Posts

Showing posts from July, 2008

Бухимдал мину...

Дөрөвхөн жилд ганц л удаа монгол ард түмэн минь төрийн түшээдээ сонгох эрхээ эдэлдэг байж билээ. Насанд хүрээд анх удаа сонгууль өгч үзэх ёстой байсан юмсан, даанч цагтаа амжаагүй миний буруугаас хуруун дээр минь бэхэн тамга үлдсэнгүй, харин нуруун дээр минь нэг л хүнд ачаа ирчихсэн юм шиг санагдаад байх юм. Сонгох эрхээ эдэлж чадаагүйдээ өөртөө жаахан гомдолтой л байна, ёр нь л нэг буруу зүйл хийчихсэн юм шиг... Гэхдээ бас хийсэн сонголт минь хэнд ч хамаагүй нийгэмд амьдраад байгаадаа бас гутрах шиг. Хэн нэгэн хэзээ нэгэн цагт хэрхэн амьдарч байгаа талаар минь асуувал би сайхан л гэж хэлнэ. Гэхдээ бусад хүмүүс над шиг хариулах байх гэж би итгэлтэй хэлж чадахгүй нь. Эх орон минь ямар азаар ч юм нээх их баялагтай юм гэсэн, ард түмэн минь харин ямар лайгаар ч юм нээх их ядуу байгаад байх юм. Төр гэж нэг л их чухал ажил хийсэн худлаа царайтнуудын цуглуулгыг хэлээд байх шиг байна. Харин ард түмэн гэж харин нээг их чухал царайтангуудад дахин дахин итгээд байдаг гэнэн хонгоруудын олонлогийг ...

Сонголт

Сонголт, чиний гарт бас миний гарт. Алхам тутамдаа л бид сонголт хийдэг. Өглөө эрт босох уу? унтаж унтаж 12 дөхүүлээд сэрэх үү, эсвэл өнөөдөр пүүзээ өмсөх үү, гутлаа углах уу гээд л, тэр ч байтугай ямар бохь зажиллах тухайгаа хүртэл бид бодож байгаад сонголтоо хийдэг шүү дээ. Гэхдээ бас амьдралынхаа амин чухал асуудал дээрээ сонголт хийхдээ худалч хүнд худалдаж авдаг бохиноосоо ч нухацгүй боддог гарууд байх юм аа. Эсвэл бодсон гээд андуураад бодчихдог юм болов уу... Ямартаа ч сонголт л болсон хойно сайн, эсвэл муу үр дагавар байнга л сүүдэр шиг нь дагах болно. Өглөө ээжийн хэлснээр дулаан хувцаслаагүйгээсээ болоод ханиад авах, хичээлийнхээ даалгавараа хийгээд сууж байх байсан цагаа өөр юманд зарцуулснаас ирэх муу дүн, туслаж болох байсан юман дээр туслаагүйгээсээ мэдрэх сэтгэлийн шаналгаа аль эсвэл эсрэгээрээ аавынхаа зөвлөгөөг дагаж зөв сонгож авсан мэргэжил, компьютер тоглохгүйг сонгосондоо итгэлтэй байсаар шалгалтынхаа өмнө сэтгэл амар суугаа онц сурлагатан гээд л үр дагавар бүр өөр...