Posts

Showing posts from December, 2024

12.31

Image
Он дууусахаас өмнө дахиж юм бичиж амжихгүй байх гэж бодсон юм, амжиж байх шиг байна. Хүний амьдрал яг тооцоолсноор явна ч гэж юу байхав. Өнөөдөр гэхэд би 4:59минутанд гэртээ байж байх ёстой. Амжих нь уу гэдэг шиг... Энэ жилийн сүүлийн өдөр өөр юуны тухай бичих билээ, өнгөрсөн оноо л дүгнэе. Эжийгээ алдсанаас бусдаар би их олон зүйл олсон байна. Одоо тэгээд өөрийгөө олчихвол болчих гээд байгаа юм уу хайшаа юм.  New year new me гэдгийн дагуу он гараад фитнесст явж тэнэгтэх вий. Ирэх жилийн хийх зүйлсийн тухай бодлууд ерөнхийдөө цэгцэрч байна, тайминг нь аятайхан таарч байна. Олон жил бодож явсан шивээсээ хийлгэхээр шийдсэн гэдгээ энд ингээд бичээд үлдээчихье, Танос чулуу цуглуулаад зорилгоруугаа нэг нэг алхам урагшилдаг шиг Эрхмээ бас нэг нэгээр урагшлаад байгаа бололтой.  Юутай ч олон жил аваагүй байсан амралт гэх үү пауз гэх үү тэр зүйлээ 2 жил гаруй хугацаанд авчихсан хүн одоо хийх зүйлсээ 40 хүртэл хэсэг бужигнуулах уу даа...

Бүтээл

Image
 Хорвоо дээр үүслийн тухай хоёр онол байна, хувьсалын болон бүтээлийн... Гайхалтай нь юу вэ гэхээр хувьссан байлаа гэхэд бас л нэг цэгээс эхэлсэн байх ёстой. Амь амьдрал гэж зүйл амьгүй зүйлээс үүснэ гэдэг бол ер нь миний мунхаг ухаанд бол боломжгүй санагддаг... Хүнээс хүн төрж, гүүнээс унага гардаг шиг төрөл зүйл болгон өөрийн өмнөх үеэс авсан генетикийн мэдээллээ үр удамдаа үлдээж амьдрал үргэлжилдэг. Хөдөлгөөн байгаа газар амьдрал байна гэж нэг газраас уншиж байсан юм байна. Хөдөлдөг зүйлсийг л бид амьтай гэж үзвэл салхи, ургамал, ус, гээд амьтнаас өөрөөр оршин байдаг хөдөлдөг зүйлсийг бид мөн амьтай гэж үзэх ёстой болно.  Салхийг чи аргамжиж чадах уу? Далайг чи булшилж амжих уу? Уулыг чи нүүлгэнэ гэх үү? Оршихуйн тухай яриа үргэлж ямар нэг мухардалд хүрдэг ч хүн болгоны хувьд өөрийнх нь үзэл тухайн цаг мөчдөө үнэн гэдэг нь харин худал биш байх. Гэвч туйлын үнэн гэдэг бас нэг ойлголт байна. Бүтээлийн онолыг хүлээн зөвшөөрдөг хүмүүс Бурханд итгэдэг гэдэг нь ер нь бол тодорхо...

