Cause and effect

Эрт унтсан тул эрт сэрэв, шалтгаан ба үр дагавар. Эрт сэрсэн тул хотын төв орох гэж яаралгүй алхаж замдаа чихэн дээрээ ном тавиад сайхан алхав, бараг дасгал юм уу даа нэг цагийн. Фитнесст бие халаалт гэж ер нь нэг цаг алхдаг юм над шиг туранхай хүмүүс. 
Цагийн турш сонссон ном маань хурдлуулсан темпээр тул бараг 1цаг45минутын уншлага юм уу даа. Уулзах хүний ажил дээр ирэхэд хөөрхөн алхчихсан, хөөрхөн юм уншчихсан аятайхан л эхэлж байна энэ өдөр. Хэрэв манай хот цэвэр агаартай байсан бол бүр тансаглал байх байлаа. Бохирдлын тухай ярихад Улаанбаатар хот маань агаарын, хөрсний, усны, дуу чимээний, гэрлийн болон цахилгаан соронзон бохирдол бүгд л тулчихсан хэмжээнд байгаа байх. хүн амьдрахад тохиромжгүй, хүүхэд өсгөхөд бүр ч тохиромжгүй. Гэвч бид анзаарах сөхөөгүй л нөгөө мөнгөний төлөө дийлэнхи маань шургаж уначих шахаад л байцгааж байна. 
Cause and effect буюу үр дагаварын шалтгаан энэ бидний бохирдолтой орчины тухай авч үзвэл яг юу юм бэ? Минийхээр бол мэдлэггүй байдал бидэнд мөн ч их төвөг удаж байна даа. 
Хариулахгүй байх нь өөрөө хариулт гэдэг шиг системгүй байх нь манай систем болчихоод байх шиг, харамсалтай нь системгүйн үр дүн нь манай нийгэм аюулгүй байдлын баталгаагүй болж, эдийн засагт эмх замбараагүй байдал үүсч итгэлцэл үгүй болон авилга гаарч, байгууллагууд бүтээмж буурч, улстөр удирдлагын түвшин шийдвэр гаргалтын хямрал нүүрлэж, бидний амьдрах орчин бүхэлдээ бохирдлын далайд живж байна. 

Биеэ засах тухай бодож амьдарч байгаа би ийм зүйлс бодож стресс өөртөө авахгүй байхыг хичээгээд л хийх юмаа хийгээд сууж байна даа, явж ч юм уу...

Comments

Popular posts from this blog

Аавдаа бичсэн захидал

Тэр Бумтан Ах

No автомашин Өдөр