Traffic jam

Улаанбаатарт байх одоохондоо ганцад тооцогдох стандарт шоппинг молл Шангрилагийн нэг давхарт сууж байна, хөл хөдөлгөөн гэж хачин их. Овоо хэдэн мянган хүний хөдөлгөөн энэ хавиар нэг өдөрт өнгөрдөг байх. Бүгд л ямар нэг зүйл рүү тэмүүлсэн маягийн эрчимтэй алхана. Хүйтэн үед дулаацах гэж энүүгээр алхах нь ч цөөнгүй, хааяа 00 нь арай цэвэрхэн, хүнтэй уулзахад тухтай, дуртай бараа нь энд байгаа, амттангууд нь аятайхан, дасгах хийхэд бас боломжийн, сэлчихэд хүн багатай усан сантай, гадны хүн буулгахад нүүр улайлгаад байхааргүй буудал, бас хурган мөнгөтэй хүмүүсийн шоуны газар, төвд байгаа хамгийн л боломжийн олон зогсоолтой машины төлбөртэй зогсоол. Түгжрээ үүсэх түм буман шалтгаан энд байна. Гадна дотны есөн жорын хүмүүс л энүүгээр хөлхөөд хөлтэй байх нь өөрөө бас хүн татагдах нэг шалтгаан ч байж болох... What goes arounд comes around гэдэг ер нь үнэн. Орчноо дагаад энд орилоод байх хүн ч ер нь цөөхөн. Уг нь адилхан л Монголчууд маань явж байгаа ч энд харагдах хэд нь арай царайлаг ч юм шиг. Хийцгүй юм бичээд сууж байгаа намайг хүнд хэрэгтэй чухал юм ширтэж байгаа гэж харж байж болох энэ хүмүүс ер нь эцсийн эцэст өөр өөрийнхөө л асуудлуудыг бодоод явж байгаа доо... Тэгэхээр хэдий энэ түгжрэлийн нэг хэсэг нь би хэдий ч намайг байсан байгаагүй бүх юм хэвэндээ үргэлжилсээр л байхыг мэдэх нэг бодлын амар амгаланг өгсөн мэдрэмж байж билээ. Хөлтэй энэ хотын хөг аялгуунд чирэгдчихгүйхэн шиг уусан усныхаа ёсыг дагасхийгээд гэлдэрч байгаа нэгэн залуу нэг ийм юм бичиж өнөөдрийн өрөө өөртөө тэглэв...

Comments

Popular posts from this blog

Аавдаа бичсэн захидал

Тэр Бумтан Ах

No автомашин Өдөр