Парето
Хэзээ ч юм энэ нэрийн багадаа л сонсож байсан юм. Зарчим гэж байгаа 80/20. Анх сонсож байсан хувилбараа эргэн нэг санах гээд үзье.
Шоргоолжны гэр бүл байжээ, гэр бүл ч гэж нэг үүр юм шиг байгаа юм. Ажиглалтын аргаар тухайн шоргоолжны бүлийг судлаад байхад шоргоолж гэдэг амьтан хөдөлмөрч боловч нийт бүтээмжийн 80хувийг 20хон хувийг нь бүрдүүлэх шоргоолж бүтээж байх юм гэнэ, эсрэгээрээ нөгөө 80хувьд ногдох шоргоолж нь жаахан залхуу гэх юм уу бүтээмж муутай гэх юм уу ер нь л 20хувьд ногдох ажлыг амжуулаад байж гэнэ. Судлаач бодно, хэрэв ийм юм бол хөдөлмөрч 20хувийг нь ялгаад нэг гэр бүл болгочихвол хөдөлмөр гэдгийг үзүүлээд өгөх юм байна, харин нөгөө залхуу 80хувь маань ер нь сүйрэх байх гээд туршилт хийжээ. Үр дүн нь гайхмаар сонин, үүссэн 2 бүл тус бүр дотроо дахиад л 20хувь нь илүү хөдөлмөр бүтээмж үзүүлээд 80хувь нь ер нь буйдангийн манаач болоотохсон гэнэ. За ингээд нэ зарчим ер нь амьдралын бараг бүх л олонлогт ажиглагддаг болох нь тодорхой болоод Парето гэдэг нэр дэлхийд түгжээ.
Хүний нийгэм ч гэсэн ер нь сонирхолтой тогтолцоонууд олон. Үнэгүй.мн дээр зарагдаж байгаа машины 80хувь нь Тоёота байгаа байх, хөдөлмөрийн захзээлд байгаа иргэдийн 20хувь нь л дуртай ажлаа хийдэг байх, ард иргэдийн маань 80хувь нь хангалттай боловсролтой хүмүүс биш байх гэх мэтээр бараг л цээжны пангаар буудахад хол зөрөхгүй байх магадлалтай.
Хувь хүний амьдралын дадал, үр дүн ер нь бас энэ харьцаагаар илэрхийлэгдэхээр зүйлс олон юм. Эрүүл мэнд 80хувь юу идэхээс 20хувь дасгал хөдөлгөөн хийхээс, баяжих нь 80хувь дадал давхцал, 20хувь нь тоо бодохоос, ярилцах нь 80хувь сонсохоос 20хувь ярихаас, суралцаж дээшлэх нь 80хувь ойлгохоос, 20хувь уншихаас, харилцаа бол 80хувь өгөхөөс 20хувь авахаас гэх мэтээр аз жаргал гэдэг зүйл 80хувь зорилготой байхаас 20хувь зугаацаж баясахаас ч юм уу явж өгөх нь...
Магадгүй зөв харицаа/ratio нь энэ байх. Харин бидний өдөр тутмын амьдралын болж бүтэхгүй зүйс энэ харьцаа алдагдсан байдлаас ихээхэн шалтгаалаад байгаа юм шиг бодогдох юм.
80хувь нь хулгайч сэтгэхүйтэй улстөрчид, 80хувь нь зам тавьж өгдөггүй 13р зууны жолоочид, 80хувь нь луйвар хийхийг бизнес хэмээн сэтгэж магад энэ тоо монголын хувьд 80аас илүү болсон тул бүр илүү төвөгтэй амьдрал төвөгтэй агаар төвөгтэй харилцаагаар өдөр хоногийг аргацаан амьд үлдэхээр тэмцэцгээж байна. Амьдраад байгаа хүн монголд яг хэд вэ?
Пикассогийн уран бүтээлүүдийн 80хувь нь олон хүн мэдэхгүй, Эдисоны зохион бүтээсэн зүйлсийн 80хувийг нь хүмүүс санах ч үгүй. Гэвч харанхуй болоход нөхөр Эдисон гэрэл асаадаг нь гайхалтай. Хүмүүст би Герман улсын тухай хааяа ярих дуртай. Бүх зүйлс нь учиртай улс гээд. Үнэн нь тэр юм, хүнээ бодоод хийчихсэн нийгэм, хүнээ бодсон хэдэн стандарт. Супер л дээ... Мерседес бенз гэдэг машиныг би хамгийн лаг машин гэж хэлэхгүй, гэхдээ л машин гэж ямар байх ёстой гэдгийг бодоод хийчихсэн болохоор аргагүй л гайхалтай хэрэглээ юмдаа...
Бизнес хийнэ гэж олон жил олон санаа гаргасаны маань 80хувь нь хийгээд ч хэрэггүй сайхан хүүхдийн санаа байсан, үлдсэн 20хувиас маань амжилттай болох боломжтой 20хувь нь одоо үлдээд урагшлах гээд хийгээд байгаа үйлдлүүдийн маань 80хувь нь төлөвлөснөөр явахгүй байгаа ч явж явж 20ийн 20ийн 20ийг оноход л болчих юм гэдэг үзлээр одоо ажлаа хийдэг болсон доо...
Парето гэж найз маань хааяа хэрэг болдогооо болдог...
Comments