ХурДан

 Яагаад ч юм анх юм хийж эхэлснээсээ хойш би төрийн байгууллагын үйлчилгээ авах тун дургүй хүн байлаа. Гээндээ ч би гоондоо ч би гэдэг шиг надад учир байсан байхаа. Өнөөдөр Мишээл төвд байрлах нэг цэгийн үйлчилгээн дээр өдрийг өнгөрөөх болов. Ажлаа амжуулах гэсэн хэдэн зуун л хүн энүүгээр холхиж байна. Хамгийн амгалан байгаа нь би бололтой. Ёстой ногоон хурганы арьс нохойн битүү туурай гэдэг шиг энд төрөөс авч болох бүхий л төрлийн үйлчилгээ нэг газраа төвлөрчээ. Магтая...

Ер нь ийм төрлийн нэг цэгийн үйлчилгээ эрүүл мэнд дээр, эрдэм мэдлэг дээр, бизнес хөгжүүлэлт дээр, гэр бүлийн харилцаан дээр болж өгвөл бүх зүйл дээр байдагсан бол их л амархан амьдрал маань урагшлах шинжтэй шүү. 

Хорвоогийн хамгийн ухаантай хиймэл оюуныг бүтээгээд бүх хүмүүс нэг газар цуглаад асуусан юм гэдэг, амьдралын утга учир юу вэ гээд... нөхөр хиймэл оюун бодож бодож тооцоолж тооцоолж нэг хариу гаргажээ. НЭГ гээд... хиймэл оюунаас асуух шаардлагагүй асуулт, нөгөөхийнх нь хариулж байгаа хариултын жин болон задаргаа явж явж НЭГ гэдэг шиг... 

Юутай ч хүлээх зуураа юм бичээд суучих ширээтэй л төрийн үйлчилгээний НЭГ цэг байлаа өнөөдрийнх бол... 

Баярлалаа



Comments

Popular posts from this blog

Аавдаа бичсэн захидал

Тэр Бумтан Ах

No автомашин Өдөр