Чих сонссоноороо дүүрдэггүй
Нүд харснаараа ханадаггүй.
Сэтгэлгээ гэдэг зүйлийг сонирхоод ер нь багагүй хугацаа өнгөрчээ би. Харсан үзсэн сонссоноороо л хорвоогийн амьдралын газрын зураг, өөрийн амьдралын далайцийг тодорхойлж амьдардаг хүн гэдэг амьтанд нүд үзээгүй чих сонсоогүй зүйлсийн талаар хуваалцаад үнэмшүүлэх тийм ч амар ажил биш. Үүнийг итгэл гэдэг байх.
Одоогийн нийгэмд нэгэндээ итгэх ер нь хялбархан үйлдэл биш болсон ч харилцаан дээр нэгэндээ итгэхгүйгээр хэрхэн урагшлах билээ.
Мэдэх болон итгэх, баталгаа байгаа зүйлд итгэх шаардлага үгүй мэт. Бусдын дотор орж үзээгүйгээс хойш бүрэн мэдэхгүй нь ойлгомжтой. Тэгэхээр итгэх л сонголт үлдэж байна.
Олон хүний чаддаг зүйл биш нь харамсалтай.
Юу ч илэрхийлэх гэсэнгүй зүгээр л бодогдсон зүйлсээ бичлээ. Хүнд ч зориулаагүй юм өө...
Comments