Метрополис

Image
 Ийм нэртэй бар олон жилийн өмнө Улаанбаатарыг цэгцэлж байсан үед ах нь хэдэн удаа шоудаж үзсэн байдаг юм... Таксаа төлж нэгжүүлээд, тамга дарна гаран дээр гээд л дуу хүртэл тэр баранд болсон үйл явдлаар эхэлж байж билээ. Наанаа нэг хэсэгтэй, цаанаа үндсэн танхим, хоёр тийшээ дээшээ өгсдөг вип хэсэгтэй, буруу санаагүй бол $100-ийн ширээтэй байдаг байсансан.  Омголон байжээ, ширээн дээр л сууна. Дүүпс даапс гээд л хөгжмийн чимээ, гэрлийн хугаралд хурган бүжиглэмэр аядана. Халтар англи хэлтэйдээ бардан хэдэн гадаадуудыг монгол охин найрах гэж оролдсоных нь төлөө шийтгэж зөндөө л тэнэг тэнэг яриа өдөж явлаа залуудаа. Нанчилдаан хүртэл хийж, наана цаана савсаганаж л байлаа. Гэхдээ би тэр үеэ нээг их буруутгаж бодоод байдаггүй юм, хэсэгхэн тэр үеэсээ би үзэхээ үзэж, харахаа харж л хорвоо гэдэг ойлголтоо хачирлаж л байсан юм. Нэг өдөр дүрмийн дагуу явж ороод суудалдаа тухлаад хэсэг байж байтал эсрэг талын вип ширээн дээр нэгэн хүндэлдэг ах маань шал согтуу, хэдэн гаруудтай муудалцан...

Хмас баярын шинийн 2

Image
 Өчигдөр сошиал ухаж явж байгаад нэг өмнө нь үзэж байсан киногоо сэргээж харав, энгийн нэг эмэгтэй энгийн нэг ажилтай, энгийн нэг амьдралтай. Гэнэт эрүүл мэндийн үзлэгт ороод өөрт нь гуравхан долоо хоног байгаа гэдгийг мэднэ. Хадгаламж, даатгалын мөнгө юутай ийтэй нь гаргаж аваад нэгэнт дуусах хорвоод хамаг дуртайгаа хийж амжуулах гэж оролдоно, мөрөөддөг байсан газраа очиж идэж үзэхийг мөрөөддөг байсан агуу тогоочийнхоо хоолыг идэхээр аялалд гарна. Шинэ жилийн үе таараад байх шиг байгаа юм, очсон газар нь цастай байдаг. Нэгэнт гуравхан долоо хоног үлдсэн тул ер нь л мөнгөөрөө цаг худалдаж авахаар шийдээд хүлээлгүүдийг алгасах сонголтууд хийнэ. Очих ёстой ресорт руу нь хүргэх зам цасанд хаагдсан байхыг мэдээд нисдэг тэрэг, орох ёстой өрөө нь сулраагүй байгааг мэдээд ерөнхийлөгчийн өрөө гэх мэт хамгийн үнэтэй олддог бүх боломжуудыг өөртөө цочихгүй зөвшөөрнө, үхэхээс хойш. Түүний очсон ресорт бол баячууд л төлж дийлдэг ер нь янзын газар байдаг юм. Хамгийн сүүлд тэнд Элтон Жон л нисдэг...

Аавын цээж

Image
 Бага байхад манайх эмээтэйгээ зусланд гардаг байлаа, эмээгийн маань лагерь социйн үед засгийн газрынханы гардаг байсан жигжидэд байдаг байлаа, хашаа хороо байхгүй задгай талбай ихтэй, нийтийн модон жорлонтой, оройдоо ойр хавийн хүүхдүүд цуглаж бөмбөг тоглочихдог аятайхан зуслан байсан юм. Эрт үед Жигжид лам тэр хавиар зуншдаг байсан юм шиг байгаа юм, аятайхан булагтай, ойруугаа орохоор жимс самар ихтэй сайхан, гахай шувуу буга баавгай хүртэл багадаа харж байлаа би тэнд... Хавар болохоор хотоос зусландаа гарах гэж буурал ээж маань зээ дүүгээ дуудна, ахын нэг аавын цээж байсан юм... олон ч жил хавар намар буурал ээжийн маань нүүлтийг нуруун дээрээ үүрсэн дээ.  Аавын цээж гэж одоогоор бол пургон шиг хамартай, ардаа тэвштэй УАЗ машин юм, портерын үүрэгтэй ашиглагдаж байсан байх нь монголд. Яагаад ч тийм монгол нэр өгчихсөн юм бас сонин... Би дотроо бодоод бас хүмүүсийг ажиглаад байдаг юм... Хүний амьдралд хүний тэвш гэж нэг ойлголт, бас хутгадаг шанага гэж хоёр ойлголт байна. Энэ...

