Хэдэн жаран
Анх блог нээснээс хойш 17 жил өнгөрчээ, эхэндээ их л идэвхитэй бичдэг байж, хүүхдийн хэдэн хөөрхөн санна ... Одоо бол бичих гэдэг бараг мартагдсан нэгэн үлгэр дотогт л гардаг байсан үйл явдал шиг шахуу юм болжээ миний хувьд... Хуучин цагийн юманд дуртай болоод байгаагийн хувьд хуучны хоббигоо ч гэсэн нэг салхи оруулчихмаар байдаг мэдрэмжээ жаахан сонсоод, өөртөө бас хурган сорилт санал болгомоор санагдав. Өдөрт нэг нийтлэл, урт ч бай богино ч бай. Юутай ч нэг жил ингээд өөрийгөө челленждээд явчихвал эргээд сайхан бичдэг дадалтай болчих юм болов уу гэж найдах. Хамгийн гол нь ирээдүйд одоогийнхоо бичээд байгаа зүйлсийг уншихад өөртөө ч багагүй кайфтай байдгийг мэдэх юм би. Нүүр номон дээр пост хийгээд хэсэг хугацааны дараа дурсамж болоод харагдахад олон л зүйл наана цаана бодогдох нь хэдийнээ танил болжээ. Ер нь ч тэгээд дурсамж бодролоо тэмдэглэх гэдэг тийм ч дорд дадал бас биш байх.
Өнөөдөртөө ингээд алгуур дуусгая...
Comments