Сөргөө

Сүүлийн 2 сар ханиалгав. Монгол хүн байна даа нчнодоо эмийн санчаа бараадаад байж болох бүх эмийг л уув, зүгээр болдоггүй. Шинжлэх ухаанаар нь үзье гээд Сонгдоо орлоо, уушиг чагнав зүв зүгээр. Харшлын чиглэлийн эм бичүүлээд хэд хоног уугаад зүгээр болохгүй бол эргэж ирээд чих хамар хоолойны эмчид үзүүлээрэй гэв хоёр долоо хоногийн өмнө. Дүрмийн дагуу зүгээр болсонгүй эргээд очив. Ам хамар онгойлгож үзээд дараагийн түвшиний шинжилгээнд явуулав. Амьдралдаа ер нь ингэж шинжилгээ нтр өгч ер нь үзсэн билүү санахгүй байна. Сүртэй ч юм биш л ээ, гэхээ цус мусаа өгөөд цээж мээжээ нэвт харуулав. Гараад ирсэн хариуг нь бариад эмч рүү явах зуурааа хиймэл оюунаараар уншуулав шинжилгээгээ. Бүх зүйл хэвийн байнаа гэж байна, гэхдээ зовуур байгаа бол эмчээс зөвлөгөө авдаг юм шүү л гэнэ. Угаасаа ч эмч л шийднэ л дээ. Сөргөө гэж нэг юм байдаг бололтой. Ханиадны төв гэж хүний биед байдаг юм шиг байна гэж ойлголоо. Минийх ямар нэг байдлаар тухайн ханиалгах төв нь идэвхижээд буцаж унтрахгүй ингэж удсан бололтой. Кофе, лемон, шоколад, утаа, халуун ногоо, спирт нтр хэрэглэхгүй л хэсэг явж үзэх ёстой болов. Кофе өдөрт магадгүй 5-7 аяга хэрэглэж байгаа хүн чинь одоо яахав дээ хэтрүүлэн хэрэглэгч юм байна. Гэдэсний ганц булчин минь төгс болтол ханиалгасныг яана, кофе муу золиг голчлох үүрэг гүйцэтгэсэн бололтой. Амьсгал авч чадахгүй хэсэг ханиалгахаар ухаан балартаад хурган манарна. Өдий насанд ярихад хэтэрхий эрт ч эрүүл явахад аандаа болно доо гэдэг юм бодосхийгээд л сууж байна. Мөн аливаа юм баланстай л хэрэглэхгүй бол энгийн нэг кофе хүртэл асуудал үүсгэх хэмжээнд нөлөөлж болж байна. Донтолтын аймар хүнд хэлбэрүүд одоогийн манай нийгэмд багагүй их. Дэлгэцийн донтолт бол хамгийн том жишээ санагдаад утсаа энгийн болгож үздэг ч юм билүү тунгааж байна. Эсвэл ухаалаг утсыг stupit утас шиг ашиглаж өөрийнхөө цагийг буцааж өөртөө гартаа авах оролдлого ер нь удахгүй хийх байхаа. Хэрэв хэрэглэж байгаа бүтээгдэхүүн чинь үнэгүй бол чи өөрөө бүтээгдэхүүн нь юм шүү гэдэг нэг зарчим байдаг болохоор сошиал орчны үнэгүй бүхий л платформуудынхаа бүтээгдэхүүн болчихгүйхэн шиг сөргөө амьдрах нэг тактик бас боловсруулж мөрдөх шаардлагатай ч байж магад юм. За тэгээд үнэгүй юм хулганы хавханд л байдаг гэдэг чинь явж явж дүрэм байх, санамсартайгаар хэрэглээнийхээ эзэн нь байх чиглэлээр нэг бичвэр бас хийнээ. өнөөдрийн энэ бичвэрийг өчигдөр бичив... хүн бичээд өгчихсөн юм шиг гоё байна байхдаа маргаашийн Эрхмээд :-.)

Comments

Popular posts from this blog

Аавдаа бичсэн захидал

Тэр Бумтан Ах

No автомашин Өдөр