Пэй эттэншинь

What happened with your hair? орчуулах юм бол үсэнд чинь юу тохиолдоо вэ? хэл гэдэг сонин зүйл. 
Сэтгэлгээний хэлбэр дүрсийг тодорхойлох цаашлаад зан үйл хандлагыг хэлбэржүүлэх том зүйл бол хэл гэж бодогдож байна. Хэдэн жилийн өмнө ӨР болон ӨГЛӨГ өөр шүү гээд улсын их хурал дээр хэрэлдэж байсан санагдаж байна, ер нь бол зөв л. 

Анхаарал хандуулах гэдэг үг анхаарлын урсгалыг тийш нь чиглүүлэх гэж ойлгогдох юм болов уу, гэтэл англи хэдэнд анхаарал төлөх гэдэг үг яваад байх шиг, бүх л зүйл өөрийн үнэтэй, төлөх ёстой зүйл нь анхаарал бол түүгээр бидний худалдан авч байгаа зүйлс бас чамгүй байх нь. Хичээл сонсож байгаа хоёр сурагч нэг нь анхаарлаа төлсөн, нөгөө нь төлөөгүй байхад үр дүн нь шил өөр байх нь тодорхой. 
Харамсалтай нь би амьдралдаа ер нь анхаарлыг бага төлж иржээ, огт төлөөгүй гэвэл худлаа, зүгээр л хангалтгүй байж. Жил нь орсон гуч гарсан эр хүн ямар байх ёстой гэж дотроо төсөөлдөг түвшиндөө байхгүй байгаа маань үүнийг илтгэж байгаа юм. Санамсартай амьдрах гэдэг нэг үг, утга өөртөө зохиочихоод ойрд үзэж тарж л явна. Өдөрт нэг юм бичих гэдэг зүйл эхлэл нь юмуу даа. Дараа нь нэг routine нэмнэ, дахиад нэмнэ, тэгээд нэмнэ буюу дадлын амьтан бид чинь түүнийхээ л хэлбэржүүлсэн дүрс болдог биз дээ энэ амьдралдаа. Мондэй болгон нэг сонин очиж авч уншиж байгаа, бухимдах зүйлс ихтэй байгаа ч шал тоохгүй ч юм шигийг сурч байна, бухимдаад юу өөрчлөгдөх билээ. 
Төлөх төлбөрөө төлөөд, сонгох ёстой зүйлсээ шийдвэртэйгээр сонгоод бага багаар урагшилж бас хааяа ухарч л байна. 

Шинэ month эхэлж байгаа энэ өдөр яагаад бид сар гэж нэрлэчихээд нарны тооллоор амьдраад байгаа юм бол ч гэж элийрэх шиг. 




Comments

Popular posts from this blog

Аавдаа бичсэн захидал

Тэр Бумтан Ах

No автомашин Өдөр