Tuesday, October 14, 2008

Сүүлийн үед

Сүүлийн үед миний амьдралд юу юу л болоод байна даа... Нүдний урдуур их олон л зүйл болоод байх юм. Би өөрөө сайн бодолтойхон шиг байхгүй бол ер нь л бол төөрчих гээд, дунд нь алдагдчих гээд байх болж. Ямартаа ч их л сонин сонин үйл явдлууд аягүй ойрхон ойрхон болцгоогоод намайг нэг шаналгаад, нэг баярлуулаад, нэг доош татаж үзээл, нэг дээш нь хөөргөж шидээд байнадаа сүүлийн үед. Ажлынхаа өрөөний ширээн дээр суулгүй их удсан байна, тиймээс ч блогоо хөтлөлгүй овоо хугацаа болчихож. Уг нь эргэж ирлээ энэтэр гээд блог даяараа томроод яваад байсан цаг саяхан юм шиг санагдаад байгаа хирнээ аль хэдийнээ нэгэн зуныг ардаа үдчихэж... нэг хоёроор нь ингээн зун цагуудыг үдээд байвал нөгөө зуун жил нь гялс бололтой. Гэхдээ цаг хугацаа урагшлах тусам доторх ертөнц маань бас л дагаж өөрчлөгдсөөр одоо 20 жил өнгөрч, би ч нялх банди байх цаг минь аль хэдийнээ ард минь хоцорчээ. Сүүлийн үед би хувийн амьдралын 3 чухал асуудал, найз нөхөдийн 5 чухал асуудал, ажил хэргийн 10 чухал асуудлыг дотроон тунгааж яваа болоод ч тэр үү нэг л дорвитой төвлөрч чадахгүй л байна. Өчигдөр нэг журмын ахтайгаа уулзаж зөвлөгөө авав. Гэтэл ах маань миний асуудлуудыг сонсож байсанаа нэгийг нь сонгоод тэрний шийдэл дээр хамт ярилцаж байгаад, “За энийгээ шийдээгүй цагт бусдынх нь талаар хоюулаа ярилцаад ч яахавдээ” гэж хэлдэг байгаа. Бодоод байсан чинь уг нь их зөв байгаамаа. Том тэр асуудлаа яг зөв асуудал болгочихвол дараагийн том, том, бас жижиг жижиг асуудал гэж нэрлээд байгаа зүйлсээ шийдэхэд би өөрөө арай л уужуу болох байх... Өшиглөх ёстой нэг бөмбөг маань аль хэдийнээ томорцон байдаг, би гэдэг хүн хараагүй царайлж байгаад иймэрхүү хэмжээнд хүргэцэн болохоор одоо өөрөө яг хариуцлагаа үүрэх ёстой байлаа би. Гэхдээ өшиглөх гэхээр бас хөл өвдчих гээд. Гэхдээ юу гээч, Би одоо тэр асуудлаа ер нь бол бараг шийдчихсэн шүү... Энэ бичлэгийн эхний хэсгийг би 2 сар гаруйн өмнө бичиж байсан юм байна. Одоо түрүүний хэдэн айхтар асуудлын тодорхой хэд нь л үлдсэн. Нэг асуудал, бас нэг өөр асуудал, тэрний дараа дахиад асуудал гээд ер нь асуудал дуусахгүй бололтойдог оо. Аз жаргал гэдэг зүйлийг асуудалгүйгээр төсөөлж болохгүй гэж эрт цагт хэн нэгэн хэлсэн мэт, хэлээгүй ч байж болно лдоо. Хэрэв хэлээгүй бол би хэлчихмээр байна. Авахыг хамгийн ихээр хүсч байсан зүйлээ авлаа би. Гэтэл өөр нэгэн зүйл надаас авагдахаа шахав. За ямар ч байсан би гэдэг хүн сүүлийн үед харьцангуй гайгүй байгаа. Түүнийгээ жаахан санахыг эс тооцвол шаналсан зүйл байхгүй болчлоо. Одоо хичээл, ажил, амьдралаа түүнийгээ иртэл нь сайн зохицуулаад байж байвал болоо доо...

No comments: