Next
Өчигдөр би Next гэдэг нэртэй Nicolas Cage–ийн тоглосон адал явдалт киног үзлээ. Хэрэв та уг киног үзсэн бол яг ямар үйл явдал гардгийг мэдэх байх харин үзээгүй бол гялс тайлбарлаад өгье. Гол дүрийн залуу маань багаасаа л ирээдүйд болох 2 минутыг урьдчилан хардаг далд авъяастай ба өөрийнхөөсөө гадна бас нэг эмэгтэйг хамт хардаг байна. Тэрээр үргэлж тэр эмэгтэй хэн болох, ямар учиртай болохыг мэдэхийг хичээдэг, гэвч түүнтэй уулзаж хараахан амжаагүй л явна. Мөн өөрийн далд авъяасаа ашиглан илбийн тоглолт үзүүлдэг байв. Гэвч нэг өдөр казино тоглож байгаад 2 минутын дараа хүн алах байсан өөр нэгэн залууг зогсоосноороо цагдаа нарын анхааралд өртөнө. Улмаар түүнийг ашиглан цөмийн зэвсэг дэлбэлхээр завдаж буй хэрэгтнүүдийг барихыг оролдох авч өөрийн чадвараа ашиглан тэднээс байнга бултаад байна. Үйл явдал өрнөсөөр хэрэг улам төвөгтэй болон нөгөө хайртай эмэгтэй нь хүртэл хутгалдан, бүх зүйлд хүссэн хүсээгүй оролцохоос өөр аргагүй болно. Тэгээд хосгүй чадвараа ашиглан баахан бужигнуулж бужигнуу...