5 хоног

 Өдөр болгон бичих ёстой хүн өнөөдөр л ком дээрээ сууж байна, ер нь сахилга бат гэж зүйл тийм ч амар зүйл биш байна. Гэхдээ чаднаа. 

Өнөөдөр орон нутгийн сонгуулийн дүн гарсны маргаашийн өдөр юм. 4 жилийн өмнө нэг найзынхаа нэр дэвших үйл явцад нь оролцож байсан болохоор хурган л ажиглалаа энэ жилийнхийг, гэхдээ үр дүнг нь тоож харсангүй. А самбар хэвлээд тавьчихвал сонгогддог гээд хэн ч хэлчихсэн юм бүү мэд их л хөглөрсөн сонгууль болж өнгөрөв. 

Тухайн үед нэг зүйлийг л ойлгож авч билээ сонгуулийн пиарын тухай судалж байхдаа. Ерөөсөө л ялгаатай байдал, ондоо байдал, содон нөхцөл хүний анхаарлыг татдаг болохыг. А гэвэл Б нь, бүгд ланд унаж байвал приус, бүгд цагаан бол хар нь, бүгд хар нь бол цагаан нь. 100 залуу зэрэгцээд зогсож байхад нэг гозойсон нөхөр дунд нь байвал хүмүүс тэр өндөр нөхрийг л илүү тогтоож үлдсэн байх магадлалтай. Бүгд л ижилхэн, бүгд л худлаа... 

Бүгд худал амлалт худал гялгар ярианууд ярьж бүгд л би л таны асуултын хариу гэж хамаг сайхнаараа инээмсэглэнэ, гэвч үнэнээрээ байгаа цөөхөн хэдэн хүн энэ нийгэмд бас байгаа гэдэгт итгэж байна. Гэхдээ энэ дунд ондоо хэн нэгнийг дуурайх хэрэгггүй зөвхөн өөрийнхөөрөө байх ёстой гэсэн бас нэг дүрэм үйлчлэх ёстой. 

Өдөр хоногууд урсан өнгөрч өнөөдрийн би өөрийнхөө хамгийн аятайхан хувилбар дээрээ байх гэж хичээх ч өөртөө мөн л гологдох. Бүх зүйл өөрийн гэсэн цагтай, энэ цаг хугацаа минь ийм л өнгөтэй юм байлгүй. 



Comments

Popular posts from this blog

Аавдаа бичсэн захидал

Тэр Бумтан Ах

No автомашин Өдөр