Парето

Image
 Хэзээ ч юм энэ нэрийн багадаа л сонсож байсан юм. Зарчим гэж байгаа 80/20. Анх сонсож байсан хувилбараа эргэн нэг санах гээд үзье.  Шоргоолжны гэр бүл байжээ, гэр бүл ч гэж нэг үүр юм шиг байгаа юм. Ажиглалтын аргаар тухайн шоргоолжны бүлийг судлаад байхад шоргоолж гэдэг амьтан хөдөлмөрч боловч нийт бүтээмжийн 80хувийг 20хон хувийг нь бүрдүүлэх шоргоолж бүтээж байх юм гэнэ, эсрэгээрээ нөгөө 80хувьд ногдох шоргоолж нь жаахан залхуу гэх юм уу бүтээмж муутай гэх юм уу ер нь л 20хувьд ногдох ажлыг амжуулаад байж гэнэ. Судлаач бодно, хэрэв ийм юм бол хөдөлмөрч 20хувийг нь ялгаад нэг гэр бүл болгочихвол хөдөлмөр гэдгийг үзүүлээд өгөх юм байна, харин нөгөө залхуу 80хувь маань ер нь сүйрэх байх гээд туршилт хийжээ. Үр дүн нь гайхмаар сонин, үүссэн 2 бүл тус бүр дотроо дахиад л 20хувь нь илүү хөдөлмөр бүтээмж үзүүлээд 80хувь нь ер нь буйдангийн манаач болоотохсон гэнэ. За ингээд нэ зарчим ер нь амьдралын бараг бүх л олонлогт ажиглагддаг болох нь тодорхой болоод Парето гэдэг нэр дэлхий...

Тамхины цэгийн мэдээ

Image
 Түүхэнд хэрэв гэж байдаггүй гээд эртээр нэг юм бичсэн шиг гэхдээ энэ удаад эсрэгээрээ ирээдүйн тухай бол хэрэв гэж байгаад бичиж болох юм шиг санагдлаа. Зүгээр л гэнэн тэнэг төсөөлөл болон тамхины цэгийн яриа гээд ойлгочихож болно энэ бичилтийг. Хэрэв Трамп гэдэг хүн Америкийн НЭГДСЭН улсын сүүлчийн ерөнхийлөгч бол энэ дэлхийд юу болох вэ? Хоёр туйлт хүчний төвийн өрсөлдөөн туйлдаа хүрч сансар огторгуйг хүртэл хуваан өмчлөх нь холгүй өрсөлдөж, дэлхийг хэдэн арван удаа устгах хүчтэй цөмийн хошуунуудыг бүтээгээд амжицгаасан Тухайн цаг үед СССР задрана гэдэг тухай ойлголт ер нь хүний ой тойнд орж байсан эсэхийг би төрөөгүй байсан болохоороо мэдэхгүй юм, гэхдээ л ховорхон л байсан болов уу.  АНУ хэрэв задарвал юу болох тухай төсөөлж нэг үзээд, ярилцаж нэг үзээд, асууж нэг үзээд үүнийг бичиж байна. Өнөөдөртөө бол Америк гэдэг улс дэлхийн эдийн засаг, улс төр, соёлын давамгайллыг яалт ч үгүй хадгалж байгаа орчин цагийн Ром гэдэгтээ маргах амьтан байхгүй. Гэвч гүрэн улс унадаг нь тү...

