Error
Бөтөнсэйн болон мондэй юм бичсэнгүй, чадсангүй. Буюу хийх гэж бодсон зүйлдээ цаг гаргаж гүйцэт сураагүй л байна гэсэн үг... Би хүүхдүүдээ өөр шигээ битгий байгаасай гэж хүсэх тул үлгэр болохын тулд одооноос хичээж хүн шиг амьдрах чухал гэж тэмүүлж байна. Хүн ер нь хүүхдүүдээ аюул эрсдэлгүй байгаасай гэж хүсэх үү эсвэл юунд ч бэлэн хүчтэй хүн болоосой гэж хүсэх үү?
Өөртөө хүсдэг хамаг сайн сайхнаа хүн хайрладаг хүмүүстээ хүсдэг нь хайрын хамгийн сайхан тал байх. Аливаа зүйлд яаралгүй амьдрах амьдралын хэв маягтай, дуртай зүйлсээ хийж, энгийнээс таашаал авч чаддаг хүмүүс байгаасай гэж л хүсч байна даа үр хүүхдүүдээ одоогоор. Ер нь хүний харилцаа олон төрөл, найз нөхөд болон танилууд, ах дүү амраг садан, эцэг эх болон үр хүүхэд. Гэхдээ хамгийн чухал харилцаа бол өөртэйгээ хүний үүсгэх харилцаа юм шиг ойрд их ёонк хийж орж ирж байна. Би гэдэг чинь хэн сэн билээ, ямар амьтан билээ, юунд хайлж юунд ундуйцдаг, ямар үед яадаг, дотроо юу мэдэрдэг гээд өөртэйгээ танилцаж амжаагүй ч өдий хүрсэн мэт, харамсалтай...
Дийлэнхи хүмүүс 25тайдаа үхдэг, 80 хүртлээ оршуулагддаггүй гэж сонссон маань над дээр хэр явцтай байгаа юм болдоо. Болдоо гэдэг чинь хэн ч билээ гэдэг шиг... Бүгд л анх удаа амьдарч байгаа болохоор алдаа оноо амжилт бүх зүйлс маань үргэлж л шинэ байх юм. Гэхдээ сэргийлэх зүйлс дадалд минь багагүй, хөгжүүлэх ёстой талбарууд ч цөөнгүй санагдах... Мэргэн хүн, ухаантай хүн, тэнэг нэгэн ер нь тийм ч хол зөрүүгүй ч юм шиг. Өдөрт эрээлжлэх хэдэн арван мянган бодлуудыг хялбар шийдэхийн тулд хүний далд ухамсар буюу бодолгүй хийдэг дадлууд маань хүний тавиланг шийддэг гэдэг юм билээ. Бүр харамсалтай нь хүн өдөрт бараг 10аас илүү шийдвэрийг олигтойхон гаргачихаж чаддаггүй өчүүхэн амьтан юм бишүү дээ... Хоол унд идэхдээ бид хэд зажилах, аягаа аль гартаа барих, сэрээ эсвэл савх аль нь хэрэгтэйг бодоод байдаггүй чинь үүнийг батлах мэт. Санамсаргүй урсах эдгээр үйлдлүүд үр дүнгийн маань 90хувийг лав удирдаж байгаа. Үгүй байсан бол би өдийд 90кг жинтэй байх байлаа утга нь. Хэр хугацаанд амьдарсан нь хүний амьдралын түүхийн чанарыг лав тодорхойлдоггүй болохыг бид олон жишээнээс харж болно. Ер нь үүрд дурсагдах нэрийг бий болгох нь яг хэнд ч хэрэгтэй юм гэж Ахилистэй мэтгэмээр болж байна шүү ойрд. Гэвч юу нь дээр юу нь сайхан юу нь илүү гэдэг дээр хүн тэгээд сонголтоо л хийцгээж амьдарах юм дөө. Мөнгөтэй байх хэцүү, мөнгөгүй байх хэцүү. Хэцүүгээ сонго гэж.
Бие нь сайн уу гэдэг асуулт надад ирдэг болоод багагүй хугацаа өнгөрсөн байна, төсөөлж байсангүй. Монгол эрчүүдийн дундаж наслалтын 60хувийг ардаа үдчихсэн яваа нэг ах болчихжээ аль хэдийнээ. Уржигдархан нэг сайн найзаасаа асуулаа, 60 настайдаа ямар баймаар байна гэсэн чинь -Лав тэтгэврээрээ амьдардаг баймааргүй байна, үр хүүхдүүддээ гай болохгүй байж баймаар байна гэсэн. Еврей хараал байдаг юм гэсэн ЦАЛИНГААРАА АМЬДАРМАР гэж, ер нь бол бодмоор л үг байна. Над шиг мөнгө их сонирхдог хүний хувьд ерөөсөө маш сонирхолтой сэдэв. Зарим санаанууд хуваалцанаа удахгүй...
Ондоо ах байж байгаад дуусах юм сан...
Comments