Luxury

Өглөө сэрүүлэггүй сэрээд өөрийнхөө темпээр өглөөг эхлүүлэх бол хүний хувьд бас л тансаглал болсон байх юм. Бүх зүйлсийг тооцож төлөвлөж амьдарч чадвал иймэрхүү зүйлс энгийн боломж ч юм шиг. Хамгийн сонирхолтой нь бид өөрсдийнхөө амьдралын темпийг үнэхээр удирдаж чадаж байгаа юу гэдэг асуулт. Бид амьдраад байна уу эсвэл амьдрал бидэнд тохиолдоод байна уу? Хүний амьдралд тохиолдох хамгийн чухал мөчүүд ер нь дийлэнхи нь тухайн хүн тухайн цагтаа тухайн байх ёстой газраа байж байхад л болчихдог гэдэг юм бас яригддаг. Амьдрал ер нь энгийн шдээ ч гэж ах нар ярьдаг гэдэг үнэн л байх. Хүсээд хүсээд ирдэггүй зүйлс, түлхээд түлхээд холддоггүй юмс. Айдаст хөтлөгдөн амьдарсаар тухайн зүйлээ бодит болгосон аймшиг, итгэлд хөтлөгдөн алхсаар сайхан зүйлсийг өөрийн болгосон гайхамшиг. Аль аль нь л яг ижил үйлийн үр дүн. you become what you eat гэдэг шиг минийхээр бол you become what you fear... Харахыг хүссэн зүйлээ л хүн харна. Хэрэв өнөөдөр өглөөнөөс хойш харсан улаан машин болгоны чинь тоогоор би чамд мөнгө өгнө гэсэн бол чи хэдэн улаан машины зураг авсан байх бол? гэтэл яг одоо хэдэн улаантай зөрсөнөө яг мэдэхгүй сууж байгаа чинь тодорхой. За тэгээд цэцэрхэх яахав байх ёстой газраа байж л байя даа...

Comments

Popular posts from this blog

Аавдаа бичсэн захидал

Тэр Бумтан Ах

No автомашин Өдөр