Ангижрах урвал

Image
 Би чинь ер нь сураагүй ч гэсэн уг нь химийн гүнзгийрүүлсэн анги төгссөн хүн юм байгаан, манай ангиас эмч болон химичид бас нилээн байна. Хорвоогийн хуулиуд хоорондоо адилхан санагдаад байдгаа түмэн бодисын хичээлийн зарим дүрмээр тайлбарлах гээд үзье... Хүний нийгэм ч тэр бодисуудын огтолцол ч тэр дараах 5 урвалд орж нийлж салж нисэж мөлхөж урагшилдаг байх нь. НЭГДЭХ, ЗАДРАХ, ОРЛОХ, СОЛИЛЦОХ, АНГИЖРАХ... Амьдрал нтр гэж эмороод яахав, бизнес дээр тайлбарлах гээд оролдоё.  Хоёр хүнд нэгдмэл нэг санаа зорилго үүсчээ, цаашдаа хамт тухайн зорилгоо биелэл болтол нь хамт зүтгээд үр шимийг нь хамт эдлээд амжилт мамжилт юу байдаг юм хуу хамаад өгье л гэнэ, success rate нь хэд байх нь тухайн хоёр хүний 20мянган хувьсагчаас хамаарна, амжилт л хүсэх хэрэгтэй энэ мөчид нь... Болохоо болив, хоёр тийшээ болох сонголт нэгт үүснэ. Ямар наагаад тавьчихсан байгаа биш, бас амь биш заяа биш гэдэг дээ. Нийлсэн шигээ инээгээд салах бас тийм ч муу хувилбар биш юм бизнесийн ертөнцөд. Хэрэв хүн бүр ө...

Шинэ зүйл

Image
 Шинэ зүйл гэж огтхон ч үгүй, сайтар мартагдсан хуучин зүйл л гэж бий гэдэг үг байдаг. Үүнтэй адил энергийн тухай хуулийг энгийнээр тайлбарласан байдал нь энерги устаж үгүй болохгүй, шинээр бий болохгүй буюу нэг хэлбэрээс нөгөө хэлбэрт шилжиж байдаг гэсэн физикийн шинжлэх ухааны суурь ойлголтуудын нэг билээ.  Энергийн энэ хуулийн суурь зарчим бидний амьдралын бүхий л талбарт хэрэгждэг нь гайхалтай. Эдийн засаг, амьдралын хэв маяг, сэтгэл зүйд хүртэл мөнгө, харилцаа болон сэтгэл гэдэг зүйлсээр өөр хоорондоо хөрвөн өнгө нэмсээр бидний амьдралыг баланстай болгодог тийм л шүтэлцээ оршин байх юм.  Өнөөдөр би өөрт байдаг нэг хуучин зүйлийг шинэ зүйл болгож авав. Өнгө нь гайхалтай энэ эд өдөр болгон надад нэгэн зүйлийг сануулахаар эргэж ирж байгаа нь энэ юм. Хүнс идсэн хүн хөдөлгөөн болгон зарцуулах, бодол хүртэл тархиний эрчим хүчийг хайр найргүй үрэн таран хийдэг, бодол нь үйлдэл, үйлдэл нь дадал, дадал нь тавилан болох гээд мөнхийн энэ хөдөлгөөн шинээр бий болдоггүй энгийн нэ...

Өөртөө

Image
 Олон л юм бичиж пост хийж энэ сошиал орчинд тонгочсон байна, бусдын юмыг шэйр хийх маань харьцангүй цөөхөн байдаг юм шиг ажиглагдав. Хэлэх гэсэн үг, хийх гэсэн үйлдэлээ л хэлснээ хийснээ л өөрийнхөө нийгмийн сүлжээнд, өөртөө л дурсамж болгож хадгалж байгаа маань өдөр болгон шахуу харагддан MEMORIES хэсгээр илрэх юм. Тэдэн жилийн өмнө өдийд тэгж байж, эдэн жилийн өмнө ингэж байж гэх мэтээр хөөрхөн хөөрхөн хүүхдийн юм биччихсэн ч байх шиг харагдах л юм. Гангста, Цагдаа, Чөтгөр гэдэг кино үзээд бүтэн биеэрээ шивээс хийлгэх тухай сэтгэл догдлон бодож байсан цаг минь саяхан харагдах... Хамгийн муу дүр нь сахалтай, шивээстэй, хулигаан, гэмт хэрэгтэн мэт эхлэх энэ зохиолын хамгийн сайн дүр нь явж явж манай хүнд гар... Чөтгөр бол мэдээж олигтой царайтай хүн тоглоогүй ч аймшигтай үзэн ядмаар дүр. Өөрийнхөөрөө байж чаддаггүй, чүрчгэр, энгийн үедээ дүр эсгэсэн тэр нөхөр хэдэн ч хүнийг нөгөө ертөнц рүү явуулаад байгаа юм бүү мэд. Сайн муугийн гүүрэн дээр ажилладаг цагдаа нарын дунд нэг хөндлө...

