Ангижрах урвал

 Би чинь ер нь сураагүй ч гэсэн уг нь химийн гүнзгийрүүлсэн анги төгссөн хүн юм байгаан, манай ангиас эмч болон химичид бас нилээн байна. Хорвоогийн хуулиуд хоорондоо адилхан санагдаад байдгаа түмэн бодисын хичээлийн зарим дүрмээр тайлбарлах гээд үзье...

Хүний нийгэм ч тэр бодисуудын огтолцол ч тэр дараах 5 урвалд орж нийлж салж нисэж мөлхөж урагшилдаг байх нь. НЭГДЭХ, ЗАДРАХ, ОРЛОХ, СОЛИЛЦОХ, АНГИЖРАХ...

Амьдрал нтр гэж эмороод яахав, бизнес дээр тайлбарлах гээд оролдоё. 

Хоёр хүнд нэгдмэл нэг санаа зорилго үүсчээ, цаашдаа хамт тухайн зорилгоо биелэл болтол нь хамт зүтгээд үр шимийг нь хамт эдлээд амжилт мамжилт юу байдаг юм хуу хамаад өгье л гэнэ, success rate нь хэд байх нь тухайн хоёр хүний 20мянган хувьсагчаас хамаарна, амжилт л хүсэх хэрэгтэй энэ мөчид нь...

Болохоо болив, хоёр тийшээ болох сонголт нэгт үүснэ. Ямар наагаад тавьчихсан байгаа биш, бас амь биш заяа биш гэдэг дээ. Нийлсэн шигээ инээгээд салах бас тийм ч муу хувилбар биш юм бизнесийн ертөнцөд. Хэрэв хүн бүр өөрийн үүргийг бүрэн ухамсарлахгүй нэгэндээ дараа болоод байгаа бол, нэгийгээ хүндлэхгүй байгаа бол, ер нь анхнаасаа нийлээд хэрэггүй байсан бол гэх мэтээр цаг хугацааг ухраач чадахгүйгээс хойш салах задрах нь бараг эрүүл ухааны шийдэл. Гол нь хохироод дуусахгүй байхад л болчих санагддаг.

Гэтэл орлох болон орлуулах хувилбар бас яригдана бизнесийн ертөнцөд, анх нийлсэн үзэс санаа нь орхиж болохооргүй үнэ цэнтэй, эсвэл аль хэдийнээ нэгдэх урвалын үр дүнд үүссэн орхиж боломгүй учир шалтгаан шинээр үүссэн байдаг ч юм уу ийм нэгэн адармаатай нөхцөлд аль нэг тал орлогдож болох юм, хосын харилцаан дээр бол ну/а ч юм уу нэг тийм байдал бол бизнес дээр why not.

А гэтэл AB+CDAD+CB гэдэг бас хувилбар байх юм, солилцох огтолцол. Багадаа сонсож өссөн АББА гэдэг хамтлагийн гишүүд их сайн хийсэн байх энэ үйлдлийг. Бизнесийн ертөнцөд ч иймэрхүү нэгдлүүд хэн хэндээ ашигтайгаар зөндөө л ашигт үйлийг нэмэгдүүлсэн тохиолдол багагүй л байдаг байх, ер нь байх ёстой онолын хувьд. 

Өнөөдрийн миний бичилтийн гарчиг болох АНГИЖРАХ урвал бол бизнесийн ертөнцөд цаашлаад хувь хүний амьдралд УРЛАГ болтол нь хөгжүүлэх ёстой чадвар санагдаад байгаа юм. 

Хэрэгтэй хэрэггүй зүйлсийг өөртөө болон бизнестээ авчирч наасаар байгаад дааж давшгүй ачаа үүрсээр сүүлдээ туйлдсан хүн, байгууллагууд зөндөө л харагдах юм, харагдаад байх юмгүй би чинь өөрөө сонгодог тод жишээ нь тул өдөр болгон өөртөө харагдаад энэ ангижрах эрдэмд суралцах гээд хичээж л явнадаа хөвгүүн заяа минь... 

Ангижрах шаардлагатай олон л юм халаасандаа авч явсаар хүнд ч хэрэггүй өөрт ч унацгүй юм болгочих гээд байдаг сул талтай амьдралаасаа ахиад нэг чадварыг суулгах гэж оролдож өнөөдөр нэг алхам хийлээ. 2008 оноос хойш тээж явсан нэг санаагаа болон дагаж цугласан зүйлсийг нь базаад нэг өөр мангар юм болгох гээд бараг нэгэн танилтайгаа биччих шиг боллоо... 

цэг мн минь баяртай л гэе даа...



Comments

Popular posts from this blog

Аавдаа бичсэн захидал

Тэр Бумтан Ах

No автомашин Өдөр