Posts

Showing posts from 2025

Хэр баян бэ?

Image
Миний монголын цоглог залуусаа гэж ирж байгаад өөртөө энэ бичих гэж байгаа зүйлээ санамж болгоод үлдээчий, Мөнгөний тухай олон л өнцөг болон тоо баримт судалж, дурьдаж явахдаа энэ хорвоо дээр байгаа 8тэрбум хүний яг хэдэд нь яваад байгаагаа нээг их сайн анзаарч байгаагүй юм билээ өмнө нь... Жилийн орлого хэд байхад топ 1 хувьд орох вэ гэдэг нэг тоо байна, мөн ямар хөрөнгөтэй байхад бас топ нэгд багтах вэ гэдэг хоёр ойлголт байна. Сонин л тоо явах юм, үнэн үү худал уу гэж гайхахаар... 33мянган доллар жилдээ олчихдог хүн ер нь орлогоороо топ 1 хувьд орчихно гэж байх юм, эсвэл 500мянган долларын хөрөнгөтэй байхад бас дэлхийн хүн амын 99хувиас баян байчих юм гэнэ... Бидний үеийнхэн болон доошоо дүү нарт нэг асуудал байна өөрсдөө ч анзаардаггүй. Хаана байгаа вэ гэдгээ баримжаа мэдэхгүй, ойлгож ухаарахгүй, улмаар байгаа зүйлдээ сэтгэл хангалуун биш байгаад байх нэг тийм ерөнхий хандлага байна. Бидний цөөхөн монголчууд асар их баялаг дээр суугаад, асар их боломж дээр амьдраад, асар сэтгэл ха...

Үр дүн

Image
 Хүлээлгийн өрөөнд сууж байна, хүрэх газраа толгойдоо зураглан хором мөч бүрийг ашиглах ёстой юм шигээр. Гэвч, цаг цохилох болгонд, хором өнгөрөх бүрт орон зайн хувьд урагшлахгүй ч цаг хугацааны ойртолт хийсээр... тик ток, тик ток. Урамтай байна уу үгүй байна уу урдах зүйлсээ хийгээд өнөөдрийг үдэх, хийх ажил минь. Чадах зүйлсээ жагсаагаад зорилгодоо хүрэх... Чадахгүй зүйлсээ хүлээн зөвшөөрөөд тусламж авах.  Хүний хийсэн зүйлийг давтан хийх хэр сонирхолтой вэ? Хэдэн мянган жил үргэлжилсэн энэ хорвоо дээр шинэ зүйл бүтээх боломж бий юу? Бодлын минь тойрогт олон л зүйл эргэлдэх ч болсон болоогүй аахар шаахар юмсаас ангижрах минь хэзээ юм бол? хүлээж байна. Бүтэх бүтэхгүй олон ажил хөөцөлдөх ч үр шимээ амсах минь хэзээ юм бол? хүлээж байна. Мэдэх мэдэхгүй олон хүнтэй уулзах ч өөртэйгээ таарах минь хэзээ юм бол? Бас л хүлээж байна.  Одоогийн нөхцөл байдал болон хүрэхийг хүссэн хязгаарын минь хооронд хийх нь л дутуу байгаа, хийхээ хүлээж байна. Ер нь л хүлээсэн олон өдөр хоног...

Нээг их хүмүүс

Image
Дэлхий дээр өнөөдрийн байдлаар 8,232,453,360 хүн байна гэнээ, Би үсрээд л 1500 хүн танина. Бас чамгүй олон танилтай гэж өөрийгөө бодоод байдаг юм би. Тэгэхээр яг миний танилуудыг нэг фракц гэж үзвэл яг ийм хүрээлэл 8сая гаруй байна, нэг ч хүн хоорондоо давхцахгүйгээр. Нээг их хүн таниад байдаг биш байгаа биз бид? Marvel-ын кинонууд дээр сүүлд Multiverse гэсэн ойлголт орж ирээд нэг хүн өөр өөр зэрэгцээ ертөнцөд өөр өөрөөр оршин тогтноод яваад байдаг гэсэн утгатай хэд хэдэн анги хийгдсэн. Ондоо дэлхий дээр өөр нэг Эрхмээ бас л өөрийн үүрэх ёстой ачаагаа үүрсэн шиг амьдарч л байгаа байх гэдэг шиг. Гэвч бидний энэ амьдарч байгаа дэлхий дээр л гэхэд яг над шиг настай эрэгтэй хүн бас чамгүй олон, над шиг муухай ааштай нь ч тэр дотроо цөөнгүй, над шиг туранхай нь ч тухайн нөхдүүд дотор бас багагүй. Ингээд бодохоор би гэдэг хүн нээг их ховор амьтан бол биш болоод ирж байгаан.  Хорвоо надгүйгээр эргэдэг гэдгийг ойлгох гэж 30 гаруй жил амьдарчихсан л тэнэг шд ээ би чинь. Гэхдээ яахав бодох ю...

Хүн хүлээх зуур

Image
 Хэдэн жилээр ч хүртэл хүн хүлээчихсэн тохиолдол миний амьдралд бишгүй л байдаг юм байна бодоод байсан чинь... Эсрэгээрээ би ч бас хүлээлгэхдээ мэргэжлийн хүн... Хойш тавиад байгаа, эсвэл хойш тавигдаад байгаа шалтгаан уг нь их л энгийн байгаад байх шиг байдаг. Гэвч төлбөр нь хэзээ ч эргэж ирэхгүй цаг хугацаа, магад хүний бичил гомдол, сэтгэл. Монголчууд бид улсаа аятайхан болохыг хүлээгээд л, эхнэрүүд нөхрөө уудагаа болихыг хүлээгээд л, авлагатай хүн дансаа гэдэг үг хүлээгээд л, тариаланч хүн бороо орохыг хүлээгээд л, биткойн авсан хүн өсөхийг нь хүлээгээд л, цэрэгт явсан хэд нь халагдахаа хүлээгээд л, рестораны зөөгч үйлчлүүлэгчээ захиалга өгөхийг нь хүлээгээд л, захиалгаа эрт өгсөн нь хоолоо ирэхийг хүлээгээд л... Зун болохыг, өвөл болохыг, том болохыг, баян болохыг, туранхай болохыг, ойлгодог болохыг, ойлгогддог болохыг, бараа ирэхийг, дэлгүүр нээгдэхийг, тэнгэр онгойхыг, даалгавар биелэхийг, зорилт биелэлээ олохыг, агаар сэлгэхийг, амьсгаа дарагдахыг, амьдрал сайжрахыг, ухаан ...

You know what it is...

Image
 Хурган хөөрхөн бичээд байна гэж өөрийгөө хөөргөн 2006 оноос хойш хэдэн үг үсэг алдаг оног холбон өнөөдрийг хүрчээ. Хүүхдэрхүү л юм гэдэг шиг. Би гэдэг хүн ер нь юу бичиж чадах хүн юм бэ? Надаас яг юу гарах юм бол бусдаас илүү? Гүүгл компани дампуурчихгүй бол энэ бичээд байгаа зүйлс минь 1000 жилийн дараа ч байж байх магадлалтай... Бичдэг олон хүн байдаг ч бичих зүйлтэй, бичих аялгуутай нь хэд юм бэ? Асуулт асуусаар багагүй хугацааг өнгөрөөжээ ер нь. Өөрийгөө хөөрхийлсөөр бас чамгүй хойш суужээ. Золиг гэж... Сэтгэлгээний тухай сонирхоод, бүтээлч байдалтай холбогдоод, судалж амьдарсаар би чинь хэзээ өөрийнхөө зүйлсийг цутгаж эхлэх юм бол. Хааяа өөрийгөө юу хийгээд хий эргээд байгаа юм гэж бодох цагтаа өөрийгөө бас жижигхэн өмөөрөх л юм. Хайвал сэтгэл сэргээх зүйлс мундах биш түрүүн баахан нулимс дусах нь холгүй хэдэн одууд дагав.  Өнөөдөр хотын төвд нэг найзтайгаа юм яриад зогсож байх зуур төв талбай зүгээс асар хүчтэй уухайлсан хөгжөөн дэмжигчдийн хашхираан дуулдав, гурвыг үрж...

Хүн, унших, албагүй...

Image
 Унших албатай дэлхий дээр уншихгүй яваад байгаа ч биш дээ... урагшлах гэж бүгд л өөрсдийнхөөрөө ухнатаж өдрийг өнгөрөөцгөөж байгаа. Би ч ялгаагүй.  Бичих албагүй. Бичнэ гэж өөртөө өдөр болгоны даалгавар өгсөн ч хүн албагүй. Хүн бичихгүй, амьдрал бичихгүй, ухаарлаа ч бичихгүй, уйтгараа ч бичихгүй. Ер нь би бичих ч албагүй, ер нь хүн унших ч албагүй. Миний юмыг унших албагүй гэдэгтээ биш, өөрийн бодролуудыг бичих албатай гэдэгтээ ч биш.  Амьдрал өөрөө ийм л өрнөлтэй, аялгуу мөн ийм л зохицолтой... бололтой... Үгээр тоглож амьдарч буй нэгэн залуугийн статистикийн сонссоны дараа биширч, энэ блогтоо салхи оруулах гэж бичсэн нэгэн өрөвдөлтэй оролдлого минь... 

Тухай

Image
Хүний амьдралын мөчлөгийн тухай, эрчтэй байх хэдэн жилийн тухай, хийх ёстой зүйлээ хийх ёстой хугацаандаа амжуулсан байхын тухай, хийсэн гээд ургацаа баттай хураадаг байхын тухай, мэддэг зүйлдээ итгэлтэй байхын тухай, хийх гэж байгаа зүйлдээ итгэлтэй байхын тухай ойрд их цаг өнгөрөөж байна даа... Бусдаар ч тайван дөө  

coffee namu

Олон л газар кофе ууж явлаа, эднийх цаанаа нэг цэгцтэй юм. Ямар хүмүүс ажиллуулдагийг нь мэдэхгүй ч анх хийж байсан зүйлсийг нь харж байсан юм, номад гээд цэнэглэгч, хэд хэдэн ном орчуулж гаргасан байсан гарууд гэж ойлгосон. Цэгцтэй байдал гэдэг бол тохиолдол биш юм.  Олон жил би цэгцгүй амьдарсан тул үүнийг мэдэхийн дээдээр мэднэ. Бүх зүйл учиртай гэдэг шиг цэгцгүй байдалд хүртэл учир бий.  Яагаад ч юм би багаасаа үйлчилгээний бизнес хийх юм уу зүгээр л өөрөө аль нэг аятайхан газар зөөгч хийж үзэх сонирхолтой л байгаад байдаг юм. Өөрийнхөө ийм нэг аятайхан газар хүмүүстэй гангар гунгар гээд сууж байвал гоё ч юм шиг санагдав эднийхээс улбаалаад...

Нэг сар 12 хоног

Image
 Нэг сар арван хоёр хоног юм бичсэнгүй блогтоо. Дадал гэдэг зүйлтэй хэсэгтээ л ноцолдож сахилга бат гэдэг зүйлийг суулгах миний л өөрийн дотоод тэмцлийн сатаарсан хэдэн хоног юм уу даа. Нэг л мэдэхэд цаг хугацаа гэдэг зүйл урсаад өнгөрчих юм, аргамжиж болдоггүй энэ зүйл миний хувьд хэзээ нэг өдөр дуусах нь тодорхой. Хэд хүрч, хэн болж төлөвшиж, хаана явж байхдаа хэрхэн дуусах тухай төсөөлөл надад байхгүй ч үлгэр болон кинон дээр гардаг шиг амар амгалан жаргаж байгаад дуусахсан. Өнөөдөр их шороотой, хурган салхитай өдөр байна. Бас нэг хэцүү үйл явдал тохиолдож байна. Бүх зүйлс өөрийн цагтай гэдгийн дахин нэг нотолгоо, миний ч цаг хэзээ нэгэн цагт ирэхийг минь сануулсан үйл явдал. Болдог зүйл болдогоороо л болно. Болохгүй зүйлс ч хичээгээд болохгүй... Бөөрөнхий энэ хорвоо дээр баланс гэдэг зүйлийн учрыг олж амьдрах даалгавартай ирсэн ч юм шиг...

Сар шинэ, шинэ сар

 Хийхээс зугатаад яваад зүйлийн чинь цаана хүсээд байгаа үр дүн чинь байгаа... Ер нь л 3 жаран амьдарсан хүний амьдралын хэв маягийг нэг жилийн дотор өөрчлөх даалгавартай хэсэг өөртэйгээ ноцолдлоо. Муугүй үр дүнтэй ч бас магтахаар өндөр амжилттай бол биш л байна өөртөө.

Нэгэн дүү

Image
 Хорвоо дээр ховордсон амьтан улаан номонд ордог юм гэнэ лээ, гэдэг шиг нэг дүү байнаа надад. Хүний дээд, сэтгэл нь сүү, итгэл нь гал, зүтгэл нь бяртай. Харагдах нь даруухан ч асвал асдаг залуу санагддаг юм. Сүүлийн хэдэн жилийг нь мэдэхэд бас чамгүй л юм туулж байгаа харагддаг. Хугарсангүй... Хорвоо дээр хөглөрдөг болсон хамхуул шиг болчих шахан бүдчиж яваа нэг дүү байнаа надад. Хэцүү нэртээр хүртэл ороод гарсан, үг нь уран ч яриа нь барьцгүй. Олон санаа оргож яана гэдэг шиг миний мэдэхийн хийгээгүй юмгүй, хүрсэн дүнгүй. Сүүлийн хэдэн жилийг нь мэдэхэд бас чамгүй л юм туулж байгаа харагддаг... Шантарсангүй... Хөгширчихөөгүй ч бас намайг залуу халуун гэхэд харц маань ааг дутахаар насан дээрээ ирж байгаа би хоёр дүүгийнхээ тухай хааяа нэг бодох ёстой ажилтай хүн шиг л байх шинжтэй өдрүүд таарч байх шиг байна.  Насыг нь хайрлаад чаддаг бол зөвлөөд дэмнээд явчихмаар тийм л насыг би тойроогүй тонгочиж өнгөрөөжээ, үйлдэл болон үгээрээ загнаж нэг зандарч нэг аргадаж нэг үглэсэн хэдэ...

Нэг залуу

Image
Хичээж амьдардаг нэг залуу бий миний танил... Бид хоёр сүрхий дотно биш ч би амьдралынх нь үйл явдлуудыг нь ер нь сошиал орчин дээрээс мэдээд байдаг юм. Магад тэр миний постуудыг мэр сэр хараад байх шиг байдаг юм. Өнөөдөр түүнтэй нэг арга хэмжээн дээр таарлаа... Хичээж амьдардаг хүн харах сайхан санагдав. Гэвч яагаад ч юм би олон зүйл дээр түүнийг хальт өрөвдөөд байдаг, зарим зүйл дээр түүнд надад өгөгдсөн боломжууд өгөгдсөн одоогийнхоосоо илүү байх байсан байх даа гэж мангар бодол орж ирэв... Би түүнийг дээрээс харж бүдүүн зүрх гаргаж байгаа нь муухай ч яг үнэндээ хичээж байгааг нь хараад, байгаа зүйлдээ хангалуун жаргалтай байгааг нь харахад би ер нь бол атаархаж байгаа юм лдаа...  Надаас илүү өгөгдөлтэй хүн надад атаархах хэмжээнд хүртэл би хичээх юмсан гэж бодогдов...

Яагаад ч юм

Image
 Яагаад ч юм сүүлд бичилгүй удлаа, амжихгүй байгаа гэж өөрийгөө тайвшруулна. Хоногийн 24 цаг хүрэхгүй байна гэж байх уу? үгүй Ер нь хүний анхаарлын төв хаана байна тэнд л цаг нь өнгөрч байдаг... Толгойн мухарт муу блогоо бодно, төвлөрсөн ажилтайгаа зууралдаж байтал өдөр өнгөрнө.  Би чинь бичиж сурмаар байгаа хүн шүү дээ, бас сууж. Өөрийнхөө л өрсөлдөгч гэж үзэж амьдарч байгаагийнх энэ залуугийн шарыг малтаж сурмаар байна. 

Сар шинэ

Image
 New year new me гэдэг сэтгэгдлээ дарах гэж хэд хоног сайхан гиюүрэв. Юу юугүй л дасгал хийгээд л ууланд авираад л номнуудаа уншаад л бясалгал хийгээд л эхлэх юм байх гэсэн чинь гайгүй. Гэхдээ л хэрэндээ л шинэ жилийн мүүдийг байлгах гэж бас алгуурласангүй.  10 жилийн өмнөх пост хийсэн зураг маань мемори болоод гарч ирж байгаа нь лав фитнест дарсан зураг байлээ. Жин нь ер нь хасагдаагүй, нүүр нь жаахан хөгширсөн, харц нь үл ялиг дөлгөөн болсон юм уу даа өөрийгөө харахад. Биелэгдэхгүй байгаа зорилтуудыг ер нь больчихвол бас дээр байдаг нтр гэсэн юм уншаад турах тухай бодлоо нэг гүйлгэж бодов. Би хэрэв угаасаа ийм гар бол яахав чих шиг...  Гэхдээ энэ удаад жаахан шинжлэх ухаанчаар ханданаа гэсэн шуу юм бодоод шинжилгээ өгөөд үзэх сэтгэгдэл төрөв. Түмэн бодисын солилцоо маань бичил асуудалтай ч байж мэднэ. Нар шинэ, сар шинэ байгаа дээр хэлбэр дүрсээ нэг аятайхан тогтож авахгүй бол нас гэдэг зүйл чинь намайг хүлээхгүй өсдөг эд бололтой.  Хойшлуулах боломжтой зүйл байвал...