Дуусашгүй тоглоом
Хорвоо дээрх амьдралын бүхий л үйл ажиллагааг тоглоомтой зүйрлэж болох юм шиг санагддаг, хамгийн энгийн жишээ бол бизнес. Тоглогч талууд нэг нь хожоод нөгөө нь хожигдоод дуусдаг тохиолдол олон. Эсвэл аль аль талууд хожигдоод дуусдаг, дайн бол үүний тод жишээ. Харин win win нөхцөлтэй дуусах тоглоом бол хамгийн аятайхан тоглоом ч юм шиг. Гэхдээ төгсгөл нь ямар байхаас үл хамааран тоглоом нь дуусдаг тоглоом, дуусдаггүй тоглоом гэсэн хоёр үндсэн ангилалд хамаарна гээд манай нэг Simon Sinek гээд ах сүүлд яриад байгаа юм. Үндсэндээ бид амьдрал гэдэг infinite game тоглоод дунд нь finite тоглоомуудаар зугаацдаг болоод явчих шиг байгаа юм.
Дуусдаггүй тоглоомыг дуусдаг тоглоомын дүрмээр тоглох гэдэг бол жишээ нь ухаантай хүний хийх үйлдэл биш гэнэ. Дуусдаг тоглоомын дүрэм нь ойлгомжтой, тоглогчид нь тодорхой, дуусах хугацаа нь ч ил.
Бензинээ дүүрэн байлгахын төлөө бид машин худалдаж авдаггүйтэй адил зөвхөн мөнгөтэй болох гээд хийдэг зүйлсээ хийдэг бол бид буруу тоглоомоо ойлгоогүй дүрмээрээ тоглоод байгаа гэсэн үг болж таарч байна.
Дуусдаггүй тоглоомонд ялагч гэж үгүй, харин урд явна уу хойно явна уу гэдэг үзүүлэлт бол байгаа. Эцсийн эцэст энэ тоглоомонд өөртэйгээ л өрсөлдөхөөс өөр сонголт байхгүй, бас шилдэг нь гэж үгүй гэх юм.
Ямар тоглоомоор тоглож байгаагаа сонгох л хэрэгтэй санагдаад байгаа даа...
Comments