Шинэ жилийн дурсамж

Image
 Бага байхад үзэх харах юм одоогийнх шиг их байгаагүй юм шиг байгаа юм. Шинэ жил болохоор л зурагтаар гоё гоё нэвтрүүлгүүд гараад л, догдолж хүлээгээд л, хэдээс юу аль суваг дээр гарахыг нь анаад л их л ажил болдог байсан санагддаг. Аргагүй биз дээ, үндэсний телевиз нэмэх нь ubtv, за тэгээд алдарт ОРТ. Гял цал болсон хүмүүс шинэ оны хөтөлбөрүүдэд оролцоод, дуу хөгжим, инээд ханиад гээд зарим шинэ жилүүдээр яг юу хийж байснаа одоо хүртэл тод санаж байна. Мандариний үнэр, нийслэл салат, гадаргаараа хальт цайрсан шоколад, хиам, газтай ундаа. Миний насныхны дийлэнхи нь иймэрхүү дурсамжтай байдаг биз. Хамгийн тод санагдаж байгаа зүйлс бол манай гэр бүл зурагтынхаа өмнө тойрч суугаад хүмүүсийг шүүмжилдэг байлаа. Ийм ч юм өмсөөд байхдаа яадаг юм, энийг ингээд хэлчихгүй дээ, өө энэ бол бүтэхгүй гар байна гэх мэт. Үнэхээр л дутагдал нь харагдаад байгаа юмыг бид яалтай билээ. Тэр шүүмж чанар нь өнөөдрийн надад одоог хүртэл өвлөгдөн ирсэн байдаг ч би нэгэн шийдвэрийг өөртөө гаргаж шинэ жилийн...

Заримдаа

Image
 Заримдаа зүгээр л тахиа захиалаад идээд баясах чухал юм...

Дуусашгүй тоглоом

Image
 Хорвоо дээрх амьдралын бүхий л үйл ажиллагааг тоглоомтой зүйрлэж болох юм шиг санагддаг, хамгийн энгийн жишээ бол бизнес. Тоглогч талууд нэг нь хожоод нөгөө нь хожигдоод дуусдаг тохиолдол олон. Эсвэл аль аль талууд хожигдоод дуусдаг, дайн бол үүний тод жишээ. Харин win win нөхцөлтэй дуусах тоглоом бол хамгийн аятайхан тоглоом ч юм шиг. Гэхдээ төгсгөл нь ямар байхаас үл хамааран тоглоом нь дуусдаг тоглоом, дуусдаггүй тоглоом гэсэн хоёр үндсэн ангилалд хамаарна гээд манай нэг Simon Sinek гээд ах сүүлд яриад байгаа юм. Үндсэндээ бид амьдрал гэдэг infinite game тоглоод дунд нь finite тоглоомуудаар зугаацдаг болоод явчих шиг байгаа юм.  Дуусдаггүй тоглоомыг дуусдаг тоглоомын дүрмээр тоглох гэдэг бол жишээ нь ухаантай хүний хийх үйлдэл биш гэнэ. Дуусдаг тоглоомын дүрэм нь ойлгомжтой, тоглогчид нь тодорхой, дуусах хугацаа нь ч ил.  Бензинээ дүүрэн байлгахын төлөө бид машин худалдаж авдаггүйтэй адил зөвхөн мөнгөтэй болох гээд хийдэг зүйлсээ хийдэг бол бид буруу тоглоомоо ойлгоог...