Posts

Showing posts from January, 2010

Шинэ оны тухай хэдэн үг

Он удаан жил нь ч юу юм бэ гэхдээ л овоо удаан хугацаанд блог гэсэн зүйлийг хөтлөх гэдэг үүргээ умартан хэрэгтэй ч юм шиг хэрэггүй ч юм шиг хэдэн зүйлийг хөөцөлдсөн ч юм шиг хөсөр хаясан ч юм шиг хийхийг эрмэлзэн хэсэг хугацааг өнгөрөөгөөд амжчихжээ би. Хайртай охинтойгоо хамт хөтөлдөг блогийн минь хэдийгээр нилээн сүүлд нээгдсэн ч одоо энэ муу блогийн минь бичлэгийг гүйцэхэд 10хан сараачаан дутуу байгаагаа бодвол бичмээр байвал ер нь бас бичээд байх нөхөр юм шиг байгаан. За тэр ч яахав. Мунгинаж давхисаар байтал 2010 он болчихлоо. 9 оны хувьд гэхдээ их онцлог хурдан өнгөрчихлөө миний хувьд. Энэ жил харин хэрхэн өнгөрөхийг бодоод сууж байхад бүр ч хурдан өнгөрөх бололтой. Хэдэн жил толгой дотор минь үнэр орохоо шахаад байсан санаанууд минь захаасаа эхэлж байх шиг байна/эхлүүлж байх шиг байна/. Сайн л биз. Энэ жил хүссэнээр минь болвол миний амьдрал жинхэнэ утгаараа эхлэх жил л болж өнгөрөх ёстой бөгөөд тэрний төлөө өөрийн гэсэн хөөрхөн төлөөсөө төлөх болно гэдгээ мань чинь мэдэж байна....