Posts

Showing posts from June, 2025

Хүн хүлээх зуур

Image
 Хэдэн жилээр ч хүртэл хүн хүлээчихсэн тохиолдол миний амьдралд бишгүй л байдаг юм байна бодоод байсан чинь... Эсрэгээрээ би ч бас хүлээлгэхдээ мэргэжлийн хүн... Хойш тавиад байгаа, эсвэл хойш тавигдаад байгаа шалтгаан уг нь их л энгийн байгаад байх шиг байдаг. Гэвч төлбөр нь хэзээ ч эргэж ирэхгүй цаг хугацаа, магад хүний бичил гомдол, сэтгэл. Монголчууд бид улсаа аятайхан болохыг хүлээгээд л, эхнэрүүд нөхрөө уудагаа болихыг хүлээгээд л, авлагатай хүн дансаа гэдэг үг хүлээгээд л, тариаланч хүн бороо орохыг хүлээгээд л, биткойн авсан хүн өсөхийг нь хүлээгээд л, цэрэгт явсан хэд нь халагдахаа хүлээгээд л, рестораны зөөгч үйлчлүүлэгчээ захиалга өгөхийг нь хүлээгээд л, захиалгаа эрт өгсөн нь хоолоо ирэхийг хүлээгээд л... Зун болохыг, өвөл болохыг, том болохыг, баян болохыг, туранхай болохыг, ойлгодог болохыг, ойлгогддог болохыг, бараа ирэхийг, дэлгүүр нээгдэхийг, тэнгэр онгойхыг, даалгавар биелэхийг, зорилт биелэлээ олохыг, агаар сэлгэхийг, амьсгаа дарагдахыг, амьдрал сайжрахыг, ухаан ...

You know what it is...

Image
 Хурган хөөрхөн бичээд байна гэж өөрийгөө хөөргөн 2006 оноос хойш хэдэн үг үсэг алдаг оног холбон өнөөдрийг хүрчээ. Хүүхдэрхүү л юм гэдэг шиг. Би гэдэг хүн ер нь юу бичиж чадах хүн юм бэ? Надаас яг юу гарах юм бол бусдаас илүү? Гүүгл компани дампуурчихгүй бол энэ бичээд байгаа зүйлс минь 1000 жилийн дараа ч байж байх магадлалтай... Бичдэг олон хүн байдаг ч бичих зүйлтэй, бичих аялгуутай нь хэд юм бэ? Асуулт асуусаар багагүй хугацааг өнгөрөөжээ ер нь. Өөрийгөө хөөрхийлсөөр бас чамгүй хойш суужээ. Золиг гэж... Сэтгэлгээний тухай сонирхоод, бүтээлч байдалтай холбогдоод, судалж амьдарсаар би чинь хэзээ өөрийнхөө зүйлсийг цутгаж эхлэх юм бол. Хааяа өөрийгөө юу хийгээд хий эргээд байгаа юм гэж бодох цагтаа өөрийгөө бас жижигхэн өмөөрөх л юм. Хайвал сэтгэл сэргээх зүйлс мундах биш түрүүн баахан нулимс дусах нь холгүй хэдэн одууд дагав.  Өнөөдөр хотын төвд нэг найзтайгаа юм яриад зогсож байх зуур төв талбай зүгээс асар хүчтэй уухайлсан хөгжөөн дэмжигчдийн хашхираан дуулдав, гурвыг үрж...

Хүн, унших, албагүй...

Image
 Унших албатай дэлхий дээр уншихгүй яваад байгаа ч биш дээ... урагшлах гэж бүгд л өөрсдийнхөөрөө ухнатаж өдрийг өнгөрөөцгөөж байгаа. Би ч ялгаагүй.  Бичих албагүй. Бичнэ гэж өөртөө өдөр болгоны даалгавар өгсөн ч хүн албагүй. Хүн бичихгүй, амьдрал бичихгүй, ухаарлаа ч бичихгүй, уйтгараа ч бичихгүй. Ер нь би бичих ч албагүй, ер нь хүн унших ч албагүй. Миний юмыг унших албагүй гэдэгтээ биш, өөрийн бодролуудыг бичих албатай гэдэгтээ ч биш.  Амьдрал өөрөө ийм л өрнөлтэй, аялгуу мөн ийм л зохицолтой... бололтой... Үгээр тоглож амьдарч буй нэгэн залуугийн статистикийн сонссоны дараа биширч, энэ блогтоо салхи оруулах гэж бичсэн нэгэн өрөвдөлтэй оролдлого минь...