Нэг сар 12 хоног
Нэг сар арван хоёр хоног юм бичсэнгүй блогтоо. Дадал гэдэг зүйлтэй хэсэгтээ л ноцолдож сахилга бат гэдэг зүйлийг суулгах миний л өөрийн дотоод тэмцлийн сатаарсан хэдэн хоног юм уу даа. Нэг л мэдэхэд цаг хугацаа гэдэг зүйл урсаад өнгөрчих юм, аргамжиж болдоггүй энэ зүйл миний хувьд хэзээ нэг өдөр дуусах нь тодорхой. Хэд хүрч, хэн болж төлөвшиж, хаана явж байхдаа хэрхэн дуусах тухай төсөөлөл надад байхгүй ч үлгэр болон кинон дээр гардаг шиг амар амгалан жаргаж байгаад дуусахсан. Өнөөдөр их шороотой, хурган салхитай өдөр байна. Бас нэг хэцүү үйл явдал тохиолдож байна. Бүх зүйлс өөрийн цагтай гэдгийн дахин нэг нотолгоо, миний ч цаг хэзээ нэгэн цагт ирэхийг минь сануулсан үйл явдал. Болдог зүйл болдогоороо л болно. Болохгүй зүйлс ч хичээгээд болохгүй... Бөөрөнхий энэ хорвоо дээр баланс гэдэг зүйлийн учрыг олж амьдрах даалгавартай ирсэн ч юм шиг...