Өр эсвэл зээл

 Debt and Loan... үгийн утга түүний агуулга бидэнд сэтгэлгээний өөр өөр үүд хаалгыг нээдэг нь тодорхой. 

Жишээ нь би хагассайн өдөр бичих ёстой зүйлээ бичсэнгүй, өөртөө өртэй болжээ. Өр ч бай зээл ч бай төлөгдөх ёстой. Учир шалтгаан нь үйлдлийг зөвтгөхгүй. Мөн төлж хэзээ ч чадахгүй эсвэл амжихгүй өр гэж бас байна. Миний хувьд эцэг эхдээ хэзээ ч төлж чадахааргүй өртэй хүн билээ. 

Миний хувьд энэ хорвоо дээр тоос хөдөлгөх хувьгүй байх боломж маш өндөр байсан байгаа юм, ээжийн минь биеийн байдал хүүхэд төрүүлэхэд хэцүү, нас нь ч бас залуу биш буюу хэрэв асуудал үүсвэл эх нь эндэх ч эрсдэл байсан гэдэг юм билээ, эмчийн заавар бол төрүүлэхгүй байх.

Өчигдөр миний төрсөн өдөр байв, 1988 оны хавар, зун, намрыг ээж маань эмчийн үзлэгт очихгүйгээр намайг тээж үр хөндөлт хийх боломжгүй болсон хойно нь эмнэлэгт очиж хяналтанд орж байсан юм гэдэг. Ус уух хувьтай л хүүхэд байж дээ. Жишээ нь надад өгсөн энэ амьдралын боломжийн өрийг би хэрхэн төлж чадах билээ. Аль чадлаараа л үр хүүхэддээ энэ хайрыг дамжуулж өөрийн өрийг хугаслаж сэтгэлээ дэвтээх юм шиг л санагддаг даа одоо бол. 

Аавынхаа 37ны жил дээр гарсан би өнөөдөр яг тэр насан дээр нь ирчихлээ. Дахиад нэг ийм хугацаа өнгөрөхөд би аавынхаа одоогийн насан дээр очино. Аав шигээ цоглог, хүчтэй эр хүн байж чадах болов уу? Тухайн үед бага хүү минь 40 гарчихсан том эр болчихсон байна, аавыгаа хэр ойлгох бол, охин минь бас л нас нь нилээн явчихсан байж байна, дэргэд нь дэмтэй сууж байх юмсан. Өвөө гэдэг эрхэм алдрыг аятайхан авч явж байх хэрэгтэй, бас хүргэн бэрүүдээ өөрийн хүүхдүүд шиг хайрласан аятайхан хадам байх ёстой. 

Яагаад ч юм төрсөн өдрөөрөө үхлийн тухай их бодсон юмаа. тэгээд л тэр...



Comments

Popular posts from this blog

Аавдаа бичсэн захидал

Тэр Бумтан Ах

No автомашин Өдөр