Posts

Showing posts from February, 2025

Нэгэн дүү

Image
 Хорвоо дээр ховордсон амьтан улаан номонд ордог юм гэнэ лээ, гэдэг шиг нэг дүү байнаа надад. Хүний дээд, сэтгэл нь сүү, итгэл нь гал, зүтгэл нь бяртай. Харагдах нь даруухан ч асвал асдаг залуу санагддаг юм. Сүүлийн хэдэн жилийг нь мэдэхэд бас чамгүй л юм туулж байгаа харагддаг. Хугарсангүй... Хорвоо дээр хөглөрдөг болсон хамхуул шиг болчих шахан бүдчиж яваа нэг дүү байнаа надад. Хэцүү нэртээр хүртэл ороод гарсан, үг нь уран ч яриа нь барьцгүй. Олон санаа оргож яана гэдэг шиг миний мэдэхийн хийгээгүй юмгүй, хүрсэн дүнгүй. Сүүлийн хэдэн жилийг нь мэдэхэд бас чамгүй л юм туулж байгаа харагддаг... Шантарсангүй... Хөгширчихөөгүй ч бас намайг залуу халуун гэхэд харц маань ааг дутахаар насан дээрээ ирж байгаа би хоёр дүүгийнхээ тухай хааяа нэг бодох ёстой ажилтай хүн шиг л байх шинжтэй өдрүүд таарч байх шиг байна.  Насыг нь хайрлаад чаддаг бол зөвлөөд дэмнээд явчихмаар тийм л насыг би тойроогүй тонгочиж өнгөрөөжээ, үйлдэл болон үгээрээ загнаж нэг зандарч нэг аргадаж нэг үглэсэн хэдэ...

Нэг залуу

Image
Хичээж амьдардаг нэг залуу бий миний танил... Бид хоёр сүрхий дотно биш ч би амьдралынх нь үйл явдлуудыг нь ер нь сошиал орчин дээрээс мэдээд байдаг юм. Магад тэр миний постуудыг мэр сэр хараад байх шиг байдаг юм. Өнөөдөр түүнтэй нэг арга хэмжээн дээр таарлаа... Хичээж амьдардаг хүн харах сайхан санагдав. Гэвч яагаад ч юм би олон зүйл дээр түүнийг хальт өрөвдөөд байдаг, зарим зүйл дээр түүнд надад өгөгдсөн боломжууд өгөгдсөн одоогийнхоосоо илүү байх байсан байх даа гэж мангар бодол орж ирэв... Би түүнийг дээрээс харж бүдүүн зүрх гаргаж байгаа нь муухай ч яг үнэндээ хичээж байгааг нь хараад, байгаа зүйлдээ хангалуун жаргалтай байгааг нь харахад би ер нь бол атаархаж байгаа юм лдаа...  Надаас илүү өгөгдөлтэй хүн надад атаархах хэмжээнд хүртэл би хичээх юмсан гэж бодогдов...

Яагаад ч юм

Image
 Яагаад ч юм сүүлд бичилгүй удлаа, амжихгүй байгаа гэж өөрийгөө тайвшруулна. Хоногийн 24 цаг хүрэхгүй байна гэж байх уу? үгүй Ер нь хүний анхаарлын төв хаана байна тэнд л цаг нь өнгөрч байдаг... Толгойн мухарт муу блогоо бодно, төвлөрсөн ажилтайгаа зууралдаж байтал өдөр өнгөрнө.  Би чинь бичиж сурмаар байгаа хүн шүү дээ, бас сууж. Өөрийнхөө л өрсөлдөгч гэж үзэж амьдарч байгаагийнх энэ залуугийн шарыг малтаж сурмаар байна.