гэрэл зургийн аппараттайгаа алхав. Тав гурван зураг даран урагшлах сайхан байдаг байсан дурсамж сэргээд хэсэг синдромтох шахав. Дуран чиглүүлж өөрийн харж мэдэрч байгаа зүйлээ кадр болгон авч үлдэх ер нь их л дажгүй таашаал шүү. Гэвч би нэгэнт нилээн хэдэн жил энэ таашаалаасаа татгалзаж өнгөрөөжээ... Чадвал бас зураг дардаг байсан Эрхмээг сэрээх санаатай. Хүмүүс өөр өөрийнхөө амралтын өдрөө өнгөрөөж би бол өөртэйгээ болзож байгаа юм уу даа. Хөгжим сонсоод, зураг дараад, энд тэнд кофе ууж амттан эргүүлээд хурган тансаглаад байгаа бололтой. Өнөөдрийн хувьд бас хэдэн юм сонсож байх хооронд толгойд үлдсэн нэг зүйл б... Read more
Comments