2 шөнө 3 өдрийн аялал
Ямайка аймаг гэж сонссон л байлгүй, улаанбаатар хотын баруун урд хэсэгт туурга тусгаар бүхэл бүтэн ямайка аймаг бий болоод багагүй хугацааг өнгөрөөжээ. Тэнд амьдарагсдын тухай үлгэр домог шиг ярианууд их бий. Өдөр бүр яармагаас ажилдаа явдаг хүнээс айж амьдардаг, өөр юу ч чаддаг юм билээ, давсаг нь томроод өөр хүчин чадалтай болсон байдаг гэх зэрэг ярианууд дуулдаад удаж байна.
Өнгөрч буй долоо хоногт дүрмийн дагуу тийшээ алдарт 2 шөнө 3 өдрийн аялалд гарав аа. Ер нь бол яармагийн гүүрнээс нисэхийн тойрог хүртэл яг 9км буюу Сүх ахын талбайгаас 5шар хүртэл явахтай адилхан урт зам байдаг юм. Яагаад ч юм сүүлд суурьшлын бүс болсон болохоор надад лав тэгж урт хол санагддаггүй юм. Яармаг л бол яармаг гэдэг шиг. Гэвч бодит үнэн нь дийлнэ гэдэг шиг миний явах зам, түүнийг туулах хугацаа дархан орох шиг л байхыг би яаж төсөөлөх билээ. Өдөржин уусан шингэн хүнс маань боловсроод гадагшлахын цагт би ганцаараа алдарт түгжрээн дундаа л байж байх нь тэр. Нисэхийн тойрог ер нь их л ойрхон харагдаад, цаашилчихвал СИЮҮ болон ЖИэс25 зөндөө таарах тул тэр болтол тэсэх ёстой гэдэг ойлголттой хэсэг тэсэв. Хүлээсээр, урагшилсаар. Би чаднаа гэдэг бодол, найдвар хоёр минь тасрахгүй цаг хагас лав болсон. Гэвч 100м урагшилсан уу үгүй юу. Замын голд бас хүний нутагт би чинь хэрхэн давсагаа дэлбэлчихгүйхэн байх арга ухаанаа сүвэгчилсээр ер нь арга үгүйд хүрлээ. Азаар хоёр замын голд зүлгэн талбай байдаг юм, тэр замын урд хүн суурьшаагүй бүс, хашаагаар хүрээлсэн хоосон газар л үргэлжилдэг юм. Арга буюу машинаа голын зүлгэн дээр тавиад аваараа асаагаад урд замын урагшаа гүйн очиж...
Хэцүү л байсан байна лдаа, хүн амьтан харах вий гэдгийг ч тоохгүй, улаан оркоороо дуудуулах, утсан дээрх бичлэг болж ад үзэгдэх зэргийг үл тоон би ажлаа амжууллаа, тоглоомгүй тэнд нэг морь байсан юм, харчихаад буцаад машиндаа суугаад машин зам руу ороод дахиад хэсэг хүлээж байж урагшилж тэгээд цаашаа явсан байдаг юм.
Ер нь юу хэлэх гээд байна вэ гэвэл хүний л амьдрал шүү дээ, юу ч тохиолдож болно. Хүний өөрийн гайхмаар үйлдлүүдийг хөнгөхөн л хүлээж авч байсан нь дээр юм шиг байгаа юм. Би чаднаа гэдэг шиг, би чадахгүйнээ гэдэг үе ирж л байдаг. Чадах чадахгүй, хоншоортой үгүй, бэст синарио ер нь тэгээд хамаг сайнаараа л хичээж байхад болно байх...
Тохиромжтой зураг олдохгүй байгаа тул энэ зургаа л тавьчихлаа шүү... ямайкад нэг удаа авхуулж байсан юм...
Comments