Mondo
Уул усны дунд нэгэн кофе шоп байдаг юм, уух зүйлсэд нь сэтгэл шингэсэн, үйлчилгээнээс нь нөхөрлөл үнэртсэн тийм л нэг жижигхэн газар. Mondo гэдэг нэртэй энэ газар, орчуулбал ЕРТӨНЦ гэсэн утгатай. Би бусдын хийсэн биюүтифүл зүйлсэд их л нээлттэй хандаж таашаах хүсэлтэй энгийн нэг залуу гэж өөрийгөө бодох дуртай.
Бага байхад буурал ээжийн минь хийж өгдөг байсан өглөөний цай, хоол, хайрсан боорцог, зуурсан замбаа, хайлмаг өнөөдрийг хүртэл миний идсэн хамгийн л сайхан амттай зүйлс хэвээрээ л байсаар байна. Сэтгэл шингэсэн байсан болохоор одоо ч миний дурсамжийн хамгийн өнгөлөг нь хэвээр байгаа бизээ.
Зарим бизнесүүдээс яг л тэр хандлага, яг л тэр амт, яг л тэр мэдрэмжийг мэдрэхэд үнэхээр хэлэх үг олдохгүй тухтай мэдрэмж төрдөг. Мөнгөний төлөө хийгээд байгаа биш гэдэг нь тодорхой тэдгээр бүтээгдэхүүн үйлчилгээнүүд timeless учир хэзээ ч үйлчлүүлсэн яг л тэр хэвээрээ байх нь гайхалтай.
Нэг дизайнер найз маань надад хэлж байсан үг үргэлж бодогддог болсон, бүх зүйл учиртай гэж. Түүнийг би Монголын номер нэг гэж бусдад танилцуулах дуртай. Хэдэн зуун, магадгүй мянган гайхалтай бизнесүүдийн лого брэндинг дээр ажилласан тэрээр өөрийгөө бусдад танилцуулах шаардлагагүйгээр түүний хийсэн бүтээсэн нь өмнөөс нь чанга хашгирдаг юм.
Гэдэг шиг бид үндсэндээ хийж буй зүйлсийнхээ мөн чанарыг илүү гүнзгий ойлгож, өөрийн боломж бололцоонд хамгийн сайнаараа гүйцэтгэлийг үйлдэж байж өнөөдөр илүү утга учиртай, хүний өмнө нүүр улайхааргүй бардам зогсож чадах билээ.
Библи дээр энэ тухай "Өөрийн ажилдаа гаршсан хүнийг чи харж байна уу? Тэр хүн хаадын өмнө зогсоно, эгэл ардын өмнө биш." /Сургаалт үгс 22:29/ гэсэн байдаг.
Хийдэг зүйлдээ эзэн байх, өнгөрүүлж буй амьдралдаа санамсартай байх энгийн атлаа хэцүү тийм л даалгавар юм.
Хийхээс тойрч зугатааж байгаа зүйлийн чинь цаана хүсээд байгаа үр дүн чинь оршин байгаа гэдэг юм гэсэн.
https://www.instagram.com/mondohouse.s/
Comments