Өнөөдөр үү?

 За ёстой өнөөдрийг элдэв хангайн бодолгүй бичвэрээр дуусгая, Өглөө их эрт эхэлж өдөржин л наана цаана гэж хүмүүстэй уулзаж, зам дээрээ сайхан түгжрээний нэмэр болж байтал орой болоод бас л түгжирч байтал шөнө болов. Өглөө гэхдээ сэтгэл өвдмөөр нь бидний амьсгалж байгаа утаа хэдийнээ дахин Утаанбаатар горимдоо шилжжээ. Шинэ нисэхэд хүн хүргэж өгчихөөд эргээд давхиад ороод иртэл хотын бараа харагдаж эхлэхтэй зэрэгцэн нүүгэлтсэн хар саарал бөөгнөрсөн тунарсан багширсан тэнгэр харагдав. Тэрбумын хаусанд амьдраад төдий дайны машин унаад адилхан л энэ лалрын агаараар амьсгалж үр хүүхэд чинь угжиж байгаа тул энэ бол ер нь гайхуулах сэдэв огт биш юм. 

Юутай ч тэгээд дахиад хавар болж утаагаа марттал хэсэг шуугицгаах л байх даа... Ер нь тэгдэг л болчихлоо доо.



Comments

Popular posts from this blog

Аавдаа бичсэн захидал

Тэр Бумтан Ах

No автомашин Өдөр