This too shall pass

Нэгэн хаан өөрийн мэргэн зөвлөхөөсөө ямар ч жаргалтай үед өөрт нь ухаарал өгөх, ямар ч зовлонтой үед өөрт нь сэргэлт өгөх утга бүхий бөгж хийж өгөхийг тушаажээ. Хялбар даалгавар биш тул нилээн тунгааж тунгааж бөгжин дээр нь бичих үгийг олж гэнэ лдээ. This too shall pass буюу Энэ ч гэсэн өнгөрөн одох болно гэж. Юу ч үүрдийн биш.

Хорвоог ялсан мэт, хүнээс ухаантай юм шиг, дүүлэн нисэхтэй адил мэдрэмж авч байсан бол та азтай юм, гэвч өнөөдөр яг тэр мэдрэмж тань халаасанд чинь байна уу, нэг бодоод үзээрэй. 

Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу, хаанаас ч ямар ч тусламж хүсээд гайхамшиг л тохиолдохгүй бол дэлхий хөмөрчихсөн юм шиг мэдрэмж мэдэрч байсан бол бас та тухайн үедээ азгүй мэт боловч яг өнөөдөр байдал хамаагүй дээр байгаа тул нэг бодлын азтай юм.

Бүх зүйл зуурдынх, Хэзээ ч гэж хэзээ ч битгий хэл, тодорхойгүй байдал үргэлж орших нь хамгийн тодорхой зүйл юм гэдэг шиг хамгийн цэвэр алт хүртэл 999 сорьцтой. Хүний амьдралд юу ч тохиолдож болно, гол нь уужуу тайван хүлээцтэй ухаалгаар бүх зүйлсэд хандахыг хичээх ёстой юм гэсэн... Ер нь баяртай үедээ хүнд юм амлаж болохгүй, ууртай үедээ хүнд хатуу үг хэлж болохгүй гэдэг хоёр дүрмийг баримтлаад явчихвал тэгээд тэнэг хүн чимээгүй байхдаа мэргэнд тооцогдоно гэдэг болоод явчихна даа. Хэлээ хазаж сурах гэж их л хичээж байна тэнэг юм болохоороо. 

Буурал болохын цагтаа ухаантай болж чадах болов уу,  буурал болтлоо амьдарч чадах болов уу, ер нь амьдарч чадах болов уу... 



Comments

bugsana said…
https://chatgpt.com/share/66f98647-1140-8006-9c08-9637c5efe4ac

Popular posts from this blog

Аавдаа бичсэн захидал

Тэр Бумтан Ах

No автомашин Өдөр