Tuesday, October 7, 2008

10 сарын 6 /2008/

За тэгэхээр нээх их хүсэн хүлээгээд байсан 10 сарын 6 минь болж би гэдэг хүн хорвоогийн тоосыг 20 жил хөдөлгөчихдөг юм байна. Саяхан л энэний өмнөх 10 сарын 6 гэдэг бичлэгийг бичиж байсан санагдана. Гэтэл дахиад л бичих ёстой цаг нь ирчихэж. Гэхдээ түрүү жил бичиж байсан Бугсана хүү энэ жил магадгүй нас нь 2 араваар тоологдох болсноос ч тэр үү арай өөрчлөгдсөн гэж би бодож байна. Бас л алдаа оноо амжилт, уналт гээд зөндөө л юм дүүрээд ирлээ энэ өдрөө.
Уламжлал ёсоор хүмүүс 00:00 цаг гарахаас авхуулан "Төрсөн өдрийн мэнд" хүргэе гэж мессеж савж эхлэв. Балар эртний танилууд минь хүртэл миний төрчихсөн өдрийг мартаагүй баяр хүргэж байгаа харагдана лээ. Манай ах эгч 2 Дарханаас надад банана cake өөрсдөө хийж авч ирсэн гэвэл яах уу? Гэхдээ манай 2 яг 6нд нь өөр тийшээ явах байсан болохоор 5-нийхаа орой нь намайг сүрдүүлэн байж гэрт дуудан бялуугаа задаллаа. 6-ний өдөр гарав уу гүй юу л би гэрээсээ гараад ирэв. Найз Гэрэлбатынхруугаа очиж хамт хонохоор ярьсан байсан юм л даа. Тээд яг замдаа явж байтал хамгийн их хүлээж байсан хүн минь мессеж бичив. Би ч баярлаад л давхичихав. Интернэтээс бичсэн болохоор мессенжэр нь онлайн байгаам байнадаа гэж баярлаад, бушуухан шиг л чатлахыг бодов. Хэхэ уг нь найзуудтайгаа юм чальчаад хонох байсан юм. Гэрт оронгуутаа ком асаагаад мессенжэрлүүгээ ороод байна уу гэтэл байна аа гэв. Баахан ярьж ярьж унт гэж загнуулаад орондоо орсондоо би (гэхдээ гоё байсан). Өглөө боллоо, би нээх их өөрчлөгдсөн юм мэдрэгдэхгүй л байлаа. 20 ингээд хүрчлээ л гэсэн бодол. Нээрээ хүрсэн юм чинь хэхэ. Өдөр жаахан ажил хөөцөлдмөр болоод, үдээс хойшдоо ажил дээрээ байж байтал манай хэдэн найзууд ирээд манай руу явахаар болов... Гэртээ иртэл манай эгчийн 2 том нь гэр ёстой буулгацан байдаг байгаа, тээл тэрийг нь хальт цэвэрлээд, тэр хоорондоо найзуудыгаа дэлгүүр явуулаад бөөн л юм боллоо. Хоол хийнэ гэж лав 2 цаг хагас ноцолдсон байхаа хэхэ. Ирсэн зочид маань эхнээсээ уйдаж эхлэхээ шахаад л гэхдээ гайгүй ээ. Хамгийн гол нь өөрийнхөө хэдэн найз нартай төрсөн өдөр гэсэн далимаар гэртээ хамт цагийг өнгөрөөсөн нь гоё байлаа. Цаг ч явж ер нь ч тарцгаах болж би тал найзуудыгаа /Соко, Эби, Амраа, МТ,/ хүргэж өгөхөөр болж, зарим хэд нь/Төгө, Гуа, Энхэма/ хэд ойрхон алхаад орчихоор болоод, нөгөө хэдэн журмын андууд/Оки, ВХ, Цэрэн,ГБ/ нар өөрсдийн машинаар харилдахаар болцгоолоо. Өдөр ерөнхийдөө бол нэг ингэж өнгөрч Бугсана хүү 20 хүрсэн юм шиг байна.
21 хүрэх ч ойрхон байна даа, бага байхад 20 энэтэр байтугай 17,18тай гарууд ямар зөнөг, хөгшин санагддаг байлаа. Гэтэл би одоо 21 хүрэх гээд гэлдэрч явна. Хорин нэг. Хөгширөлт гэж зүйл ойртоод байх шиг. Асуудлууд нэмэгдээд, амьдралын темп нэмэгдээд л. Уг нь 20той болохдоо баахан зүйл хийчихсэн байя гэж бодсын. Зарим зүйл амжсангүй, зарим зүйл бодсоноос шаал өөр түвшинд явж байдаг. Хаана явж байгаагаас минь үл хамааран хайрладаг найзуудтайдаа би баярлаж байна. Тэднийхээ итгэлийг алдчихгүй л явахсан. Бас гэр бүл гэж их асуудал байдаг. Амьдрал надад өөрийн дүрмийг, хатуугаар, зөөлнөөр бас чангаар, аяархнаар ойлгуулж их л юм болж байна. Энд амьд сууж байгаадаа хүртэл баярлах ёстой тийм үйл явдал хүртэл энэ зун боллоо. Гэхдээ надаа дандаа хатуурхаагүй бас бэлэг мэлэг явуулахаа мартаагүйгээр үл барам дэлхий дээрх хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйг миний найз охин болгон өглөө. Бөөн адал явдал туулсан ч эцэст нь би түүнийгээ олсон юм. Үлгэр дөнгөж эхлэж л байна, хэрхэн жаргахыг би зөвхөн мөрөөдөж л чадна. Гагцхүү түүнийхээ төлөө зүтгэх л хэрэгтэй болов уу... Жил жил ингэж блогтоо бичлэг нэмээд байвал үхэх хүртэлээ би хэдэн 10 сарын 6 гэдэг бичлэг бичих бол? Тэр үед блоггер байх болов уу үгүй болов уу, магадгүй компьютерийн гар мар лав байхгүй болцон байна байх. Аая тэгсэн чинь тэр үед блог ертөнц бүр аймар хөгжчихсөн, тэр дунд Бугсанагийн нийтлэл бас овоо олон хүн үздэг БУНЗУЙ нийтлэлүүд байвал бас гоё л юм. Тэр үе иртэл хол ч байнадаа хөөрхий.
Бас нэг ийм үг сурлаа... "Цаг нь ирэхэд бэлэн бай"
Тиймээ бэлэн байцгаая айн

No comments: