Нэг залуу
Хичээж амьдардаг нэг залуу бий миний танил... Бид хоёр сүрхий дотно биш ч би амьдралынх нь үйл явдлуудыг нь ер нь сошиал орчин дээрээс мэдээд байдаг юм. Магад тэр миний постуудыг мэр сэр хараад байх шиг байдаг юм. Өнөөдөр түүнтэй нэг арга хэмжээн дээр таарлаа... Хичээж амьдардаг хүн харах сайхан санагдав. Гэвч яагаад ч юм би олон зүйл дээр түүнийг хальт өрөвдөөд байдаг, зарим зүйл дээр түүнд надад өгөгдсөн боломжууд өгөгдсөн одоогийнхоосоо илүү байх байсан байх даа гэж мангар бодол орж ирэв... Би түүнийг дээрээс харж бүдүүн зүрх гаргаж байгаа нь муухай ч яг үнэндээ хичээж байгааг нь хараад, байгаа зүйлдээ хангалуун жаргалтай байгааг нь харахад би ер нь бол атаархаж байгаа юм лдаа...
Надаас илүү өгөгдөлтэй хүн надад атаархах хэмжээнд хүртэл би хичээх юмсан гэж бодогдов...
Comments