ОнDоо
Ондоо ах гэдэг нэг дүр гаргаж ирэх тухай бодож байхдаа инстаграм хаягаа тэгж нэг өөрчилж байжээ Эрхмээ. Ер нь яахав дүр бүтээх нтр гээд урлаглаг уншигдаж болох ч хүн бүр л хэн нэгний хувьд тухайн хүнд үлдсэн дүр болж амьдралд нь дурсагддаг нь жам мэт.
Нэг хэсэгжин сайн ах гэдэг яриа хаа сайгүй л явсан юм тэр үед, гэвч үгний утгаа бүрэн алдаад бүр эсрэгээрээ ойлгогддог муу банди нарыг хэлдэг үг болчихсон нь одоо ч тэрүүгээрээ хэрэглэгддэг. Би бол сайн ах л явсаар дуусмаар санагддаг бас хүсдэг, настай хүмүүсийг би эмээ эсвэл өвөө гэж ер нь л дуудаж үзээгүй байх. Ахаа эгчээ л гээд яваад байдаг. Тэд ч бас өөрсдийгөө залуугаараа төсөөлж явдаг ч юм билүү. Тийм байхад нь хаа хамаагүй би өвөө эсвэл эмээ болгоод байвал хэнд л таатай байв гэж. Намайг лав цэл залуу 70хан настай явж байхад өвөө гэж дуудвал хажууд байгаа юмаа аваад толгойг нь хага цохино.
Бусдын хайр хүндэтгэлийг хүлээх, хүн бүхэнд таалагдахыг хичээх нь бидний амьдралын нэг хэсэг мэт харагддаг. Гэвч үнэн хэрэгтээ хүн бүрт таалагдах гэж хичээх нь өөрийн "би"-гээ алдсантай адил зүйл. Бид бүгд өөрсдийн доторх онцгой өнгө, давтагдашгүй шинж чанараараа үнэ цэнэтэй. Тиймээс хүн болгон чамд дуртай байх албагүй гэдгийг ойлгох нь чухал.
Төгс амьдралыг бусдын зөвшөөрлөөр бүтээнэ гэж юу байхав дээ, эсрэгээрээ өөрөөрөө байх нь бас чамгүй зориг шаарддаг нь бас үнэн юм.
Юутай ч 8 тэрбум хүн амьдарч байгаа энэ дэлхий дээр бусдыг дуурайхгүй гэдэг нэг урсгалыг бол дуурайгаад л яваад байна даа... хог гэж...
Хааяа би муу байж болох уу гэдэг шиг...
Comments