Сар шинэ

New year new me гэдэг сэтгэгдлээ дарах гэж хэд хоног сайхан гиюүрэв. Юу юугүй л дасгал хийгээд л ууланд авираад л номнуудаа уншаад л бясалгал хийгээд л эхлэх юм байх гэсэн чинь гайгүй. Гэхдээ л хэрэндээ л шинэ жилийн мүүдийг байлгах гэж бас алгуурласангүй. 10 жилийн өмнөх пост хийсэн зураг маань мемори болоод гарч ирж байгаа нь лав фитнест дарсан зураг байлээ. Жин нь ер нь хасагдаагүй, нүүр нь жаахан хөгширсөн, харц нь үл ялиг дөлгөөн болсон юм уу даа өөрийгөө харахад. Биелэгдэхгүй байгаа зорилтуудыг ер нь больчихвол бас дээр байдаг нтр гэсэн юм уншаад турах тухай бодлоо нэг гүйлгэж бодов. Би хэрэв угаасаа ийм гар бол яахав чих шиг... Гэхдээ энэ удаад жаахан шинжлэх ухаанчаар ханданаа гэсэн шуу юм бодоод шинжилгээ өгөөд үзэх сэтгэгдэл төрөв. Түмэн бодисын солилцоо маань бичил асуудалтай ч байж мэднэ. Нар шинэ, сар шинэ байгаа дээр хэлбэр дүрсээ нэг аятайхан тогтож авахгүй бол нас гэдэг зүйл чинь намайг хүлээхгүй өсдөг эд бололтой. Хойшлуулах боломжтой зүйл байвал...