Өөртөө
Олон л юм бичиж пост хийж энэ сошиал орчинд тонгочсон байна, бусдын юмыг шэйр хийх маань харьцангүй цөөхөн байдаг юм шиг ажиглагдав. Хэлэх гэсэн үг, хийх гэсэн үйлдэлээ л хэлснээ хийснээ л өөрийнхөө нийгмийн сүлжээнд, өөртөө л дурсамж болгож хадгалж байгаа маань өдөр болгон шахуу харагддан MEMORIES хэсгээр илрэх юм. Тэдэн жилийн өмнө өдийд тэгж байж, эдэн жилийн өмнө ингэж байж гэх мэтээр хөөрхөн хөөрхөн хүүхдийн юм биччихсэн ч байх шиг харагдах л юм. Гангста, Цагдаа, Чөтгөр гэдэг кино үзээд бүтэн биеэрээ шивээс хийлгэх тухай сэтгэл догдлон бодож байсан цаг минь саяхан харагдах... Хамгийн муу дүр нь сахалтай, шивээстэй, хулигаан, гэмт хэрэгтэн мэт эхлэх энэ зохиолын хамгийн сайн дүр нь явж явж манай хүнд гар... Чөтгөр бол мэдээж олигтой царайтай хүн тоглоогүй ч аймшигтай үзэн ядмаар дүр. Өөрийнхөөрөө байж чаддаггүй, чүрчгэр, энгийн үедээ дүр эсгэсэн тэр нөхөр хэдэн ч хүнийг нөгөө ертөнц рүү явуулаад байгаа юм бүү мэд. Сайн муугийн гүүрэн дээр ажилладаг цагдаа нарын дунд нэг хөндлөн нөхөр аз болж гэх үү тавилангаар гэх үү манай гангстертай нэг сэжмээр холбогдож гар нийлэн хуулийнхны хийж чаддаггүй зүйлсийг хийх хүндхэн үүргийг гүйцэлдүүлнэ. Хохирол их амсах ч эцсийн эцэст чөтгөрийг дарж авна, дарах дарахдаа кайфтай... Муу харагдавч сайн, сайн харагдавч муу... тоглоом бол энгийн, зохиол бол ойлгомжтой... Сайн нь хожоод дуусна, өмнө нь бичсэн шиг дуусашгүй тоглоом тоглож байгаа хүн тулаанд ялагдавч дайндаа бол ялна.
Өнөөдөртөө өөртөө... дахиад хэлье өөртөө энэ үгийг дурсамж болон сануулга болгон үлдээе...
Comments